Skip to main content

Аавууд хүүхэдтэйгээ бага ярьдаг уу, их ярьдаг уу

Хүүхдийг хэлд орохдоо бэрхшээлтэй байх үгүйг нь хэрхэн уйлж, хашгирч байгаагаас нь урьдчилан мэдэж болох тухай судлаачид бичжээ. Хүүхэд өөртөө тааламжгүй байдлыг илэрхийлж уйлан хашгирч буй нь дотроо олон төрөл байдаг гэнэ. Нялх хүүхдийн уйлж байгаа дуу хэрхэн өөрчлөгдөж буйг тусгай компьютерийн программаар тодорхойлоход нэг хэмнэлтэй авиа удахгүй хоёр хэмнэлтэй тэгснээ гуравтай болон өөрчлөгдөж байдаг аж. Эхний сард нялх хүүхэд хоёр гурван янзын авиагаар уйлахгүй байвал тэр нь хожимдоо ямар нэгэн хэл ярианы хөгжлийн бэрхшээл учирч магадгуйн шинж гэнэ. Жишээлбэл янз бүрийн дуу хоолойгоор уйлдаг хүүхэд хоол идэхийнхээ өмнө хэрхэн өлсөж буйгаа илэрхийлж огцом өөр авиагаар уйлж эхэлбэл хожим нь хэл ярианы хөгжил сайтай хүүхэд болох нь тодорхой. Тиймээс хүүхэд янз бүрийн дуу хоолойгоор хашгирч уйлах нь нэг ёсны өөрийгөө янз бүрээр илэрхийлж чадах чадвартайг харуулж буй ажээ.

Америкийн Норд Калифорни мужийн их сургуулийн судлаачид хүүхдийн хэл ярианы хөгжилд аав нь тун их нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал, хүүхдэд аавынх нь хэлсэн үг яриа ээжийнхээс нь илүү чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь батлагджээ. Тэд судалгаандаа нийт 92 гэр бүлийг хамруулсан байна. Тэдгээр гэр бүл бүгдээрээ 2-3 насны хүүхэдтэй аж. Судалгаандаа ээж аавууд ямар үг өгүүлбэрээр нялх хүүхэдтэйгээ ярьж байгааг нь хүүхдийн хэлд орохдоо хэлж буй үгс өгүүлбэртэй харьцуулан үзжээ. Судалгааны үр дүнд ээжүүд хүүхэдтэйгээ их ярьж, илүү олон асуулт тавьдаг ч харин багачуул маань эцтийнхээ ярианы өнгө аясыг дагаж хэлд ордог болохыг тогтоосон байна. Хэрэв аав нь үг ярианы баялаг сайн байх юм бол хүүхдийн хэлний хөгжил хурдан сайжирдаг гэнэ.

Судлаачид эмэгтэй хүний байгалиасаа заяасан яриасаг байдал нь хэлд орж буй нялх үрсийг "ядраадаг" байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Аавууд нялх хүүхэдтэйгээ бага цаг өнгөрөеж цөөн үгээр ярьдаг нь харин бага насны хүүхдүүд тздний хэлэх үгийг анхаарч, төвлөрөн сонсох сэтгэхүйг бий болгодог байж магадгүй гэнэ. Эмэгтэй хүн өдөрт 20.000 үг яриандаа хэрэглэдэг бол эрчүүд түүнээс гурав дахин бага үг хэрэглэдэг байна. Ярианы хурдны хувьд ч мөн л эмэгтэйчүүд давамгай аж. Гэхдээ хүүхэд гурван нас өнгөрөөд ирэхээр ээжийнхээ ярианы хэлбэр рүү шилжиж ээж нар хүүхдийнхээ ярианы "удирдлагыг" гартаа авдаг гэнэ. Тиймээс сургуулийн хүүхдийн ярианы баялаг ээжүүдээс ихээхэн хамаардаг байна.          

Хэлд орохдоо хүүхэд аавыгаа дагадаг
Эрдэм шинжилгээний энэхүү энгийн бөгөөд сонирхолтой мэдээлэл нь хүүхдийнхээ хүмүүжилд нөлөөлж болох эцэг хүний өөр нэгэн үүргийг ил гаргаж иржээ. Тиймээс судлаачид "Эх хэл биш эцэг хэл гэж байдаг. Аав нар илүү их яриарай" гэж уриалсан байна.
Аавууд бид энхрий үрстэйгээ илүү их яриж, ойр байх нь таны хүүхдийн ирээдүйд маш их хэрэгтэй байх нь ээ. Залуу ААВуудад ХҮҮХЭДДЭЭ сайн ААВ байхыг хүсье.

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...