Титэм үгсийн эзэн МУ-н 2 дахь ерөнхийлөгч Н.Багабандийн залууст хандаж хэлсэн илтгэл: Та бүхний амрыг эрье. Нэгдсэн үндэсний байгууллага жил бүрийн 12 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бүтэн сайн өдрийг “Дэлхийн хүүхдийн нэвтрүүлгийн өдөр” болгон зарлаж, тэр өдөр дэлхийн улс орнууд хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, төр засгийн удирдлагууд нь үгээ хэлж, бүх анхаарлыг хүүхэд дээр төвлөрүүлдэг байсан. Одоо энэ хугацаа өөрчлөгдөж 3 дугаар сарын II долоо хоногийн бүтэнсайн өдөр болсон гэж би сонслоо. Нэг жилийн хүүхдийн нэвтрүүлгийн өдрөөр жаахан хүү телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч болж надтай хамт тэр өдрийг өнгөрөөсөн юм. Улс орны өнцөг булан бүрээс манлайлагч болж Ерөнхийлөгчтэй ярилцаж, хүүхдийн зовлон жаргал, одоо цаг, хүүхдийн хүсэл мөрөөдлийг сонсож, хэлэх үгээ хэлдэг байлаа л даа. Тэр хүүгийн нэр бол С.Эрдэнэболд. 2006 онд надад нэг ном ирлээ. Дэлхийн уран илтгэгчдийн хэлсэн үг, илтгэх урлагийн арга зүй, илтгэх урлагтай холбоотой олон зүйлийг цуглуулж шингээгэ...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ