Skip to main content

Зайгаа хэмнэлттэй ХЭРЭГЛЭ...

iPhone утастай юу?
энэ муу утас цэнэг ээ их муу барина аа гэх яриаг дандаа л сонсдог байх, харин таны буруу эдэлгээнээс л цэнэгээ хурдан алддаг гэдгийг мэдэх үү.



Таны утасны батарей цаг өнгөрөх тусам цэнэгээ муу барьдаг болсоныг анзаарсан уу? Батарей муудах хэд хэдэн шалтгаан байдгаас доор дурдах таван шалтгаанд тавууланд нь та буруутай. Тиймээс бид хэрхэн сэргийлэх аргыг нь зааж өгье.

Буруу үйлдэл#1: Хэтэрхий хүнд нөхцөлд ашигладаг
Та утсаа өвлийн улиралд гадуур явахдаа ашигладаг л биз дээ. Тэгвэл ихэнх ухаалаг утасны ашиглах тохиромжтой нөхцөл нь 0-25 градус байдаг аж. Тэр нь юу гэхээр өвлийн -20 градусын хүйтэнд утсаараа байнга зураг аваад байна гэдэг хамгийн тохиромжгүй үйлдэл гэсэн үг. Түүнчлэн аливаа утасны батарей жилийн турш +30 градусын нөхцөлд ашиглахад нийт нөөцийнхөө 20 хувийг алддаг гэжээ. Тэгэхээр хэт халуун болон хэт хүйтэн нөхцөлд утсаа ашиглах нь таны батарейг муутгадаг хүчин зүйл аж.
Буруу үйлдэл#2: Үргэлж утасныхаа цэнэгийг дуусгаж байгаад цэнэглэдэг явдал
Утасныхаа цэнэгийг үргэлж 50-80 хувийн хооронд барихыг хичээж байгаарай. Учир нь таны утасны батарей бүтэн цэнэглэх тодорхой хязгаартай байдаг. Ойр ойрхон дүүртэл нь цэнэглэснээр та батарейныхаа бүтэн цэнэглэх тоог багасгаж байна гэсэн үг.
Ингээд тэр цэнэглэх нь тоо нь дуусмагц батарей нөөцөө алдаж эхэлдэг. Бага багаар алдсаар нэг мэдэхэд бүтэн өдөр цэнэгээ барьдаг байсан таны утас хагас өдөр хүрэхгүй улаан гэрлээр анивчих нь бий.
Буруу үйлдэл#3: Утсаа үргэлж асаалттай байлгадаг
Утсаа шаардлагагүй үед унтрааж байх нь хамгийн зөв үйлдэл. Тасралтгүй хэрэглэнэ гэдэг угаасаа л батарей муутгах үндсэн шалтгаан болдог. Харин шаардлагагүй үедээ унтрааж байх нь утасны батарейг муутхаас хамгаалахаас гадна утасны RAM-ыг шинэчилж байдаг давуу талтай.
Буруу үйлдэл#4: Үргэлж Wi-Fi, Bluetooth-ээ асаалттай явдаг
Интернет сүлжээнд, эсвэл ямар нэгэн Bluetooth дэмждэг төхөөрөмжтэй утсаа холбоогүй л бол энэ хоёрыг байнга унтрааж байгаарай. Учир нь энэ хоёр асаалттай байх үедээ хаана холбогдож болохыг “судалсаар” байгаад таны батарейг иддэг.
iPhone-ын хувьд ердөө л дэлгэцийнхээ доод талаас хуруугаараа чирэхийн төдийд хэд хэдэн үйлдэл гараад ирнэ. Тэдний дундаас өнөөх хоёр “гайхлыг” шаардлагагүй үедээ дарчхаж байхад таны батарей танд баярлана.
Буруу үйлдэл#5: Дэлгэцийнхээ гэрлийг 100 хувь байлгадаг
Settings > Display & Brightness гэж ороод Auto-Brightness-ийг асаахын төдийд л таны утасны батарей үнэмлэхүй удаан ажилладаг болох нь анзаарагдана.
Учир нь утасны дэлгэц нийт батарейны 80 орчим хувийг ашигладаг бөгөөд таны нүдэнд нь л зохицож байвал гэрлийнх нь хэмжээ бага байхад батарей хэмнэнэ, бас нүдэнд муу нөлөө үзүүлэх нь багасна.

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...