Skip to main content

Posts

КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ТӨГС 22 ИШЛЭЛ

Дижитал маркетинг, Сошиал маркетинг, контент маркетингийн тухай ойлголтоо нэгтгэх хэрэгцээтэй хүмүүст зориулаад КОНТЕНТ маркетингийн талаарх ТОП 22 ишлэлийг түгээж байна. Эх сурвалжийг дурьдсан болно... Та контент маркетингийн талаар хэр сайн мэдэх вэ? “1. Контент маркетинг гэдэг нь брэндийн бүтээдэг контент, хэрэглэгчдийн хүсдэг контентын хоорондох зай.” ~ Michael Brenner, CEO, Marketing Insider Group “2. Бид хүмүүсийн сонирхдог зүйлстэй өрсөлдөхийн оронд өөрсдөө сонирхдог зүйл нь болох хэрэгтэй.” ~ Craig Davis, former Chief Creative Officer at J. Walter Thompson. “3. Сайн контент нь дэлхийн хамгийн сайн борлуулалтын зэвсэг.” ~ Marcus Sheridan “4. Контент маркетинг нь кампанит ажил биш хичээл зүтгэл юм.” ~ Jon Buscall, Head of Moondog Marketing “5. Контент маркетинг тооны өрсөлдөөн байхаа больсон. Одоо хамаарлын өрсөлдөөн болсон.” ~ Jason Miller, Global Content Marketing Leader, LinkedIn “6. Уламжлалт маркетинг хүмүүс рүү ярьдаг. Контент маркетинг хүмүүстэй харилцан я...

Сонгуулийн Сошиал Сурталчилгаанууд...

Цахим орчны тэр дундаа сошиал медиа платформуудын нэвтрэлт, хувь хүн болон бизнесийн салбарын байгууллагуудад түгээмэл ашиглагдаж байна. Харин СОНГУУЛЬ 2016 үйл ажиллагааны хүрээнд нөхдүүд хэрхэн БАНТАН хутгаж байгааг ЦАХИМ найз САРУУЛ ийн сийрүүлжээ. Түүний АМТТАЙ бас ГАШУУН үнэний тухай өгүүлсэн нийтлэлтэй танилцаарай.  Улстөрчид  FB зөв ашиглаж чадаж байна уу? Энэ жилийн сонгуульд нэр дэвшигчид сошиал медиад ихээхэн ач холбогдол өгч байгаа нь анзаарагдах болсон. Энэ нь сонгуулийн хуулиас гадна олон нийтийн мэдээлэл авдаг гол хэрэгсэл телевизээс сошиал медиа руу шилжсэнтэй холбоотой биз ээ. Энэ удаад бид Ардчилсан намын гишүүн улстөрчид фэйсбүүктээ хэр ач холбогдол өгч байгааг нэг бүрчлэн судаллаа. АН-ын 76 нэр дэвшигчийг нэрээр нь нэг бүрчлэн хайж, гарч ирсэн илэрц бүрийг тухайн нэр дэвшигчийнх мөн эсэхийг баталгаажуулсны дараа доорхи нийтлэлийг бэлтгэсэн болно. Энд хэн нэгнийг нь магтаж, муулах гэсэнгүй. Монгол Улсад 600 мянга гаруй хүн идэвхтэй х...

Зайгаа хэмнэлттэй ХЭРЭГЛЭ...

iPhone утастай юу? энэ муу утас цэнэг ээ их муу барина аа гэх яриаг дандаа л сонсдог байх, харин таны буруу эдэлгээнээс л цэнэгээ хурдан алддаг гэдгийг мэдэх үү. Таны утасны батарей цаг өнгөрөх тусам цэнэгээ муу барьдаг болсоныг анзаарсан уу? Батарей муудах хэд хэдэн шалтгаан байдгаас доор дурдах таван шалтгаанд тавууланд нь та буруутай. Тиймээс бид хэрхэн сэргийлэх аргыг нь зааж өгье. Буруу үйлдэл#1: Хэтэрхий хүнд нөхцөлд ашигладаг Та утсаа өвлийн улиралд гадуур явахдаа ашигладаг л биз дээ. Тэгвэл ихэнх ухаалаг утасны ашиглах тохиромжтой нөхцөл нь 0-25 градус байдаг аж. Тэр нь юу гэхээр өвлийн -20 градусын хүйтэнд утсаараа байнга зураг аваад байна гэдэг хамгийн тохиромжгүй үйлдэл гэсэн үг. Түүнчлэн аливаа утасны батарей жилийн турш +30 градусын нөхцөлд ашиглахад нийт нөөцийнхөө 20 хувийг алддаг гэжээ. Тэгэхээр хэт халуун болон хэт хүйтэн нөхцөлд утсаа ашиглах нь таны батарейг муутгадаг хүчин зүйл аж. Буруу үйлдэл#2: Үргэлж утасныхаа цэ...

Ухаалаг утсаа битгий дааруулаарай

Утасгүй хүн ч гэж алга, Тэр дундаа УХААЛАГ утасгүй хорин хэдтүүд бүүр ч алга. Идэр есийн жавар тачигнаж байна даа... #ӨвөлЦаг Тэгэхээр хэт хүйтэнд ухаалаг утсанд юу тохиолддог, юунаас сэргийлэх ёстой гэдгийг зааж өгье. Юуны түрүүнд гар утсыг тэсгим хүйтэнд ашиглахад зориулж бүтээгээгүй гэдгийг санаарай.  Жишээлбэл Apple компани өөрсдийн бүтээгдэхүүнийг ашиглаж болох хамгийн хүйтэн нөхцөл нь 0 градустай үед гэж зөвлөдөг. Харин Samsung компани -20 хэмийн хүйтэнд S цувралыг ашиглахад гэмгүй гэжээ. Таны утас даарахаараа яадаг вэ? Батарей хурдан дуусна, эсвэл бүрэн унтарна Цаг агаар хүйтэн үед гар утасны батарей юун түрүүнд ажиллахаа больдог. Эхний ээлжид хэтэрхий хүйтэн нөхцөлд ашигласан утас унтарч, батарейны цэнэг дуусаагүй байхад цэнэггүй боллоо гэж заах бөгөөд энэ байдал олон удаа давтагдвал батарей нь бүрэн ажиллагаагүй болох ч эрсдэл бий. Дэлгэц ажиллахгүй, гажигтана LCD дэлгэцтэй утас AMOLED дэлг...

Ухаалаг утасны хэрэглээ...Монголд

Өнөөдөр энэ эрхмийн МАНЛАЙЛАЛ, ЗӨВ хандлага гэсэн ярилцлаганд суулаа. Түүний эгэл даруу, бас донжтой төрх мундаг шүү.  шинэ нийтлэлийг нь сонирхоорой нөхдөө Гар утас анхдагч ертөнц Шинжлэх ухаан, техникийн ололт амжилтын охиор шинэчлэгдэж ирсэн, харилцаа холбооны гайхамшигт хэрэгсэл болох гар утас бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлмөрийн бүтээмжийг улам өсгөх болов. Гар утсаараа интернэттэй холбогдсон цагаас эхлээд хүмүүний ажиллах, нийгэмших, мэдээлэл бүтээх ба хуваалцах болон дэлхий даяар хүмүүс, эд бараа, мэдлэгийн урсгалыг зохион байгуулахад хувьсгалт өөрчлөлт гарч байна. Гэхдээ хүн төрөлхтөн энэхүү хувьсгалт өөрчлөлт, шилжилтийн цар хэмжээг бүхэлд нь харж чадахгүй, бүрэн ойлгохгүй байгаа учраас дутуу үнэлсээр сууна. Эдүгээ хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн тавны нэгийг интернэт бүрдүүлж байна. Олон зуун сая хэрэглэгч фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн харилцааны төрөл бүрийн хэрэгслийг ашиглан, өөрийн мэдээллээ тогтмол шинэчилж, компаниуд...

Сурагчдын сургалтын төлбөр хэд багцаа байна вэ?

Хувийн сургуульд хэдэн төгрөгөөр сурах вэ? Зуны амралт татарч, хүүхэд багачууд хичээлдээ орох өдөр ойртсоор. Хувийн сургууль, цэцэрлэг ч ирэх хичээлийн жилийн элсэлтдээ санаа тавьж эхэлжээ. Цэцэрлэгээс сургуулийн босго алхах гэж буй бяцхан үрсээ чанартай, сайн сургуульд сургахыг эцэг, эх бүр хүсэх нь мэдээж. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд ээж, аавууд сургалтын чанар нь боломжийн л бол төлбөрийн хэмжээг үл харгалзан сайн сургуульд хүүхдээ оруулахыг эрмэлздэг болжээ. Энэ нь их мөнгөтэй, элбэг бийлэгжүү болсондоо биш, хоёр идэж, хоосон хонохгүй л байвал бусдыг нь хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулна гэж эцэг, эхчүүд үздэг болсонтой холбоотой. Гэтэл энэ хэрэгцээг дагаад жил ирэх бүр салбартаа сургалтын системээрээ толгой цохидог хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр нэмэгддэг болжээ. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам болоод нийслэлийн Боловсролын газраас сургуулиудын төлбөрийг шууд буюу шууд бусаар хянах хуулийн тогтолцоо манайд одоог хүртэл алга. Дунд сургуулийн төлб...

Галзуу хурдлах тусам...

Холливудынхны хийсэн цуврал кинонууд дундаас хамгийн шилдэгт “Галзуу хурд” багтдаг. Энэ дүгнэлттэй зөрөх хүн гарахгүй байх. Өнөөдрийг хүртэл долоон цуврал гарахад бүх анги нь гайхалтай болсон. Өөр өөрийн гэсэн өвөрмөц шийдлийг анги болгондоо харуулсан. Мөн алдартай жүжигчдийн “цуглуулга” ч болж чадлаа. Хамгийн сүүлд “Галзуу хурд” киноны долдугаар анги гарч, Монгол дахь нээлтээ өнгөрсөн баасан гарагт хийлээ. Монголд нээлтээ хийхийн өмнө “Галзуу хурд-7” дэлхий дахинд гайхалтай амжилтуудыг үзүүлжээ. Нээлтээ хийгээд долоо ч хоноогүй байхдаа дэлхийн зах зээл дээрээс тэрбум ам.доллар цуглуулсан. Нээлтээ хийсэн эхний өдрөө бүх тасалбар нь зарагдсан гээд гайхалтай амжилтууд гаргажээ. Энэ нь “Галзуу хурд-7” ямар гайхалтай болсныг баталж өгсөн юм. Мөн гол дүрийн жүжигчин Пол Уолкер “Галзуу хурд”-ынхаа долдугаар ангийг гүйцээж тоглож чадаагүй нь түүнийг шүтдэг сая сая фэнүүдийг кино театр руу татах нэг сэжим болсон биз. Түүний тоглосон хамгийн сүүлийн кино, тэр дундаа “Галзуу...

Үрсдээ мэргэжил сонголт хийхэд нь туслаарай

Хавар хаврын өдрүүдэд нэгэн бодол хэн хүний толгойд эргэлдэнэ... Би хэн болох вэ, Би мэргэжлээ сонгож чадахгүй байна... Ээжийн зөв үү, Аавын зөв үү... Ирээдүйтэй мэргэжил гэж юу вэ... Залуус хүний үгээр биш, өөрийгөө сонсож, өөрийнхөө төлөө өөрөө юм уншиж, судлаж дүн шинжилгээ хий... ирүүдүйг та өөрөө бүтээнэ... Өөрийнхөө хоббиг мэргэжлээ болгоорой Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн мэргэжил. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм. Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг. Сонирхолгүй, хүсээгүй ажил, мэргэжилдээ хүн өөрөө хичнээн зүтгээд ч өндөр амжилт олох нь бага байдаг. М...

Хүн бүрт л амжилт бий..

Амжилтыг хүлээж биш, түүнийг өөрсдөө бүтээдэг байх эрмэлзэл, тэмүүлэл Монгол залуу хүн бүрийн зүрхэнд,тархинд байгаасай.   Хүн бүрт л амжилт бий гэж би хувьдаа боддог. Бодит амьдрал дээр амжилтыг алгуурхан, цуцалтгүй, тасралтгүй нөр их хөдөлмөрийн үр шимээр хүртсэн эрхмүүдийн үг л хүнд илүү их урам зориг нэмдэг санагддаг. Нийтлэлч Дефакто бол нийгэмд, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг хүн гэж би боддог. Түүний шинэхэн нийтлэлийг ишлэв.                                           Амжилтын ЗАМ Монгол Улс зах зээлд дөнгөж шилжиж байсан 90-ээд оны эхээр бидний хэдэн нөхөд Японы алдарт компаниудын түүх, түүний дотор “Киосера” компанийг үндэслэн байгуулагч Казуо Инаморигийн тухай уншиж, сонирхон судалж байлаа. Түүний “Амжилтын төлөө тэмүүлэл” (Passion for success) нэртэй номыг олон дахин уншиж байсан бөгөөд нэг маань түүний KDDI компанитай хамтраад бизнесээ эхлү...