Skip to main content

Posts

Үүрэн холбооны хөгжилтийн үе шатууд

Өнөөдөр та бидний жирийн нэг хэрэглээ болчихоод, өдөр тутам нэг шинэ дэвшил гардаг гар утас ямар түүхэн зам туулж ирсэн юм бол. 1961 онд зөвлөлтийн бүтээсэн гар утас ямар жинтэй байгаа бол, анхны үүрэн телефоны Motorola утсаар хэн ярьсан юм бол... 1. 1957 он. Зөвлөлтийн эрдэмтэн Л.Куприянович утасгүй телефон бүтээх төслөө танилцууллаа. Анхны загвар нь 3 кг жинтэй байж. 1958 онд жинг нь багасгаж хагас кг болгожээ. Харин 1961 онд эрдэмтэд алганд багтах хэмжээний ердөө 70 грамм жинтэй утсыг сэтгүүлчдэд танилцуулсан байна.  2. 1973 он. Motorola DynaTAC утсаар анхны яриа болжээ. Анхны Motorola-г бүтээгч Мартин Купер өөрийн өрсөлдөгч AT&T компанийн Джоэлю Энгелю рүү утастсан гэдэг. Моторолла нь АНУ-д үүрэн телефоны шинэ эрин үеийг нээсэн юм.  3. 1984 он. Анхны “Nokia” гарлаа. Mobira Talkman утас 4,7 кг жинтэй байлаа. Зургаан жилийн дараа энэ утас Орост нэвтэрлээ. Ийнхүү үүрэн телефоны зах зээлд Nokia-гийн эрин үе эхлэх нь тэр.  4. 1996 ...

PR-гэж юу вэ. Онолын хэдэн үгс...

Түүхэн үүсэл PR нь хүн төрөлхтний түүхэнд сүүлийн ганц хоёр зуун жилд үүссэн хэмээн бид батлах нь олонтаа. Агуйн хүйн нэгдлийн үед анчид өөрсдийн бүтээлээрээ онцлог байдлаа харуулах /буюу батлах/ зорилготой байсныг агуйн сүг зураг илэрхийлж байгаа хэрэг биш гэж үү? Эртний месопотамчууд барьж байгуулах чулуун хэрэм дээрээ эрх баригчдын нэр алдар, үйлс бүтээлийг магтан дуулсан бичээс үйлдэж байжээ. Эртний болон дундад зууны хотуудын гудамжинд мухлагуудад бараа таваар явуулын хүмүүсийн анхаарлыг татаж, урин даллах зорилгоор тусгай аман харилцааг ашиглаж байв.  Нийгэм хөгжих тусам улс төр, худалдаа арилжаа болон олон нийтийн үйл ажиллагаан дахь тухайн санаачлага амжилттай хийгээд амжилтгүйгээр нийгмийн цэцэглэлтэд нөлөөлөх болсон. Тиймээс ч Баруун европ, Америкийн капиталист аж ахуйн харилцаа ялангуяа тэдгээрийн аж үйлдвэрийн хэлбэр дэх хэрэглээний зах зээл бүрэлдэн бий болохтой зэрэгцэн худалдаа арилжааны PR өөрийн хөгжлийн томоохон түлхцийг авсан байна.  “Public...

Аавууд хүүхэдтэйгээ бага ярьдаг уу, их ярьдаг уу

Хүүхдийг хэлд орохдоо бэрхшээлтэй байх үгүйг нь хэрхэн уйлж, хашгирч байгаагаас нь урьдчилан мэдэж болох тухай судлаачид бичжээ. Хүүхэд өөртөө тааламжгүй байдлыг илэрхийлж уйлан хашгирч буй нь дотроо олон төрөл байдаг гэнэ. Нялх хүүхдийн уйлж байгаа дуу хэрхэн өөрчлөгдөж буйг тусгай компьютерийн программаар тодорхойлоход нэг хэмнэлтэй авиа удахгүй хоёр хэмнэлтэй тэгснээ гуравтай болон өөрчлөгдөж байдаг аж. Эхний сард нялх хүүхэд хоёр гурван янзын авиагаар уйлахгүй байвал тэр нь хожимдоо ямар нэгэн хэл ярианы хөгжлийн бэрхшээл учирч магадгуйн шинж гэнэ. Жишээлбэл янз бүрийн дуу хоолойгоор уйлдаг хүүхэд хоол идэхийнхээ өмнө хэрхэн өлсөж буйгаа илэрхийлж огцом өөр авиагаар уйлж эхэлбэл хожим нь хэл ярианы хөгжил сайтай хүүхэд болох нь тодорхой. Тиймээс хүүхэд янз бүрийн дуу хоолойгоор хашгирч уйлах нь нэг ёсны өөрийгөө янз бүрээр илэрхийлж чадах чадвартайг харуулж буй ажээ. Америкийн Норд Калифорни мужийн их сургуулийн судлаачид хүүхдийн хэл ярианы хөгжилд аав нь тун их нөлөөлдөг...

Бяцхан үрсийнхээ хэл ярианы хөгжилд анхаарлаа хандуулаарай

Хүүхдийн хэл яриа ба орчин “Хүн болох багаасаа” гэж ардын мэргэн үг бий. Нарт ертөнцөд хүн биеийг олж төрсөн хүүхэд хэмээх нялх, балчир эрдэнийг нийгмийн хүмүүн болгон хүмүүжүүлэх олон хүчин зүйл байдгийн нэг нь эх хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж, найруулж сургах явдал юм. Энэ хэрэгт орчны нөлөө нэн чухал үүрэгтэй байдаг. Хамгаас урьтаж эцэг эх нь хүүхдээ хэлд орох үеэс нь зөв хэлүүлж, зөв дуудуулж, ээрч мааралгүй төлөв төвшин яриулж сургах учиртай. Ухаант ард түмэн маань энэ бүхнийг эртнээс ажиглан мэдэж дэс дараатай олон аргыг практик амьдралаасаа сонгон олсныг эдүгээ эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгсөөр ирсэн байна. Хүүхдийг хэлд орох үед нь “Билүү чулуу” хэмээх үгийг анхлан хэлүүлж сургадаг нь хурц тод хэллэгтэй болохын үүднээс билгэдлийн чанартай хэрэглэж заншсан үг болно. Харин монгол хэлнээ хэлэхэд төвөгтэй р, л, б, м зэрэг авианууд нэг дор орсон үгүүдийг сонгон авч тусгай хэллэгүүдийг буй болгосон нь ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэг зарчим ю...

Хамгийн анхны гар утас 1000грм байжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2006 оны гуравдугаар сарын 27-нд тавдугаар сарын 17- ыг бүх дэлхийн цахилгаан холбоо, мэдээллийн нийгэмлэг үүссэн тэмдэглэлт өдөр болгох тухай тогтоол гарган баталжээ.  УТСАН ХАРИЛЦУУРЫН ТҮҮХ Телефон утасны түүх маш эртнийх билээ. Анх 968 онд Хятадын зохион бүтээгч труба ашиглан дуу дамжуулдаг “thumtsein” нэртэй аппарат зохиож байсан тухай мэдээлэл хадгалагдан үлджээ. Харин цахилгаан дамжуулалтын ачаар дуу, авиа дамжуулдаг утасны түүх XIX зууны хоёрдугаар хагасаас эхтэй. Утасны харилцуур гэх үгийг анх 1854 онд Шарль Бурсель гэгч ашиглан олноо танилцуулсан ч эл сэдвээр бичсэн түүний эрдмийн ажил амьдралд хэрэгжилгүй өнгөрчээ. Хүний яриаг дамжуулах чадвар бүхий телефон утсыг Америкийн зохион бүтээгч Александр Белл анх зохиосон гэгддэг. Түүний зохиосон утсан харилцуур олон доголдол той байсан гэдэг. Хэдий тийм ч энэ нь утсан холбооны түүхэнд жинхэнэ хувьсал дагуулсан шинэлэг нээлт болж чадсан юм. Анхны телефон нэгэнт бий болсон цагаас хойш олон олон...

Taipei ONE-0-ONE

   Тайпейн бахархалын тухай эндээс уншаарай...  Хятадын нэг хэсэг Тайванийн нийслэл Тайбэйгийн   509,2 метрийн өндөртэй, 101 давхар өндөр барилгаар иргэд нь бахархдаг. Цамхгийн барилгын ажил  1999 онд эхэлж 2003 оны 11 дүгээр сарын 17-нд ашиглалтад оржээ. Энэхүү хүний гараар бүтээгдсэн гайхамшгийг 1.7 тэрбум ам.долларын өртгөөр барьсан юм. Цамхаг хөх-ногоон  өнгийн шилээр хоёр давхар бүрхэгдсэн нь ажилтнуудыг халуунаас гадна туяанаас хамгаалах хамгаалалт болдог. Хосгүй барилгын гүйцэтгэгчээр KTRT Joint Venture, Samsung Engineering & Construction компани ажиллажээ. Барилгын 1-4 давхарт худалдааны төвүүд, 5-6 давхарт фитнес төв, 7-84 давхарт офис, 85-88 давхарт  зоогийн газар, баар, 89, 91, 101 дүгээр давхарт  иргэд, зочдод зориулсан талбай, 92-100 давхарт техникийн алба байрладаг.    Шил, болд, хөнгөн цагаанаас бүтдэг барилгыг 80 метр  газрын гүн рүү орсон 380 бетон тулгуур тулдаг. Хар салхи, газар хөдлөлтийн...

Сувдаа: IELTS өгсөн туршлагаасаа хуваалцъя.

Мэдсэнээ бусадтайгаа хуваалцана гэдэг ӨГӨӨМӨР хэрэг гэж би боддог. Сувдаа : IELTS өгсөн туршлагаасаа хуваалцъя. Миний бие өнгөрсөн 11 сард IELTS ийн шалгалт өгөөд Listening 7.5, Reading 6.5, Writing 6.5, Speaking 6.0, Overall band score 6.5 авлаа. Шалгалтанд бэлдэх явцад хүмүүсийн IELTS өгсөн туршлагынхаа талаар бичсэн зүйлс их хэрэг болсон болохоор өөрөө ч бас туршлагаасаа бусадтай хуваалцъя гэж бодлоо. Би шалгалтаа өгөхөөс яг нэг сарын өмнө бүртгүүлээд тэр үеэс эхлэн шалгалтандаа эрчимтэй бэлдэж эхэлсэн.  Би өөрөө 10 жилдээ англи хэл үзэж жаахан суурьтай болоод их сургуульд бас давхар англи хэлний хичээл үздэг, англи хэл дээр кино хөгжим их сонсдог байсан нь шалгалт өгөхөд бас их нөлөөлсөн байх.  Ерөнхийдөө IELTS ийн шалгалт TOEFL ийг бодоход арай л барьцтай юм шиг санагдсан. Ядаж л Speaking part дээрээ компьютертэй биш хүнтэй ярина. Би Cambridge IELTS practice test 1-8, Target band 7, 101 helpful hints for IELTS, Focus on IELTS by Sue O’Connell зэрэг номнуу...

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Түгээгтүн... Мэдлэгт нэмэр...

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ЁГТ ҮР ДАГАВАР:  Монголчуудыг Монголжуу, Монгол улсыг олон ястны болгосон нь Др. Л. Мөнх-Эрдэнэ (Австрийн ШУА)  Удиртгал Монгол улсыг сэргээн байгуулагчдын нэг үндсэн зорилго нь Монголчуудын үндсийг хамгаалах явдал байсан билээ. Монголчууд “язгуурын нэгэн өвөг овгийн” (Очир, Пүрвээ 1982: 279, 142), “нэгэн угсааны яс махны төрөл”, “нэгэн үндэсний тул” “зүй нь жаргавч, зововч төрөвч үхэвч хамт болбаас зохино” (Магсаржав 1994: 41-2, 55) гэж тэд үзэж байжээi. Тэдний хувьд Монголчууд бусдаас ангид “сургаал, шашин, хэл бичиг, үсэгтэй” (Магсаржав 1994: 41, 19) байлаа.ii  Гэвч хорь хүрэхгүй жилийн дараахны Монголын эрх баригчдын хувьд зөвхөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад (БНМАУ) өөр өөр үндэс угсааны 30 шахам бага ястан оршиж байсан төдийгүй Монголын төр засгаас тэдгээр бага ястны тус тусын үндэс угсаа, хэл соёл, аж ахуй, боловсон хүчнийг хөгжүүлэхийг эрмэлзэн “үндэс угсааны бодлого” буюу “бага ястны тухай бодлого” хэмээх кампа...