Skip to main content

Posts

Showing posts with the label Танд дуулгахад

Үрсдээ мэргэжил сонголт хийхэд нь туслаарай

Хавар хаврын өдрүүдэд нэгэн бодол хэн хүний толгойд эргэлдэнэ... Би хэн болох вэ, Би мэргэжлээ сонгож чадахгүй байна... Ээжийн зөв үү, Аавын зөв үү... Ирээдүйтэй мэргэжил гэж юу вэ... Залуус хүний үгээр биш, өөрийгөө сонсож, өөрийнхөө төлөө өөрөө юм уншиж, судлаж дүн шинжилгээ хий... ирүүдүйг та өөрөө бүтээнэ... Өөрийнхөө хоббиг мэргэжлээ болгоорой Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн мэргэжил. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм. Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг. Сонирхолгүй, хүсээгүй ажил, мэргэжилдээ хүн өөрөө хичнээн зүтгээд ч өндөр амжилт олох нь бага байдаг. М...

Хүн бүрт л амжилт бий..

Амжилтыг хүлээж биш, түүнийг өөрсдөө бүтээдэг байх эрмэлзэл, тэмүүлэл Монгол залуу хүн бүрийн зүрхэнд,тархинд байгаасай.   Хүн бүрт л амжилт бий гэж би хувьдаа боддог. Бодит амьдрал дээр амжилтыг алгуурхан, цуцалтгүй, тасралтгүй нөр их хөдөлмөрийн үр шимээр хүртсэн эрхмүүдийн үг л хүнд илүү их урам зориг нэмдэг санагддаг. Нийтлэлч Дефакто бол нийгэмд, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг хүн гэж би боддог. Түүний шинэхэн нийтлэлийг ишлэв.                                           Амжилтын ЗАМ Монгол Улс зах зээлд дөнгөж шилжиж байсан 90-ээд оны эхээр бидний хэдэн нөхөд Японы алдарт компаниудын түүх, түүний дотор “Киосера” компанийг үндэслэн байгуулагч Казуо Инаморигийн тухай уншиж, сонирхон судалж байлаа. Түүний “Амжилтын төлөө тэмүүлэл” (Passion for success) нэртэй номыг олон дахин уншиж байсан бөгөөд нэг маань түүний KDDI компанитай хамтраад бизнесээ эхлү...

Монголын залуусыг аугаа их үйл хэрэг хүлээж байна

Титэм үгсийн эзэн МУ-н 2 дахь   ерөнхийлөгч   Н.Багабандийн залууст хандаж хэлсэн илтгэл: Та бүхний амрыг эрье. Нэгдсэн үндэсний байгууллага жил бүрийн 12 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бүтэн сайн өдрийг “Дэлхийн хүүхдийн нэвтрүүлгийн өдөр” болгон зарлаж, тэр өдөр дэлхийн улс орнууд хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, төр засгийн удирдлагууд нь үгээ хэлж, бүх анхаарлыг хүүхэд дээр төвлөрүүлдэг байсан. Одоо энэ хугацаа өөрчлөгдөж 3 дугаар сарын II долоо хоногийн бүтэнсайн өдөр болсон гэж би сонслоо. Нэг жилийн хүүхдийн нэвтрүүлгийн өдрөөр жаахан хүү телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч болж надтай хамт тэр өдрийг өнгөрөөсөн юм. Улс орны өнцөг булан бүрээс манлайлагч болж Ерөнхийлөгчтэй ярилцаж, хүүхдийн зовлон жаргал, одоо цаг, хүүхдийн хүсэл мөрөөдлийг сонсож, хэлэх үгээ хэлдэг байлаа л даа. Тэр хүүгийн нэр бол С.Эрдэнэболд. 2006 онд надад нэг ном ирлээ. Дэлхийн уран илтгэгчдийн хэлсэн үг, илтгэх урлагийн арга зүй, илтгэх урлагтай холбоотой олон зүйлийг цуглуулж шингээгэ...

Б.АВИРМЭД "Хөдөлгөөнт холбоо" гэж юу вэ?

Энэ эгэл дарууг шүтсэн эрхэм намайг жиргээ гэгчид дурлахад гол түлхэц болсон. Түүний энэхүү ном миний ширээний ном болж, ахын журмаар үгийг нь сонсож, жиргээч нөхрийн хувиар бас хамт өдрийн хоолоо хамт идэж, өнөөх л жиргээ, сошиал медиа, цахим оронзай, мобайл зах зээл гэх дуусашгүй дундаршгүй яриаг өрнүүлдэг байж.  Харилцаа холбоо, мэдээллийн технологид шимтэн донтогч, суралцагч хэн бүхэнд энэхүү номыг санал болгож байна.  Номын цагаан буян дэлгэртүгэй :-) Жиргээч +Avirmed Bat-Ochir    @aviraa   Б. АВИРМЭД "Хөдөлгөөнт холбоо" номын тухай Миний ажил мэргэжил, хоббитой холбоотой анхны уран бүтээл болох энэхүү номыг уншигчдын гар дээр тавиад удаагүй байна. Зарим найз нөхдийн зүгээс сурталчилгаа муу байна гэсэн шүүмжлэл ирж байгаа тул бага зэрэг сурталчлахаар шийдлээ. Гэхдээ олон нийтэд хүрэхээр сүртэй сурталчлах нь юу юм өөрийнхөө боломжоор уншигчдад, сонирхогчдод аль болох өгөөжтэй байх арга замыг эрж хайж байна. "Хөдөлгөөнт холбоо" н...

Ишлэл:Лондонд өнгөрүүлсэн хоёр жил

Явсан хүнээс ҮГ сонс гэдэгчлэн эрдэмтэй, мэдлэгтэй нэгэн эрхмийн бичвэрийг хуваалцаж байна. Би ч бас хүний нутагт суралцаж байгаагийнх нэг иймэрхүү зүйл тэрлэх цаг ирэх биз ээ. Ойрдоо оюутан хүүхэд цаг зав жаахан тааруу байна. Завгүй байх тусам их зүйл амжуулдаг гэдэг байхаа... Зун цаг айсуй...  Санал нийлсэн ХЭДЭН үгсээ BOLD  болгосон байгаа шүү... Цаг ХЭМНЭЛТ Лондонд өнгөрүүлсэн хоёр жил 2014 оны 3 сарын 19 Лондонд өнгөрүүлсэн хоёр жилээ дурсан нэгэн нийтлэл бичнэ дээ гэж удаан бодож явлаа. Бороотой, хааяа их гунигтай Английн чийгтэй хүйтэн салхи, нам гүм, хүн цөөтэй гудамж, гэрээсээ хол ганцаараа амьдарч байсан үеийн тэр бүх мэдрэмжийг санагдуулах хөгжмүүдийг хайж олоод сонсох зуураа бичиж эхэллээ... Үзэсгэлэнт Лондон хотыг хааяа би их санана. Хэдэн км үргэлжлэх ногоон төгөл бүхий парк, орчин үеийн хот хэрнээ хуучны байшингуудаар дүүрэн хөгшин гудамжнууд, хар такси, улаан автобус, хаа сайгүй байх метроны буудлууд, эрх чөлөөтэй эв хавгүй хувцаслалт, өглөө...

Сувдаа: IELTS өгсөн туршлагаасаа хуваалцъя.

Мэдсэнээ бусадтайгаа хуваалцана гэдэг ӨГӨӨМӨР хэрэг гэж би боддог. Сувдаа : IELTS өгсөн туршлагаасаа хуваалцъя. Миний бие өнгөрсөн 11 сард IELTS ийн шалгалт өгөөд Listening 7.5, Reading 6.5, Writing 6.5, Speaking 6.0, Overall band score 6.5 авлаа. Шалгалтанд бэлдэх явцад хүмүүсийн IELTS өгсөн туршлагынхаа талаар бичсэн зүйлс их хэрэг болсон болохоор өөрөө ч бас туршлагаасаа бусадтай хуваалцъя гэж бодлоо. Би шалгалтаа өгөхөөс яг нэг сарын өмнө бүртгүүлээд тэр үеэс эхлэн шалгалтандаа эрчимтэй бэлдэж эхэлсэн.  Би өөрөө 10 жилдээ англи хэл үзэж жаахан суурьтай болоод их сургуульд бас давхар англи хэлний хичээл үздэг, англи хэл дээр кино хөгжим их сонсдог байсан нь шалгалт өгөхөд бас их нөлөөлсөн байх.  Ерөнхийдөө IELTS ийн шалгалт TOEFL ийг бодоход арай л барьцтай юм шиг санагдсан. Ядаж л Speaking part дээрээ компьютертэй биш хүнтэй ярина. Би Cambridge IELTS practice test 1-8, Target band 7, 101 helpful hints for IELTS, Focus on IELTS by Sue O’Connell зэрэг номнуу...