Skip to main content

КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ТӨГС 22 ИШЛЭЛ

Дижитал маркетинг, Сошиал маркетинг, контент маркетингийн тухай ойлголтоо нэгтгэх хэрэгцээтэй хүмүүст зориулаад КОНТЕНТ маркетингийн талаарх ТОП 22 ишлэлийг түгээж байна. Эх сурвалжийг дурьдсан болно...



Та контент маркетингийн талаар хэр сайн мэдэх вэ?

“1. Контент маркетинг гэдэг нь брэндийн бүтээдэг контент, хэрэглэгчдийн хүсдэг контентын хоорондох зай.” ~ Michael Brenner, CEO, Marketing Insider Group

“2. Бид хүмүүсийн сонирхдог зүйлстэй өрсөлдөхийн оронд өөрсдөө сонирхдог зүйл нь болох хэрэгтэй.” ~ Craig Davis, former Chief Creative Officer at J. Walter Thompson.

“3. Сайн контент нь дэлхийн хамгийн сайн борлуулалтын зэвсэг.” ~ Marcus Sheridan

“4. Контент маркетинг нь кампанит ажил биш хичээл зүтгэл юм.” ~ Jon Buscall, Head of Moondog Marketing

“5. Контент маркетинг тооны өрсөлдөөн байхаа больсон. Одоо хамаарлын өрсөлдөөн болсон.” ~ Jason Miller, Global Content Marketing Leader, LinkedIn

“6. Уламжлалт маркетинг хүмүүс рүү ярьдаг. Контент маркетинг хүмүүстэй харилцан ярьдаг” ~Doug Kessler, Creative Director & Co-Founder, Velocity Partners Ltd

“7. Контент харилцаа холбоог үүсгэдэг. Харилцаа холбоо итгэлцэл дээр тогтдог. Итгэлцэл орлогыг бий болгодог” ~ Andrew Davis, Professional Speaker, Monumental Shift

“8. Хамгийн шилдэг маркетинг бусдад  маркетинг шиг харагддаггүй” ~ Tom Fishburne, Founder and CEO Marketoon Studios

“9. Контент маркетинг яг анхны болзоо шиг. Хэрвээ чи эхнийхээ болзоон дээр өөрийнхөө тухай ярьсаар байвал хоёр дахь болзоо гэж хэзээ ч байхгүй.” ~ David Beebe, former head of content, Marriott

“10.Бид яагаад гэдэг асуултнаас ажлаа эхэлдэггүй учраас контент маркетинг хийж чаддаггүй. Хэрэглэгчдэд танай тоон судалгаа хамаагүй. Тэднээс бид танд хэрхэн туслах вэ? гэж асуу.’ Kristina Halvorson, CEO and Founder, Brain Traffic

“11. Сайн контент маркетер уншигчдаа мэдэрч, ямар сэдвээр контент бүтээх хэрэгтэй гэдгээ мэддэг. Бүтээсэн контентоо ямар сувгаар, ямар өнгө төрхтэйгээр хүргэхээ ч мэддэг.” Pawan Deshpande, CEO, Curata

“12. Хэрэглүүрүүд чухал. Гэвч контент маркетингд шидэт дохиур биш шидтэн хэрэгтэй.” Jay Baer, President & Social Media and Content Marketing Strategist, Convince & Convert

контент маркетингийн ишлэл

“13. Жинхэнэ контент маркетинг нь сурталчлах зорилго агуулаагүй байх ёстой. Ямарваа нэг зүйлийг ярианы сэдэв болгох зорилготой.” Seth Godin

“14. Контент маркетинг гэдэг нь контент бүтээхээр хязгаарлагдахгүй. Үүнд хандалт хэрэгтэй. Хайлтын системийн оновчлол бол бүх контент маркетеруудын амин чухал хэрэгсэл болох учиртай.” Rand Fishkin, Wizard of Moz, Moz

“15. Бүх зүйлийн талаар бичихээ боль. Олон брэндүүд контент бүтээж, бүх зүйлийн талаар бичихийг зорьдог. Тэдний аль хэдийн эзэлсэн ерөнхий сэдэвт анхаарал бүү хандуул. Чиний нууц жор хэнд ч хамаагүй. Нарийн сэдэв барьж аваад түүнийгээ улам бүр нарийвчлан бич.” – Joe Pulizzi, founder Content Marketing Institute

“16. Хэн ч суртчилгаа уншдаггүй. Хүмүүс сонирхсон зүйлээ л уншдаг. Тэр нь заримдаа суртчилгаа байдаг.” Howard gossage

“17. Танай хэрэглэгчдийн бодлыг өөрчилж чадахгүй байгаа контент бол зүгээр л нэг контент.” JOEPULIZZI

“18. Контент бол гал. Сошиал медиа бол бензин.” ~ Jay Baer

“19.Хайлт хийх эхний шалтгаан бол контент.” ~ Lee Odden

“20. Контент маркетингийг амжилттай хэрэгжүүлэх цорын ганц арга бол уншигчдаас “Үүнийг надад зориулж бичсэн юм байна” гэж хэлүүлэх.” ~ Jamie Turner, Buzzfeed

"21. “Контент маркетин бол урт хугацааны харилцаа холбоо. Нэг шөнийн зүйл биш.” ~ Unknown

“22. Ямар нэг зүйлийг зарах хамгийн сайн арга бол: Юу ч битгий зар. Харин тэр зүйлийг чинь худалдан авч магадгүй хүмүүст өөрийгөө танилцуул. Итгэл, хүндлэлийг нь олж ав.” ~ Rand Fishkin, co-founder, moz

Эх сурвалж: Marketinginsdergroup, contentmarketinginstitute, contently, advencedwebranking, trackmaven сайтууд  http://erkhembayar.marketing 

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...