Skip to main content

Posts

Showing posts with the label Ярих урлаг

Хүн бүрт л амжилт бий..

Амжилтыг хүлээж биш, түүнийг өөрсдөө бүтээдэг байх эрмэлзэл, тэмүүлэл Монгол залуу хүн бүрийн зүрхэнд,тархинд байгаасай.   Хүн бүрт л амжилт бий гэж би хувьдаа боддог. Бодит амьдрал дээр амжилтыг алгуурхан, цуцалтгүй, тасралтгүй нөр их хөдөлмөрийн үр шимээр хүртсэн эрхмүүдийн үг л хүнд илүү их урам зориг нэмдэг санагддаг. Нийтлэлч Дефакто бол нийгэмд, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг хүн гэж би боддог. Түүний шинэхэн нийтлэлийг ишлэв.                                           Амжилтын ЗАМ Монгол Улс зах зээлд дөнгөж шилжиж байсан 90-ээд оны эхээр бидний хэдэн нөхөд Японы алдарт компаниудын түүх, түүний дотор “Киосера” компанийг үндэслэн байгуулагч Казуо Инаморигийн тухай уншиж, сонирхон судалж байлаа. Түүний “Амжилтын төлөө тэмүүлэл” (Passion for success) нэртэй номыг олон дахин уншиж байсан бөгөөд нэг маань түүний KDDI компанитай хамтраад бизнесээ эхлү...

PR-гэж юу вэ. Онолын хэдэн үгс...

Түүхэн үүсэл PR нь хүн төрөлхтний түүхэнд сүүлийн ганц хоёр зуун жилд үүссэн хэмээн бид батлах нь олонтаа. Агуйн хүйн нэгдлийн үед анчид өөрсдийн бүтээлээрээ онцлог байдлаа харуулах /буюу батлах/ зорилготой байсныг агуйн сүг зураг илэрхийлж байгаа хэрэг биш гэж үү? Эртний месопотамчууд барьж байгуулах чулуун хэрэм дээрээ эрх баригчдын нэр алдар, үйлс бүтээлийг магтан дуулсан бичээс үйлдэж байжээ. Эртний болон дундад зууны хотуудын гудамжинд мухлагуудад бараа таваар явуулын хүмүүсийн анхаарлыг татаж, урин даллах зорилгоор тусгай аман харилцааг ашиглаж байв.  Нийгэм хөгжих тусам улс төр, худалдаа арилжаа болон олон нийтийн үйл ажиллагаан дахь тухайн санаачлага амжилттай хийгээд амжилтгүйгээр нийгмийн цэцэглэлтэд нөлөөлөх болсон. Тиймээс ч Баруун европ, Америкийн капиталист аж ахуйн харилцаа ялангуяа тэдгээрийн аж үйлдвэрийн хэлбэр дэх хэрэглээний зах зээл бүрэлдэн бий болохтой зэрэгцэн худалдаа арилжааны PR өөрийн хөгжлийн томоохон түлхцийг авсан байна.  “Public...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

Ч.Лодойдамба Шаргачин

Өнөөдөр замын түгжээнд фм сонсож яваад энэхүү өгүүллэгийг чих тавин сонсож, үгийн уран яруугаар сэтгэлийн гүнд хэрхэн хүрч, нүдэнд харагдаж, тархинд буутал дүрсэлж болдогийг мэдэрлээ. дунд ангийн уран зохиолын хичээл дээр үзэж байснаас эс тогтож дахин уншаагүй , эхийн сэтгэл, амьнаас амь ургаж төрсөн үрдээ хэрхэн тэмүүлдэгийг гайхалтай дүрсэллэлийг та нар ч бас мэдрээсэй гэсэндээ хүргэж байна.  Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөм зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ. Янзага нь тонгочин тоглож орчин тойронд өөрөөс нь өөр юмгүй мэт бүхнийг матран явахад нь эх нь тал бүр сэрвэлзэн өчүүхэн чимээг ч сэрэмжлэн чагнаж нүдэнд нь торсон бүхнийг «Юу вэ. Яах гэж байна» гэсэн бололтой нарийвчлан ажиглаж явлаа. Уураг нь дуусаагүй өег сүүндээ гэдэс нь цадсанаас ч юм уу нялх бие нь тоглоомдоо ядарснаас ч юм уу? Аль...

Дамдины Сүхбаатар илтгэх урлагийн ноён оргилуудын нэг байлаа

Дамдины Сүхбаатарын “Журмын нөхдөд хандан хэлсэн үг” нь илтгэх урлагийн ноён оргилуудын нэгэн болж үлдсэн байдаг. Энэхүү үг нь”Ардын цэрэг”сонины 1925 оны 1 дүгээрт “Ган төмөр мэт мохолтгүй, баатар зоригт гавъяат жанжны гайхамшигт дурсгалтай явсан, дурсгалын товч өгүүлэл” нэртэй Х.Чойбалсангийн нийтлүүлсэн өгүүлэлд үлдсэн байна.  Дамдины Сүхбаатар илтгэх урлагийн ноён оргилуудын нэг байлаа  2012/02/03 Монгол хүний дархалсан үгэн цамхаг- Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Уран илтгэгч С.Эрдэнэболд, Б.Энхболд нарын бичсэн “Rhetorka” буюу байлдан дагуулахуйн урлаг ном 2006 онд хэвлэгдэн гарсан юм. Дэлхийн болон Монголын шилмэл илтгэлүүдийн дээжисээс түүвэрлэн бүтсэн уг ном тухайн оны Интер номын дэлгүүрийн хамгийн их борлолттой номоор шалгарч хоёр дахь удаагаа хэвлэгдэж байлаа. Энэ удаа уг номноос Дамдины Сүхбаатар уран илтгэгч байсан талаарх түүхэн баримтыг нийтэлж байна. Цэл залуухан насандаа, хорьдугаар зууны Монгол түүхийн догшин хүлгийг тусгаар...

PR, зар сурталчилгаа 2-ын ялгаатай тал

Олон нийттэй харилцах буюу Пи Ар (PR) гэж юу вэ? Сэтгүүлчид гадаад үг, хэллэг, нэр томъёог бичлэгтээ хэрхэн хамаа намаагүй ашиглаж байгаагийн тод жишээ сүүлийн үед “Пи Ар” (PR)  гэж бичиж, ярих болсноор тод илэрч байна.  Тэд энэ үгийг гол төлөв англи товчилсон үсгээр нь өгүүлбэр дунд оруулж бичиж байгаа нь нэгэн хүн алгебрийн томъёоны илэрхийллийг хараад “Хөөх, тоон дунд үсэг цохиж явна” гэж хэлсэн тухай явган шогийг санагдуулам. Монгол үгс дунд гэнэт англи үг, үсэг орж ирэхэд уншигчийн нүд түүн дээр гарцаагүй торно. Англи хүн ч эх хэл дээрээ сонин уншиж суутал гэнэт монгол үг дунд нь гараад ирвэл мөн л нүд нь торно доо. Зарим уншигчийн хувьд магадгүй томъёо мэт харагдана.  Хэрэв гарцаагүй англи үсгээр нь бичих хэрэгтэй бол эхлээд монгол дуудлагаар нь үсгийг нь галиглаад дараа нь английг нь хаалтанд хийх нь зүйтэй. Яг энэ материалын гарчигт байгаа шиг. Гэтэл саяхны уншсан нэг зүйл, түүний дотор чухам дараах хэсэг тун жигтэй санагдлаа.     ...

Б.Гэрэл: Сайн хүн гэж хэн бэ

Энэ мундаг эрхмийн нэгэн үг надад байнга санагддаг юм. Нэгэн удаагийн хичээл дээр САЙН ХҮН ГЭЖ ЯМАР ХҮНИЙГ ХЭЛЭХ ВЭ: гэж ирээд л... Сайн хүн гэж хажууд нь байхад сэтгэл амар байх хүнийг хэлнэ гэж. Үнэн л үг. Үгээр зэвсэглэж, үгээр уярааж, урамтай сайхан яридаг Гэрэл багшийн нэгэн илтгэлийг сонирхоно уу. Уран илтгэгчийн зэвсэг бол үг юм. Бадарчийн Гэрэл: “Илтгэх урлаг” Зүтгэ- зүтгэл гэ дэг   Үгийн баялаггүйгээр ярих гэдэг энгийн өдөр тутмын яриа болно. Зүтгэл итгэлтэй байж ярих эрдмийг эзэмшинэ. Үг бол оюун санааны үнэт зүйл. Үг бүхэл бүтэн дүрслэлийг бий болгодог. Туслана гэсэн үг хүнд аврал, найдварыг дүрсэлдэг. Хайртай гэдэг үг хүндэтгэл энхрийлэл, ялдам байдлыг бий болгодог. Ална гэсэн үг аймшгийн зураг төсөөллийг ургуулдаг. Үгээр үзүүлж буй дүрслэлүүд эргээд таньд үзүүлэх хариу дүрслэлүүдийг илэрхийлдэг. Өөдрөг сэтгэлтэй хүн ярих чадвартай байдаг Юу байна гэхэд? юм болгон байна, юуг нь илүү сонирхож байна гэж хөөр баяртайгаар хэлдэг. Гэтэл ярих эрдэм мөхөс хүн,...