Skip to main content

Сонгуулийн Сошиал Сурталчилгаанууд...

Цахим орчны тэр дундаа сошиал медиа платформуудын нэвтрэлт, хувь хүн болон бизнесийн салбарын байгууллагуудад түгээмэл ашиглагдаж байна. Харин СОНГУУЛЬ 2016 үйл ажиллагааны хүрээнд нөхдүүд хэрхэн БАНТАН хутгаж байгааг ЦАХИМ найз САРУУЛ ийн сийрүүлжээ. Түүний АМТТАЙ бас ГАШУУН үнэний тухай өгүүлсэн нийтлэлтэй танилцаарай. 



Улстөрчид  FB зөв ашиглаж чадаж байна уу?

Энэ жилийн сонгуульд нэр дэвшигчид сошиал медиад ихээхэн ач холбогдол өгч байгаа нь анзаарагдах болсон. Энэ нь сонгуулийн хуулиас гадна олон нийтийн мэдээлэл авдаг гол хэрэгсэл телевизээс сошиал медиа руу шилжсэнтэй холбоотой биз ээ. Энэ удаад бид Ардчилсан намын гишүүн улстөрчид фэйсбүүктээ хэр ач холбогдол өгч байгааг нэг бүрчлэн судаллаа.
АН-ын 76 нэр дэвшигчийг нэрээр нь нэг бүрчлэн хайж, гарч ирсэн илэрц бүрийг тухайн нэр дэвшигчийнх мөн эсэхийг баталгаажуулсны дараа доорхи нийтлэлийг бэлтгэсэн болно.
Энд хэн нэгнийг нь магтаж, муулах гэсэнгүй. Монгол Улсад 600 мянга гаруй хүн идэвхтэй хэрэглэж байгаа фэйсбүүкийг улстөрчид үр дүнтэй ашиглаж чадаж буй эсэхэд тодорхой арга зүйн дагуу дүгнэлт хийж “ХАМГИЙН ХАМГИЙН”-ийг тодрууллаа.
НЭГ. Хамгийн их лайктай нэр дэвшигчид
  1. Х.Баттулга 306.000
  2. Г.Баярсайхан 220.000
  3. Н.Алтанхуяг 119.000
  4. Ж.Батзандан 115.000
  5. Р.Булгамаа 115.000
  6. З.Энхболд 97.000
  7. Н.Түвшинбаяр 76.800
  8. Д.Доржпүрэв 51.000
  9. Ө.Пүрэвбаатар 50.900
  10. Я.Санжмятав 50.200
Контентын хүч буюу “ид шид”-ийг ойлгосон, түүнийгээ түгээхдээ ТВ болон сошиал медиаг сайн ашиглаж чаддаг Х.Баттулга гишүүн энэ хэмжээний лайктай байхад гайхаад байх зүйлгүй. Зөвхөн сошиал ч гэлтгүй хэвлэл мэдээллийн бүх сувагт чанартай контент амжилтыг ямагт дагуулдаг.
Харин эдэн дунд анхаарал татаж байгаа нэг нэр дэвшигч бол Р.Булгамаа. Түүний талаар доор өгүүлсэн байгаа. Н.Түвшинбаяр аваргын 76.000 фэний олонх нь түүний спортын амжилттай холбоотой бөгөөд дэвшсэн тойргийнх нь иргэд бага хувийг эзэлж байгаа нь хэнд ч ойлгомжтой байх.
Зөвлөгөө №1. Хуудас худалдаж авах арга
Олон лайк, пэйжтэй болох олон аргуудаас хамгийн хурдан бас зардал багатай хийж болох арга нь олон лайктай фэйсбүүк хуудас худалдан авч, нэрийг нь сольж ашиглах юм.
Бизнесийн байгууллага, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хуудсууд энэ аргыг ихэвчлэн ашигладаг ба энэ нь хүлээн зөвшөөрөгддөг. Харин улстөрчдийн хувьд энэ нь тийм ч үр дүнтэй арга биш.
Учир нь:
1-рт, Лайк дарсан иргэд зорилтот бус бүлэг байх өндөр магадлалтай.
2-рт, Жижиг хэдий ч анхаарах зүйл бол фэйсбүүк хуудасны нэрийг солих үед хуучин байсан үгний нэг үеийг үлдээж сольдог. Худалдаж авсан хэд хэдэн хуудсуудаас дараах хуудсыг сонгож орууллаа.
“Б.Эрдэнэбатын дэмжигчдийн хуудас” нь эхлээд “НЭКО БРЭНД” гэсэн нэртэй хуудас байсан байна. Нэр дэвшигч Б.Эрэнэбат хуудасныхаа нэрнээс НЭКО БРЭНД гэсэн нэрийг 7 хоногийн дараа хасах боломжтой. Энэ скрийшотыг … сарын … –нд хийсэн бөгөөд таныг энэ нийтлэлийг уншаад түүний хуудас руу ороход “НЭКО БРЭНД” гэсэн үг нь устчихсан байх биз ээ.


ХОЁР: Хамгийн бага лайктай нэр дэвшигчид
  1. Д.Мурат
  2. З.Алтангэрэл
  3. Н.Батцэрэг
  4. Д.Жаргал
  5. Ж.Батсуурь
  6. Д.Арвин
  7. М.Чинболд – 5 лайк
  8. Д.Алтанхуяг 173
  9. Б.Мягмарсүрэн 400
  10. Ш.Түвдэндорж 480
Бүх нэр дэвшигчид фэйсбүүкт ач холбогдол өгөх албагүй л дээ. Алслагдсан сумдад тойрог нь таарсан нэр дэвшигчид бол бүр хэрэггүй. Гэхдээ л нэг үеэ бодвол Монгол Улс интернэтэд хаанаас ч холбогдох боломжтой болсон ба хөдөөгийн аав ээждээ нөлөөлөх чадвартай хүмүүс нь технологийн талаар мэдлэгтэй, сошиал медиад идэвхтэй залуучууд байх нь элбэг. Эхний 6 нэр дэвшигчийн фэйсбүүк хуудасыг хайгаад олоогүй. Одоохондоо хараахан нээж амжаагүй эсвэл нуух буюу unpublish хийсэн ч байж болох.
Зөвлөгөө №2. Мундаг улстөрчтэй өөрийгөө сөргүүлэн тавих
Энэ зурагт Ш.Түвдэндорж нэр дэвшигч МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг өөрийгөө сөргүүлэн тавьжээ. Ингэж сөргүүлэн тавих нь нэр нөлөөтэй хүнтэй жишигдэн ижил түвшинд очих, харьцуулагдах гэсэн шинэ залуу улстөрчийн тактик юм. Сонгуулийн стратеги нь ямраар төлөвлөгдсөнийг мэдэхгүй учраас сайн муу, буруу зөв гэж хэлж чадахгүй. Гэхдээ л өөрийнхөө мөрийн хөтөлбөр, мэдээллийг хүргэх өөрийн гэсэн хуудас эсхүл профайл нээх нь мэдээжийн асуудал биз ээ.

ГУРАВ: Хамгийх их лайктай эмэгтэй нэр дэвшигчид
  1. Булгамаа 115.000
  2. С.Одонтуяа 58.000
  3. Ц.Оюунгэрэл 50000
  4. Г.Эрдэнэтунгалаг 35000
  5. Б.Мөнхцэцэг 15000
Нэр дэвшигч Р.Булгамаа “Хүүхдүүд ийм айхтар” гэдэг нэртэй хуудас худалдаж авсан байна. Хуудасны нэрийг солихын тулд үндсэн нэрний нэг үгийг үлдээж солих нэрээ оруулж бичдэгийг дээр онцолсон. 7 хоногийн дараа тухайн үлдээсэн нэрээ хассанаар нэр бүтэн солигдоно. Харин 2-ын тоогоор заасан URL буюу username нь олон солигдсоор дахиж солигдох боломжгүй болдог. Магадгүй энэ нэр дэвшигчийн хуудсыг солигдохоо больсон гэж харж болохоор байна. Тийм биш байсан бол “huuhduudaihtar” гэсэн тодотголтойгоор өрсөлдөхгүй байх байсан биз ээ.

ДӨРӨВ: Пэйж бус профайлтай нэр дэвшигчид
  1. Р.Гончигдорж
  2. Д.Ганбат
  3. О.Амгаланбаатар
  4. Г.Ганбаатар
  5. Б.Наранхүү
  6. С.Дэмчиг
  7. Б.Бадраа
  8. Б.Энхбайгаль
  9. Т.Энхсайхан
  10. Б.Пүрэвдорж
  11. Д.Батцогт
  12. Ж.Оюунбаатар
  13. Б.Болор
  14. Л.Гантөмөр
  15. Б.Мөнхтуяа
  16. О.Эрдэнэбулган
  17. Д.Оросоо
  18. Л.Эрдэнэчимэг
Зөвлөгөө №3. Профайл бус пэйж хуудас ашигла
Эдгээр нэр дэвшигч сурталчилгаандаа өнөөдрийн байдлаар (6.9) профайлаа идэвхтэй ашиглаж байна. Профайлаа ашиглах нь буруу биш ч сошиал медиаг сурталчилгааны зорилгоор ашиглахад пэйж нь илүү тохиромжтой байдаг.
Профайл ашиглахын дутагдалтай тал:
  • Facebook ads буюу төлбөрт сурталчилгааг фэйсбүүк профайлаар явуулж болдоггүй.
  • Мөн найзын тоо 5000 хүрээд, найзын хүсэлтийн тоо 1200 даваад тулчихдаг.
  • Олон нийт нэр дэвшигчийг фэйсбүүк дээр дагаж болох ч сонгогчийн хувьд тойргийн гадна үлдсэн мэт сэтгэгдэл үлддэг тул сөрөг хандлага үүсэх магадлалтай.
 Профайл ашиглахын давуу тал:
  • Хүмүүстэй дотно харилцаж болохоос гадна сонирхлын бүлгүүдэд элсэж, үзэл бодлоо хуваалцаж, шинээр дэмжигч олж авах боломжтой. (Hummer сонирхогчдын бүлэг, Өвөрхангай аймгийн групп гэх мэт)
  • Профайл болон пэйжийг аль нэгийг нь л голчилж ашиглахыг зөвлөж байна. Учир нь хайлтан дээр 2 ижил нэр гарч ирж төөрөгдөл үүсгэхэд хүргэдэг.
Фэйсбүүкийг хамгийн ухаалаг ашиглаж буй нэр дэвшигч
  • Л.Гантөмөр
Зөвлөгөө №4. Үйлдэлд уриалан дуудах
Фэйсбүүк ашиглах, маркетинг хийхэд мэдсэн байх хамгийн чухал асуудал нь фэйсбүүк алгоритм буюу эджранк (edgerank) билээ. Энэ нь фэйсбүүк хэрэглэгчдийн таймлайн буюу фийд дээр аль пэйжийн, аль группийн ямар мэдээлэл хэдий хэр давтамжтай гарахыг тооцоолдог алгоритм юм. Өнгөрсөн оны 11-р сард хийсэн шинэчлэлийн дагуу фэйсбүүк хэрэглэгчдийн фийд дээр 1500 мэдээлэл гарч ирдэг байсан бол 300 болж буурсан.  Мөн фэйсбүүк пэйжд постлосон мэдээлэл нь лайк дарсан хүмүүсийнх нь 20%-д харагддаг байсныг 6% болгож бууруулсан.
Ингэж мэдээлэл хүргэх боломжуудыг хассан нь илүү ухаалаг, чанартай контент бүтээх шаардлагыг бий болгосон. Пэйжд орж байгаа мэдээллийн контент нь нэмэлт зардалгүйгээр түгэхүйц эсвэл фэйсбүүк хэрэглэгчид сайн дураараа түгээж өгөхүйц “дур булаам” буюу чанартай байх шаардлагатай.

Үүнийг овжиноор ашиглаж байгаа нэг жишээ нь Л.Гантөмөрийн “Тархины фитнесс” цуврал бодлого юм. Энэхүү бодлого нь бага зэрэг толгой ажиллуулах ч ер нь энгийн бодлогод тооцогдох тул фэйсбүүк хэрэглэгчид их оролцдог. Л.Гантөмөрийн пэйжийн пост дээр нэг хариулт бичсэн хүний фийд дээр маргаашийн пост нь харагдах магадлал нь өснө. Фэйсбүүк бидний сүүлчийн 50 хоногийн мэдээллийг хадгалдаг (аль пэйж рүү нэвтэрсэн, аль хүнтэй их чатласан, аль пэйжийн мэдээлэлийг их үзсэн бэ, аль пэйжийн мэдээлэлд илүү их коммент бичсэн бэ гэх зэрэг) ба хамгийн их харилцсан хүмүүсийн мэдээлэл дээгүүр илэрцлэгдэж, хамгийн их коммент бичсэн, байнга орж үздэг группийн чинь мэдээлэл түлхүү гарах юм.
Зөвлөгөө №5 Видео түлхүү ашигла
Фэйсбүүк нь видеог түлхүү дэмжиж эхэлсээр 2 жил гаруй хугацааг үдэж байна. Дэлхийн хамгийн том видео платформ болох юүтүбийг 2014 оны 8-р сард үзэлтийнхээ тоогоор гүйцэж түрүүлсэн. Өөрөөр хэлбэл, фэйсбүүк дээрх видеог юүтүб дээрхээс илүү үздэг гэсэн үг.
Тиймээс нэр дэвшигчид видео мэдээллээ юүтүбд биш фэйсбүүктээ оруулах нь илүү үр дүнтэй болсныг ойлгох хэрэгтэй. Фэйсбүүк дэх видео нь автоматаар тоглогддог болсон мөн live video буюу шууд видеог хийж болдог болсон нь видео контентод давуу тал үүсгэж байгаа.
Нийтлэг хандлага:
  1. Мэдээжийн мэт үгтэй эшлэлүүдийг их хэрэглэж байгаа нь фэйсбүүк хэрэглэгчдийн амны бай болж байна.
  2. Нэр дэвшиж буй тойрог, түүнд харъяалагдах нутаг усныхаа онцлог болон үзэсгэлэнт байгалийн зураг, бичлэг, текстэн мэдээллүүдийг оруулах нь түгээмэл байна.
  3. Өөрийнхөө нэрээр нэрлэсэн хуудсаараа албан ёсны гоё сайхан мэдээллүүдээ, харин албан бус, өрсөлдөгчдийнхөө талаарх болон бараан мэдээллүүдээ “Дэмжигчдийн хуудас” гэж нэрлэсэн нөгөө хуудсаараа түгээх хандлагатай байна.
  4. Одоохондоо бохир заваан ажлуудаа эхлүүлэхгүй, түрүүлж дайралт хийхгүй, хариу цохилтод бэлдэн азнаж байгаа нь анзаарагдаж байна.
Дижитал маркетер @Саруулхан

Эх сурвалж: http://nem.mn/

Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...