Явсан хүнээс ҮГ сонс гэдэгчлэн эрдэмтэй, мэдлэгтэй нэгэн эрхмийн бичвэрийг хуваалцаж байна. Би ч бас хүний нутагт суралцаж байгаагийнх нэг иймэрхүү зүйл тэрлэх цаг ирэх биз ээ. Ойрдоо оюутан хүүхэд цаг зав жаахан тааруу байна. Завгүй байх тусам их зүйл амжуулдаг гэдэг байхаа... Зун цаг айсуй... Санал нийлсэн ХЭДЭН үгсээ BOLD болгосон байгаа шүү... Цаг ХЭМНЭЛТ Лондонд өнгөрүүлсэн хоёр жил 2014 оны 3 сарын 19 Лондонд өнгөрүүлсэн хоёр жилээ дурсан нэгэн нийтлэл бичнэ дээ гэж удаан бодож явлаа. Бороотой, хааяа их гунигтай Английн чийгтэй хүйтэн салхи, нам гүм, хүн цөөтэй гудамж, гэрээсээ хол ганцаараа амьдарч байсан үеийн тэр бүх мэдрэмжийг санагдуулах хөгжмүүдийг хайж олоод сонсох зуураа бичиж эхэллээ... Үзэсгэлэнт Лондон хотыг хааяа би их санана. Хэдэн км үргэлжлэх ногоон төгөл бүхий парк, орчин үеийн хот хэрнээ хуучны байшингуудаар дүүрэн хөгшин гудамжнууд, хар такси, улаан автобус, хаа сайгүй байх метроны буудлууд, эрх чөлөөтэй эв хавгүй хувцаслалт, өглөө...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ