Skip to main content

Posts

Showing posts with the label Авто

Шөнийн ЖОЛООДЛОГО

Жолооч нартаа аминчлан захих зүйл гэвэл холын замд явахдаа гэрлээ шилжүүлж хэвшие. Гэрэл гялбах ямар хэцүү байдгийг хэлүүлтгүй мэдэх бизээ. өөрийгөө бас өрөөлийг хүндэтгэн гэрлээ шилжүүлж хэвшицгээе. Доорхи мэдээлэл нь шинжлэх ухааны ул үндэстэй тайлбар тул та нэгийг тунгаана бизээ. Гэрэл сайтай замд гарах нь сайн ч таньтай зөрж байгаа тухайн тэрэгний жолоочид хэцүү байдгийг бодолцоорой. Би гэрлээ шилжүүлээгүй нөхдөд сигнал дарж бурууг нь ойлгуулах гэж нэг шөнөжин үйлээ үзэж билээ. Эцэст нь сигнал шатах жишээтэй. Ихэнх нь л бараг шилжүүлдэггүй  Гэрэл муутай нөхцөлд өнгө мэдрэх чадвар алдагддаг. Учир нь энэ професс нь бүдэг хараанд оролцдоггүй лонхонцрын үүрэгтэй холбоотой.  Нүдний мэдрэмтгий чанар нь гэрэлтүүлгийн хүчнээс хамаарч өргөн хүрээгээр өөрчлөгдөж болно. Гэрэлтүүлэг багасах тутам нүдний мэдрэмтгий чанар нэмэгдэх ба гэрэлтүүлэг ихсэхэд буурна. Харанхуйд нүд дасах процесст нүдний гэрэл мэдрэмтгий чанар 200000 дахин ихэсч болно. Хурц гэрлээс харанхуйд...

LX570 загварын нэмэлт хамгаалалтууд #Сонирхолтой

Заналхийлэл, түгшүүр танд бодитой байдаг бол эдгээр төхөөрөмжүүдийг сонирхож үзээрэй. Та тансаг машин гэхээр хамгийн түрүүнд үзэмж энэ тэрийг нь боддог байх, тэгвэл хүний амь насны аюулгүй байдал ямагт хамгийн түрүүнд байх учиртай байх. Тэгвэл дэлхийн баячууд хийн дэртэй, түгжээ гэх ердийн машинуудад байдаг хамгаалалтаас гадна илүү их шаардлагуудыг тавьдаг болсон байна. Жишээ нь бууны сум нэвтрэхгүй гэх мэтээр нэмэлтүүдийг маш ихээр албаны хүмүүс сонирхдог болсон байна. Тиймээ Монголчуудын хамгийн их сонирхон авдаг Lexus 570 машинд нэмж болох хамгаалалтын тоноглолуудыг танилцуулж байна. 1. Хамгаалалтын бэхэлгээ машины хаалганд хийж буй нугаснаас эхлэдэг юм байна. 2. 800 долларын нэмэлтээр хийгддэг хаалганы бариул, гаднаас нь шууд онгойлгоход хамгаалдаг эд юм байна. Тогтой бөгөөд 160 волтоор цохих аюултай гэж байна. 3. Дараагийн хийж болох хамгаалалтын нэг бол машины дээд доод хэсэгт байрлах бөмбөг дэлбэрэлтээс хамгаалах бүрхүүл, дэлбэртээс хамгаалахад...

Та ямар дугуй худалдан авах гэж байна вэ?

Удахгүй хахир хүйтэн хаяанд ирлээ. Хүн бүр л өвлийн бэлтгэлээ дор бүрнээ базааж байгаа билээ. би ч гэрийнхээ цонхыг дулаалцан, машаандаа 4-н орж ирсэн дажгүй /80%/ элэгдэлтэй дугуй авчихсан. Хэрэгтэй бол өгөөмөр захд байдаг найзтайгаа холбоод өгч болно. Танилын нүүр халуун гэдэгдээ.   Машаантай харцуулд, бас төмөр хүлэгтээ санаа тавьдаг эзэгтэй нарт хэрэгтэй байх гээд умшсан мэдээллээ хуваалцаж байгаа ухаантай. алтан шар зам өлзийтэй байг  Хэрэглэгчийн санал асуулгаар шалгарсан шилдэг дугуйнууд Төрөл бүрийн дугуйнууд обудын хамт Машины явдал, аюулгүй байдлын салшгүй хэсэг юм. Зөв хаймар сонгосноор та илүү тохь тухтай зорчиж, илүү хэмнэх боломжтой. Дугуйг ямар цаг агаарын нөхцөлд унах, та хэрхэн жолооддог зэргээс хамаарч зөв сонгох хэрэгтэй. Сонголт хийхэд тань дөхөм болох үүднээс, хэрэглэгчийн санал асуулгыг хүргэе. Хэрэглэгчийн санал асуулгаар 4 улирлын дугуй, Гүйцэтгэлийн 4 улирлын дугуй, ultra high 4 улирлын дугуй, Ultra high performance зуны, perform...

Ланд Круйзер загварын түүхэн хөгжил

Дэлхийд нэр хүнд сайтай жийп автомашинуудын нэг бөгөөд тэртээ 1954 оноос одоо болтол брэнд нэрээ солихгүйгээр үйлдвэрлэгдэж байгаа урт түүхтэй японы автомашин юм. 4 хаалгатай зорчигчийн зориулалттай ба ажлын зориулалттай, мөн 70 гэсэн хөнгөн мөртлөө хүнд хэцүү нөхцөлд зориулсан Landcruiser II гэсэн загварууд байдаг. Мөн энэ загвараас үүсэлтэй энгийн хэрэглээнд зориулсан 3 эгнээ суудал бүхий Landcruiser Prado загвар үйлдвэрлэгддэг. Өнөөгийн 200 загварт нь LX570-тай нэг суурьтай, V8 хөдөлгүүртэй хувилбар байдаг ба түүнийг Европт Landcruiser V8 гэж нэрлэдэг. (100 загварыг Landcruiser Amazon гэж нэрлэдэг байсан.) 100 загварын LX470-тай адил хувилбар нь Японд Landcruiser Cignus гарч байсан бөгөөд Lexus брэнд албан ёсоор япондоо борлогдох болсноор 200 загварт Cignus брэнд гараагүй хасагдаж хэрэглэгдэхээ больсон байна. Landcruiser брэндийн онцгой хүнд нөхцөлд зориулсан 70 загвар нь япон жийпүүдийн хувьд анхны V8 дизель хөдөлгүүртэй 78, 79 гэсэн загвар гарах болсон юм. Гэвч 2004 ...

Та хэдэн жил ЖОЛОО мушгиж байна...

Жолооч бүр Монголын замд шүргэлцээгүй байх нь ховор болов уу:-p учир нь та зүв зүгээр явж байтал өөр хэн нэг нь ирээд л гусчдаг шүү дээ. Иймд жолоо мушгидаг л бол нэг уншчихаарай ... зөвхөн унших биш мөрдлөг болгоод хэвшчихвэл мэдээж танд л хэрэгтэй шүү дээ.  ХАМГААЛАЛТ #1: АНХААРАЛТАЙ ЖОЛООД "Ээ золиг гэж. Би яагаад харсангүй вэ?" Энэ бол автын осол тохойлдсоны дарааx жолооч нарт хамгийн түгээмэл хэлэгддэг хэллэг. Ерөнхийдөө ихэнх ослын гол шалтгаан жолоочийн анхаарал алдагдсанаас үүcэлтэй байдаг. Анхааралгүй байдал бий болох нь гиюүрэх, огт өөр юм гэнэт бодож эхлэх, нойрмоглох, ядрах, шулуун зам дээр хэт удаан явах, яриандаа халуурахаас үүддэг. Машин жолоодох гэдэг бол бидний хийдэг хамгийн эрсдэлтэй зүйл. Тиймээс та оюун санаагаа машин барьж байхдаа 100% төлөврүүлж сурахыг заншил мэт болгох хэрэгтэй. ХАМГААЛАЛТ #2: ЗАМ ТАВИАД ӨГӨӨД ҮЗ "Зам тавьж өгснөөр хэн ч хэзээд машинаа мөргүүлж байгаагүй." Та бодоод үз. Хэрэв уулзвар дээр ирчээд хэн нь түрүү...

“Ниссаны Технологийн” эсрэг “Тоёота-гийн Борлуулалт”

Тоёотa автомашин ХК Айчи мужийн Tоёодa хотын Tоёодa дүүргийн 1-д байрлах Японы автомашин үйлдвэрлэгч компани юм. Токио хотын Бүнкё дүүрэгт төв компани байрладаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт салбар компаниуд нь байршдаг. 2007 онд дэлхий дээр борлуулсан автомашины тоогоороо Женерал Моторс илүү байдаг боловч 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед 8 сая 972.000 ширхэг автомашин борлуулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 4%-аар буурсан авч АНУ Женерал Моторс компани түүнээс илүүгээр буурч 8.955.947 ширхэг болсон бөгөөд ингэснээр дэлхийн хамгийн их автомашин үйлдвэрлэн борлуулсан автомашин үйлдвэрлэгч компани байжээ. Одоо энэ байр суурийг Тоёота эзэлжээ. Тоёота хот дахь компанийн байр Мөн Дайхацу хүнд механизмын үйлдвэрлэгч болон Хино автомашины үйлдвэрлэгч компани, Фужи хүнд машин механизмын үйлдвэрийн хувьцаа эзэмшигч юм. Тоёота группийн дотор автомашины хэсгийг нь (ТМС) гэж товчилж бичдэг. Төв компани байрлах Тоёота хот нь японы түүхэнд хувцас хийдэг газар байв. Мөн Нарагийн...