Skip to main content

Сурагчдын сургалтын төлбөр хэд багцаа байна вэ?

Хувийн сургуульд хэдэн төгрөгөөр сурах вэ?

Зуны амралт татарч, хүүхэд багачууд хичээлдээ орох өдөр ойртсоор. Хувийн сургууль, цэцэрлэг ч ирэх хичээлийн жилийн элсэлтдээ санаа тавьж эхэлжээ.
Цэцэрлэгээс сургуулийн босго алхах гэж буй бяцхан үрсээ чанартай, сайн сургуульд сургахыг эцэг, эх бүр хүсэх нь мэдээж. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд ээж, аавууд сургалтын чанар нь боломжийн л бол төлбөрийн хэмжээг үл харгалзан сайн сургуульд хүүхдээ оруулахыг эрмэлздэг болжээ. Энэ нь их мөнгөтэй, элбэг бийлэгжүү болсондоо биш, хоёр идэж, хоосон хонохгүй л байвал бусдыг нь хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулна гэж эцэг, эхчүүд үздэг болсонтой холбоотой. Гэтэл энэ хэрэгцээг дагаад жил ирэх бүр салбартаа сургалтын системээрээ толгой цохидог хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр нэмэгддэг болжээ. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам болоод нийслэлийн Боловсролын газраас сургуулиудын төлбөрийг шууд буюу шууд бусаар хянах хуулийн тогтолцоо манайд одоог хүртэл алга. Дунд сургуулийн төлбөрийн талаар бид дараах мэдээллийг бэлтгэлээ. Өнөөдрийн байдлаар бол нийт нийслэлд 99 хувийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Хамгийн өндөр төлбөртэй нь "British school of Ulaanbaatar"
Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатын  өгсөн тоон мэдээллээр ирэх хичээлийн жилд хувийн сургуулиудын төлбөр 400 мянгаас 31 сая төгрөгийн хооронд байх нь. Төлбөр өндөртэй сургуулиудын жагсаалтыг "British school of Ulaanbaatar", "Амerican school of Ulaanbaatar", "Орчлон", "Улаанбаатар элит" сургуулиудыг тэргүүлж байна. "Улаанбаатар дах Бритиш" сургууль нь хичээлээ Англи болон Вэйлс улсын үндэсний хөтөлбөрийг Монголын сурах орчинд тааруулан заадаг аж. Сургуулийн гол зорилго нь олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг олгох. Хичээлүүд нь Английн үндэсний хөтөлбөр болон Вэйлс улсын олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу англи хэл дээр заагдаж Монголын Түүх, Монгол Хэл, Уран зохиол хичээлүүд нь монголын боловсролын стандартын дагуу монгол хэл дээр явагддаг байна. Төлбөрөө ам доллараар тооцон авдаг. Бага ангийн төлбөр нь 13 мянган доллар,  дунд анги нь 16 мянга 680 доллар бол ахлах анги нь 17 мянга 920 долларын төлбөртэй. Харин жилийн дундаж төлбөр нь 15 мянга 866 доллар буюу одоогийн долларын ханшаар тооцвол 31 сая 414 мянган төгрөг.
“Улаанбаатар-Элит”-ийн дундаж төлбөр 10 сая 433 мянга
Сүхбаатар дүүрэгт байрлах “Улаанбаатар-Элит” сургуульд ахлах болон дунд, бага ангийн сурагчид нь тусдаа сурдаг. Нэг жилийн сургалтын дундаж төлбөр нь 10 сая 433 мянган төгрөг. Төлбөрийг дотор нь ангилавал ахлах ангийнхан нь сургалтын төлбөр 11.9 сая, дунд ангийнхан нь 10 сая 500 мянга, бага ангийнхан нь 8.9 сая төгрөг. Төлбөрт өдрийн хоол, дүрэмт хувцасны үнэ багтжээ. Харин Төгөлдөр хуур, шатар зэрэг дамжаанд сургахаар бол жилд 300 мянган төгрөг нэмж төлнө.
Боловсрол, соёл шинжлэх ухааны яам болоод нийслэлийн Боловсролын газраас сургуулиудын төлбөрийг шууд буюу шууд бусаар хянах хуулийн тогтолцоо манайд одоог хүртэл алга.
“American school” -ийн дундаж төлбөр 12 сая 750 мянга
Зайсангийн аманд байрлах “American school” сургуулийн нэг жилийн дундаж төлбөр 12 сая 750 мянга. Ахлах ангийн төлбөр нь 15 сая 250 мянга бол дунд анги нь 13 сая, бага анги нь 10 сая төгрөг. Өглөө 08:30-15:30 цаг хүртэл хичээллэдэг бөгөөд өдрийн цайны 45 минутын завсарлагатай аж.
“Орчлон” сургуулийн дундаж төлбөр 11 сая 666 мянга
Сурагчдынхаа гаргасан амжилтаар тэргүүн эгнээнд бичигддэг томоохон сургуулиудын нэг нь "Орчлон". Кембрижийн хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог уг сургуулийн дундаж төлбөр 11 сая 666 мянган төгрөг. Тодруулбал, бага анги нь 11 сая төгрөгийн төлбөртэй. Дунд, ахлах ангийнхан нь 12 сая төгрөгийн төлбөр төлдөг. Төлбөрт нь автобус үйлчилгээ, өдрийн хоолны үнэ багтдаггүй аж. Сайн сурсан сурагчдаа гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сургадаг.
“Хобби” сургуулийн дундаж төлбөр 6 сая
1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Монголын топ арван бүрэн дунд сургуульд зүй ёсоор ордог. Төгсөх ангийн сурагчиддаа ТОЕFL-ын бэлтгэл хичээл заадаг. Эдний нэг жилийн төлбөр 5-7 сая төгрөг.
“Сант” сургуулийн дундаж төлбөр 5 сая 333 мянга
Математикийн чиглэлээр Монголын номер нэг сургуульд тооцогддог "Сант"  сургуулийн жилийн төлбөр таван сая 333 мянган төгрөг гэж НБГ-аас мэдээллээ. Тодруулбал, бага, дунд ангийн сургалтын төлбөр 5 сая. Харин  ахлах ангийн төлбөр нь зургаан сая юм.  
“Олонлог” сургуулийн төлбөр 4.5 сая төгрөг
Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн зүүн талд байрлах “Олонлог” сургууль математикаар дагнан, олон “тоочдыг” төрүүлээд буй. Энэ сургуульд хүүхдээ сургахыг хүсвэл жилд 4.5 сая төгрөг төлөх нь. Бүх ангийн төлбөр ижил.
“Монгол Турк"-ийн хамтарсан сургуулийн дундаж төлбөр 4 сая 750 мянга
Тус сургууль нь зөвхөн долоо, найм, есдүгээр ангидаа л элсэлт авдаг юм байна. Ингэхдээ математик, англи хэл, IQ-н шалгалт авдаг бөгөөд жилийн 5 сая төгрөгийн төлбөртэй аж. Дээр нь дотуур байрны төлбөр 2,7 сая төгрөг нэмэгдэнэ. Ер нь бүх сургуулийн төлбөр өнгөрсөн жилээс нэмэгджээ.



                                                                                                                                                              Эх сурвалж: niigem.mn

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...