Skip to main content

Ухаалаг утсаа битгий дааруулаарай

Утасгүй хүн ч гэж алга, Тэр дундаа УХААЛАГ утасгүй хорин хэдтүүд бүүр ч алга. Идэр есийн жавар тачигнаж байна даа... #ӨвөлЦаг

Тэгэхээр хэт хүйтэнд ухаалаг утсанд юу тохиолддог, юунаас сэргийлэх ёстой гэдгийг зааж өгье. Юуны түрүүнд гар утсыг тэсгим хүйтэнд ашиглахад зориулж бүтээгээгүй гэдгийг санаарай. 
Жишээлбэл Apple компани өөрсдийн бүтээгдэхүүнийг ашиглаж болох хамгийн хүйтэн нөхцөл нь 0 градустай үед гэж зөвлөдөг. Харин Samsung компани -20 хэмийн хүйтэнд S цувралыг ашиглахад гэмгүй гэжээ.
Таны утас даарахаараа яадаг вэ?
Батарей хурдан дуусна, эсвэл бүрэн унтарна
Цаг агаар хүйтэн үед гар утасны батарей юун түрүүнд ажиллахаа больдог. Эхний ээлжид хэтэрхий хүйтэн нөхцөлд ашигласан утас унтарч, батарейны цэнэг дуусаагүй байхад цэнэггүй боллоо гэж заах бөгөөд энэ байдал олон удаа давтагдвал батарей нь бүрэн ажиллагаагүй болох ч эрсдэл бий.
Дэлгэц ажиллахгүй, гажигтана
LCD дэлгэцтэй утас AMOLED дэлгэцтэй утаснаас илүү хүйтэнд мэдрэмтгий байдаг. Дэлгэц гацаж, хуруу хүрснээс бүр хойно үйлдэл хийх гэх мэтээр гажигтана. Харин хэт даарсан утсыг гэнэт дулаан газар орж ирээд ажиллуулахад дэлгэц нь цантах, тэр нь дэлгэцээ гэмтээх гэх мэт эрсдэл дагуулдаг.
Утасны дотор эд анги алдаа зааж эхэлнэ
Нэн тэргүүнд заадаг алдаа нь СИМ карт уншихаа болих юм. Хэтэрхий хүйтэнд утасны дотоод эд ангиуд зарим нь буруу ажиллаж эхэлсний улмаас СИМ карт, Мемори карт уншихгүй болж, утасны микрофон, спикер ажиллахгүй болж ч болно.
Утсаа хэрхэн хамгаалах вэ?
Хэт хүйтэн үед утсаа гадаа ашиглахгүй байх нь хамгийн амархан эрсдэлээс сэргийлэх арга юм. Түүнчлэн өмдний халаас, хүрэмний дотор халаас, цүнх гэх мэт газарт хийж аль болох дааруулахгүй байх хэрэгтэй.
Мөн өвлийн улиралд цаг агаарын эрсдэлээс хамгаалах зориулалт бүхий гэр ашиглахад гэмгүй. Бүр хамгийн наад зах нь резинэн гэр аваад утсандаа хийчих.
Хэрвээ утасны цэнэг дуусаагүй байхад хүйтэнд ашиглаж байгаад унтраачихсан бол асаах гэж яарах хэрэггүй. Дулаан, хуурай газарт оруулж “дулаацуулах” нь зүйтэй юм.
Үнэхээр болохгүй бол хоёр гарынхаа завсар хийж хэсэг хугацаанд бүлээцүүлэхэд эргээд асах магадлал өндөрсдөг.
Хийхээс зайлсхийх ёстой зүйлс
Өвлийн улиралд машиндаа утсаа битгий үлдээж байгаарай. Ялангуяа асаалттай чигээр нь үлдээх нь утасны эдэлгээг богиносгох, бүр шууд эвдлэх ч аюултай. Тиймээс утсаа машиндаа үлдээх хэрэггүй, үнэхээр үлдээх шаардлагатай бол унтраагаад, хэрвээ батарей нь салдаг бол салгаад тавих хэрэгтэй.
Гадаа цасаар шуурч, тэсгим хүйтэн байхад утасныхаа дуудлагад аль болох хариулахгүй байхыг хичээгээрэй. Нэгдүгээрт цаг агаар таагүй үед хаа нэг тийшээ алхаж явахдаа утсаар ярих гэдэг өөрийгөө аюулд оруулах эрсдэлтэй. Наад зах нь анзааргагүй явж байгаад халтирч унана.
Харин гар утасны тухайд цасанд норж, хүйтэнд даарах зэрэг хосолсноор бүрэн ажиллагаагүй ч болж магадгүй. Түүнчлэн нэг зүйлийг сануулахад хэт хүйтэн нөхцөлд гар утасны дэлгэц хагарах магадлал нэмэгддэг аж.

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...