Skip to main content

Posts

Showing posts with the label Хүүхэд

Үрсдээ мэргэжил сонголт хийхэд нь туслаарай

Хавар хаврын өдрүүдэд нэгэн бодол хэн хүний толгойд эргэлдэнэ... Би хэн болох вэ, Би мэргэжлээ сонгож чадахгүй байна... Ээжийн зөв үү, Аавын зөв үү... Ирээдүйтэй мэргэжил гэж юу вэ... Залуус хүний үгээр биш, өөрийгөө сонсож, өөрийнхөө төлөө өөрөө юм уншиж, судлаж дүн шинжилгээ хий... ирүүдүйг та өөрөө бүтээнэ... Өөрийнхөө хоббиг мэргэжлээ болгоорой Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн мэргэжил. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм. Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг. Сонирхолгүй, хүсээгүй ажил, мэргэжилдээ хүн өөрөө хичнээн зүтгээд ч өндөр амжилт олох нь бага байдаг. М...

Аавууд хүүхэдтэйгээ бага ярьдаг уу, их ярьдаг уу

Хүүхдийг хэлд орохдоо бэрхшээлтэй байх үгүйг нь хэрхэн уйлж, хашгирч байгаагаас нь урьдчилан мэдэж болох тухай судлаачид бичжээ. Хүүхэд өөртөө тааламжгүй байдлыг илэрхийлж уйлан хашгирч буй нь дотроо олон төрөл байдаг гэнэ. Нялх хүүхдийн уйлж байгаа дуу хэрхэн өөрчлөгдөж буйг тусгай компьютерийн программаар тодорхойлоход нэг хэмнэлтэй авиа удахгүй хоёр хэмнэлтэй тэгснээ гуравтай болон өөрчлөгдөж байдаг аж. Эхний сард нялх хүүхэд хоёр гурван янзын авиагаар уйлахгүй байвал тэр нь хожимдоо ямар нэгэн хэл ярианы хөгжлийн бэрхшээл учирч магадгуйн шинж гэнэ. Жишээлбэл янз бүрийн дуу хоолойгоор уйлдаг хүүхэд хоол идэхийнхээ өмнө хэрхэн өлсөж буйгаа илэрхийлж огцом өөр авиагаар уйлж эхэлбэл хожим нь хэл ярианы хөгжил сайтай хүүхэд болох нь тодорхой. Тиймээс хүүхэд янз бүрийн дуу хоолойгоор хашгирч уйлах нь нэг ёсны өөрийгөө янз бүрээр илэрхийлж чадах чадвартайг харуулж буй ажээ. Америкийн Норд Калифорни мужийн их сургуулийн судлаачид хүүхдийн хэл ярианы хөгжилд аав нь тун их нөлөөлдөг...

Бяцхан үрсийнхээ хэл ярианы хөгжилд анхаарлаа хандуулаарай

Хүүхдийн хэл яриа ба орчин “Хүн болох багаасаа” гэж ардын мэргэн үг бий. Нарт ертөнцөд хүн биеийг олж төрсөн хүүхэд хэмээх нялх, балчир эрдэнийг нийгмийн хүмүүн болгон хүмүүжүүлэх олон хүчин зүйл байдгийн нэг нь эх хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж, найруулж сургах явдал юм. Энэ хэрэгт орчны нөлөө нэн чухал үүрэгтэй байдаг. Хамгаас урьтаж эцэг эх нь хүүхдээ хэлд орох үеэс нь зөв хэлүүлж, зөв дуудуулж, ээрч мааралгүй төлөв төвшин яриулж сургах учиртай. Ухаант ард түмэн маань энэ бүхнийг эртнээс ажиглан мэдэж дэс дараатай олон аргыг практик амьдралаасаа сонгон олсныг эдүгээ эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгсөөр ирсэн байна. Хүүхдийг хэлд орох үед нь “Билүү чулуу” хэмээх үгийг анхлан хэлүүлж сургадаг нь хурц тод хэллэгтэй болохын үүднээс билгэдлийн чанартай хэрэглэж заншсан үг болно. Харин монгол хэлнээ хэлэхэд төвөгтэй р, л, б, м зэрэг авианууд нэг дор орсон үгүүдийг сонгон авч тусгай хэллэгүүдийг буй болгосон нь ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэг зарчим ю...

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...