Skip to main content

Posts

Showing posts with the label Оюутан цаг

Үрсдээ мэргэжил сонголт хийхэд нь туслаарай

Хавар хаврын өдрүүдэд нэгэн бодол хэн хүний толгойд эргэлдэнэ... Би хэн болох вэ, Би мэргэжлээ сонгож чадахгүй байна... Ээжийн зөв үү, Аавын зөв үү... Ирээдүйтэй мэргэжил гэж юу вэ... Залуус хүний үгээр биш, өөрийгөө сонсож, өөрийнхөө төлөө өөрөө юм уншиж, судлаж дүн шинжилгээ хий... ирүүдүйг та өөрөө бүтээнэ... Өөрийнхөө хоббиг мэргэжлээ болгоорой Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн мэргэжил. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм. Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг. Сонирхолгүй, хүсээгүй ажил, мэргэжилдээ хүн өөрөө хичнээн зүтгээд ч өндөр амжилт олох нь бага байдаг. М...

Ишлэл:Лондонд өнгөрүүлсэн хоёр жил

Явсан хүнээс ҮГ сонс гэдэгчлэн эрдэмтэй, мэдлэгтэй нэгэн эрхмийн бичвэрийг хуваалцаж байна. Би ч бас хүний нутагт суралцаж байгаагийнх нэг иймэрхүү зүйл тэрлэх цаг ирэх биз ээ. Ойрдоо оюутан хүүхэд цаг зав жаахан тааруу байна. Завгүй байх тусам их зүйл амжуулдаг гэдэг байхаа... Зун цаг айсуй...  Санал нийлсэн ХЭДЭН үгсээ BOLD  болгосон байгаа шүү... Цаг ХЭМНЭЛТ Лондонд өнгөрүүлсэн хоёр жил 2014 оны 3 сарын 19 Лондонд өнгөрүүлсэн хоёр жилээ дурсан нэгэн нийтлэл бичнэ дээ гэж удаан бодож явлаа. Бороотой, хааяа их гунигтай Английн чийгтэй хүйтэн салхи, нам гүм, хүн цөөтэй гудамж, гэрээсээ хол ганцаараа амьдарч байсан үеийн тэр бүх мэдрэмжийг санагдуулах хөгжмүүдийг хайж олоод сонсох зуураа бичиж эхэллээ... Үзэсгэлэнт Лондон хотыг хааяа би их санана. Хэдэн км үргэлжлэх ногоон төгөл бүхий парк, орчин үеийн хот хэрнээ хуучны байшингуудаар дүүрэн хөгшин гудамжнууд, хар такси, улаан автобус, хаа сайгүй байх метроны буудлууд, эрх чөлөөтэй эв хавгүй хувцаслалт, өглөө...

Манлайллын тухай ...

LEADERSHIP буюу манлайлал, манлайлагчын талаархи эргэцүүлэл Докторант С.Санасэр Twitter id:    @ssanaser Та өмнө нь хүмүүсийг, байгууллагыг удирдаж байсан уу? Хэрэв тийм бол бизнесийн болон байгууллагын сая сая удирдагчдад байнга тулгарч байдаг дараахи асуудлууд танд мөн тулгарч байсан байх. Байгууллагыг удирдахад тухайн удирдагчдад ямар нэг онцгой ур чадвар хэрэгтэй юу? Удирдагч хүний хийх ёстой хамгийн чухал зүйлс ер нь юу вэ? Яаж тааруу гүйцэтгэлтэй алба, хэлтэс, компанийг өөрчилж сайжруулах вэ? Удирдагч өөрийнхөө онцлог, зан чанараа тухайн нөхцөл байдал эсвэл ажилчдын онцлогт тохируулах шаардлагатай юу? Яагаад миний хэлж ярьж буй зүйлс хүмүүсийг идэвхжүүлэхгүй байна вэ? гэх мэт. Дээрхи асуудлуудад менежментийн шинжлэх ухааны үүднээс зөв хариулт өгөхийн тулд удирдлага манлайлалын талаархи онолын судалгааны олон урсгал, чиглэл гарч ирсэн байдаг. Ялангуяа хувийн өмч давамгайлсан зах зээлийн нөхцөлд эзэд, байгууллагын удирдагч нарт энэ асуудлыг судлах нь эрэлт х...

Би ТИС-ийн Холбооны сургууль төгссөн.

Оюутан цаг: 2003 оноос эхэлсэн 4 хавар, 4 намрын шуугиант мөчүүд одоо ч чихнээ жингэнээстэй. 5-р сарын 18 бол бидний дурсамжит мөнгөн хонхын баяраа тэмдэглэсэн өдөр тул оюутны найзууд бүгдээрээ энэ өдөр бие биенээ дурсан, нэг нэгэндээ баяр хүргэж хэвшээд хэдийнээ 5 жил өнгөрчээ.  Хоолонд минь залгуулж өгсөн сургуультайгаа амь нэгтэй төгсөгч байхыг хүн бүр л боддог байх. Би ч хувьдаа тийм л үзэлтэй нэгэн. Сургуулийн захирал Дамдинсүрэн багштайгаа 2004 оноос эхлэн танилцаж, багш шавийн сайн харилцааг эрхэмлэн өдийг хүрсэн. Нөмөртөй нөөлөгтөй энэ эрхэмтэй сар шинээр мэнд мэдэн золгож, хууч хөөрөн суух сайхан байдаг юм.  Сургуулийнхаа оюутан залуусын сайн сайхны төлөөх альваа үйлсийг дэмждэг байсан нь сайшаалтай. Би сургуулиараа бахархдаг. Үе үеийн төгсөгчид ч бас л ингэж хэлдэг.    http://erdmiin-inder.blogspot.com/   Доор өгүүлэх мэдээлэл, мөн сонирхолтой хэдэн гэрэл зургийг сонирхоно уу. Сургуулийн төгсөгчид сэтгэгдлээ үлдээх биз дээ.  Үүрэн хол...

Илтгэх урлагийн тухай үндсэн ойлголт

Монголын цорын ганц салбартаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Лекторын төвийг анхлан үүсгэх байгуулах явцад ойр зуур ажилд нь тусалж, Захирлын туслах гэдэг үүрэгт ажилтай байлаа. Ц.Баатархүү ахтай танилцан Д.Арвин гишүүний сурталчилгааны ажилд нутгийн оюутан залуустай ажиллаж танилцаж байсан цаг 2004 оны зун байлаа. Хувь хүнийг чадавхижуулах нь цогц сургалтын анхны төгсөгч, Лектор төвийн салбар анхдагч клубыг ШУТИС-ХМТС-д санаачлан ажиллаж байлаа. Үндэсний аварга шалгаруулах АГГОН анхдугаар уралдаанд оролцож 3-р байрын шагнал хүртэж байсан сайхан дурсамж бүхэн оюутан цаг, Лектор төв хоёроор овоглогддог юм.  Ярих урлаг, Илтгэх урлагийн тухай хүргэе.  “Илтгэх чадвар бол дэлхий дээрх бие даасан хүч мөн.”        Уинстон Черчиль   Илтгэх урлаг гэдэг бол хэрхэн үнэмшилтэйгээр яруу сайхан ярихыг судалдаг бие даасан шинжлэх ухаан мөн. - зөв ярих /логикийн хувьд зөрчилгүй/ -сайхан ярих /сонсголонтой, дууны өнгө...

Оюутны "ЭРДМИЙН ИНДЭР" клуб ШУТИС-д шилдэг хэвээрээ л байна

Оюутны "ЭРДМИЙН ИНДЭР" клуб ШУТИС-н шилдэг клубээр дахин дахин шалгарч, бидний асаасан эрдмийн бамбар бадарсаар байгаад хуучин үүсгэн байгуулж байсан бидний 9 найз талархалтай ханддаг юм. Сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд боломжоороо дэмжин ажиллаж, шилдэг илтгэгч оюутан, тэргүүн байрныханд Мобикомын гарын бэлэг гардуулж ажиллаж байдаг юм. Залуусын цохилох зүрх эх орныхоо маргаашийн төлөө тэмүүлж байдаг гэдэгт би итгэдэг. Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн нээлттэй өдөрлөг болов Нийтэлсэн | 2011 11 18 11:04:23 ШУТИС-ийн Оюутны холбооны Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн нээлттэй өдөрлөг 2011 оны 11 дүгээр сарын  09-ний өдөр хичээлийн 2-р байранд амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт Соёл хүмүүжлийн албаны Дуулаачийн клуб,  Бүжгийн клуб, Амьд хөгжмийн клуб, ЭХИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний клуб, УУИС-ийн Хөгжлийн ирээдүй клуб, ГХХАА-ны Speaking club, ҮТДС-ийн Хос морь шатрын клуб, Хүний нөөц менежментийн албаны Must sea кино клуб, МХТС-ийн Эрдмийн индэр, Sys & Co T...

:::Ажил хэрэгч зан чанарт суралцахуй:::

Ажил хэрэгч xvн гэж хэнийг хэлэх вэ? Уураа тэвчиж ухаанаа тvгээдэг хvн єєдєлдєг Уурлахдаа хурдан, ухаарахдаа удаан бол уруудаж буйн шинж Бид ажлаа явуулахдаа асуудлыг зєвхєн нэг єнцгєєс харж, єєрєє асуудал дундаа орон тєєрєгдлийн эргvvлэгт орчихдог. Яг vvнтэй адилаар аливаа vйлийг хийхдээ буруу бодлоор, хар санаагаар хийвэл тэр ажил амжилтаар тєгсєх нь ховор. Тєєрєгдєл эндvvрэл єєрийн сэтгэлд оршдог болохоос биш гадна нєхцєлд оршдоггvй. Гаднаас ирэх хорт сумнаас биеийг хамгаалж болох ч сэтгэл дотроос нэвчсэн хорноос хамгаалах боломжгvй юм. Буддын сургаалиас АЖИЛ ХЭРЭГЧ ХVМVVС ЄЄРТЄЄ ИТГЭЛТЭЙ БАЙДАГ “Зориг эс хvрвэл ухаан эс хvрнэ”  хэмээн Шекспир нэгэнтээ хэлсэн байдаг. Хийж буй зvйлдээ єєрєє итгээгvй байж бусдыг итгvvлж чадахгvй, ажлаа итгэл тєгс, vр дvнтэй гvйцэтгэж чадахгvй. Тэд  “айвал бvv хий, хийвэл бvv ай”  гэсэн энгийн атлаа агуу зарчмыг баримтлаж ажилдаа ханддаг. Иймээс та єєртєє итгэл тєгс байж, єєрийгєє vнэлж сурах хэрэгтэй. Та хэн нэгнээс з...