Skip to main content

Posts

Showing posts with the label Аавууд

Аавууд хүүхэдтэйгээ бага ярьдаг уу, их ярьдаг уу

Хүүхдийг хэлд орохдоо бэрхшээлтэй байх үгүйг нь хэрхэн уйлж, хашгирч байгаагаас нь урьдчилан мэдэж болох тухай судлаачид бичжээ. Хүүхэд өөртөө тааламжгүй байдлыг илэрхийлж уйлан хашгирч буй нь дотроо олон төрөл байдаг гэнэ. Нялх хүүхдийн уйлж байгаа дуу хэрхэн өөрчлөгдөж буйг тусгай компьютерийн программаар тодорхойлоход нэг хэмнэлтэй авиа удахгүй хоёр хэмнэлтэй тэгснээ гуравтай болон өөрчлөгдөж байдаг аж. Эхний сард нялх хүүхэд хоёр гурван янзын авиагаар уйлахгүй байвал тэр нь хожимдоо ямар нэгэн хэл ярианы хөгжлийн бэрхшээл учирч магадгуйн шинж гэнэ. Жишээлбэл янз бүрийн дуу хоолойгоор уйлдаг хүүхэд хоол идэхийнхээ өмнө хэрхэн өлсөж буйгаа илэрхийлж огцом өөр авиагаар уйлж эхэлбэл хожим нь хэл ярианы хөгжил сайтай хүүхэд болох нь тодорхой. Тиймээс хүүхэд янз бүрийн дуу хоолойгоор хашгирч уйлах нь нэг ёсны өөрийгөө янз бүрээр илэрхийлж чадах чадвартайг харуулж буй ажээ. Америкийн Норд Калифорни мужийн их сургуулийн судлаачид хүүхдийн хэл ярианы хөгжилд аав нь тун их нөлөөлдөг...