Skip to main content

Taipei ONE-0-ONE


   Тайпейн бахархалын тухай эндээс уншаарай... 

Хятадын нэг хэсэг Тайванийн нийслэл Тайбэйгийн   509,2 метрийн өндөртэй, 101 давхар өндөр барилгаар иргэд нь бахархдаг. Цамхгийн барилгын ажил  1999 онд эхэлж 2003 оны 11 дүгээр сарын 17-нд ашиглалтад оржээ. Энэхүү хүний гараар бүтээгдсэн гайхамшгийг 1.7 тэрбум ам.долларын өртгөөр барьсан юм. Цамхаг хөх-ногоон  өнгийн шилээр хоёр давхар бүрхэгдсэн нь ажилтнуудыг халуунаас гадна туяанаас хамгаалах хамгаалалт болдог. Хосгүй барилгын гүйцэтгэгчээр KTRT Joint Venture, Samsung Engineering & Construction

компани ажиллажээ.
Барилгын 1-4 давхарт худалдааны төвүүд, 5-6 давхарт фитнес төв, 7-84 давхарт офис, 85-88 давхарт  зоогийн газар, баар, 89, 91, 101 дүгээр давхарт  иргэд, зочдод зориулсан талбай, 92-100 давхарт техникийн алба байрладаг.

   Шил, болд, хөнгөн цагаанаас бүтдэг барилгыг 80 метр  газрын гүн рүү орсон 380 бетон тулгуур тулдаг. Хар салхи, газар хөдлөлтийн хүчийг сааруулах 87-91 давхрын хооронд байдаг  660 тоннын савлагч “хариуцдаг”. Зөвхөн энэ савлагч дөрвөн сая ам.долларын өртөгтэй. Тус барилгыг барьсан инженерүүдийн ярьснаар энэ цамхаг хүчтэй савлагааг 2500 жил даах хүчин чадалтай. Барилгын явцад 2002 оны гуравдугаар сарын 31-нд Тайбэйд 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж нэг төрлийн шалгуур болсон бөгөөд хүчтэй газар хөдлөлтөөс хоёр кран   эвдэрч таван хүн амь үрэгдсэн ч цамхгийн барилгын ажил хэвийн үргэлжилж бат бөх гэдгээ нотолсон юм.
Цамхгийг Тайбэйгийн эдийн засгийн корпораци эзэмшдэг. Корпорацийг Чикаго дахь төвтэй Америкийн худалдааны корпораци удирддаг. Хосгүй барилга Тайбэйгийн төдийгүй Тайванийн гол бэлгэдэл болсоор байна. Төслийг 1997 онд хотын дарга Чэнь Шуйбянь эхлүүлж байв.

Тус цамхагтай холбоотой зарим сонирхолтой түүхээс:
2004 оны 12 дугаар сарын 25-нд “Хүн-аалз” хочит Ален Робер дөрвөн цаг авирч оройд нь гарчээ. Тэрбээр энэ ажлыг хоёр цагт хийхээр төлөвлөж байсан гэдэг.
2005 оны хоёрдугаар сарын 28-нд АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон тус цамхагт зочилж гарын үсгээ үлдээсэн.
2005 оны дөрөвдүгээр сарын 19-нд А.Эйнштейний харьцангуйн онолын дагуу E=mc² томъёогоор гэрэлтүүлэх болжээ.
2005 оны 11 дүгээр сарын 20-нд 91 давхар хүртэл  2046 шатаар өгсөх  тэмцээн зохион байгуулж эрэгтэйчүүдээс Австралийн  Пол Крейк 10 минут 29 секунд, эмэгтэйчүүдээс Австрийн Андреа Майр 12 минут 38 секундын амжилтаар тэргүүн байр эзэлж байв. Уралдаанд түрүүлэгч 200 мянган тайвань.доллар буюу 6600 орчим ам.долларын шагнал авдаг.

2006 оны аравдугаар сарын 20-нд хөхний хавдраар өвдсөн эмэгтэйчүүдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн арван хоног ягаан тууз хэлбэртэй гэрэлтүүлэг асааж байв. Үүнийг “Эстэ Лодер” компани ивээн тэтгэж байлаа.
2007 оны 12 дугаар сард Австрийн Феликс Баумгартнер 90 давхраас шүхрээр үсэрчээ.
Тайбэй 101 Хятадын эртний философийг орчин үеийн технологи, материалтай уялдуулан хийсэн гайхамшиг юм. Өндөр антенн ертөнцийн дөрвөн зүг, дэлхийн тэнхлэгийг газар, тэнгэртэй холбох бэлгэдэлтэй. 
 Шинэ зуун эхэлж байгааг /тухайн үед/ бэлгэдэн 100+1 гэснээс гадна 101 нь Тайбэйгийн олон улсын код болдгийг ч тооцоолсон байна. Барилгыг найман хэсэгт хуваадаг бөгөөд хятадууд эртнээс наймын тоог хамгийн азтайд тооцдог. Цамхгийг солонгын долоон өнгөөр гариг бүрт  ээлжлэн гэрэлтүүлдэг уламжлалтай. Энэ нь ч мөн л газар тэнгэрийг холбодог солонгыг бэлгэддэг.
Тайбэй 101 фэнг шүйгийн бэлгэдлийг бүх талаар тооцсон барилга юм. Цамхгийн орох үүдэнд байдаг усан оргилуурын суурийг тус барилгын орцонд орсон чулуу, шил, металлыг оролцуулан хийсэн. Мөн Т хэлбэрийн үүд нь ци буюу барилгаас гарах эерэг энерги гэнэ. Ус нь энэхүү эерэг энергийг эргүүлэн цамхаг руу оруулдаг гэнэ.  Мөн цамхгийн хэлбэр ч ургаж байгаа хулсны хэлбэртэй нь үргэлж өөдөө дээшээ тэмүүлэхийн бэлгэдэл болдог.
Эх сурвалж: http://www.ntn.mn/

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...