Skip to main content

Сувдаа: IELTS өгсөн туршлагаасаа хуваалцъя.

Мэдсэнээ бусадтайгаа хуваалцана гэдэг ӨГӨӨМӨР хэрэг гэж би боддог.

Сувдаа: IELTS өгсөн туршлагаасаа хуваалцъя.

Миний бие өнгөрсөн 11 сард IELTS ийн шалгалт өгөөд Listening 7.5, Reading 6.5, Writing 6.5, Speaking 6.0, Overall band score 6.5 авлаа. Шалгалтанд бэлдэх явцад хүмүүсийн IELTS өгсөн туршлагынхаа талаар бичсэн зүйлс их хэрэг болсон болохоор өөрөө ч бас туршлагаасаа бусадтай хуваалцъя гэж бодлоо. Би шалгалтаа өгөхөөс яг нэг сарын өмнө бүртгүүлээд тэр үеэс эхлэн шалгалтандаа эрчимтэй бэлдэж эхэлсэн. 

Би өөрөө 10 жилдээ англи хэл үзэж жаахан суурьтай болоод их сургуульд бас давхар англи хэлний хичээл үздэг, англи хэл дээр кино хөгжим их сонсдог байсан нь шалгалт өгөхөд бас их нөлөөлсөн байх. 

Ерөнхийдөө IELTS ийн шалгалт TOEFL ийг бодоход арай л барьцтай юм шиг санагдсан. Ядаж л Speaking part дээрээ компьютертэй биш хүнтэй ярина. Би Cambridge IELTS practice test 1-8, Target band 7, 101 helpful hints for IELTS,
Focus on IELTS by Sue O’Connell зэрэг номнуудаас бэлдсэн. Бүгдээрээ их хэрэг болсон шүү. Эдгээр номнуудыг интернет-с хайж олоод үзээрэй. 

1. Listening part

Энэ хэсэг нь шалгалтын хамгийн амархан хэсэг нь юм шиг санагдсан. Хамгийн гол нь мэдээж practice чухал. Би 7 хоногт 2-3 удаа өглөө 6:30-д ажил дээрээ ирж 9 хүртэл шалгалтандаа бэлдэж суудаг байлаа. Тэр бүртээ Listening Full test байнга хийдэг байсан. Нийт 40 асуулттай, 40 минут. 30 минутанд сонсонгоо хариулаад үлдсэн 10 минутанд хариултын хуудас дээрээ хариултуудаа буулгана. Тэгэхээр тэр хугацаагаа их ухаалгаар ашиглах хэрэгтэй. Сонсож чадаагүй хэсгүүдээ таатаг ч юм уу. 

Ерөнхийдөө бол conversation, lecture нтр нь тийм ч хэцүү биш. Сайн анхаарлаа төвлөрүүлж сонсоод л, алдсан ч үргэжлүүлээд л хийгээд байхад болно. Listening дээр 7 дээш оноо авая гэвэл 30 с дээш асуултанд зөв хариулах ёстой байдаг. Тэхээр их боломжтой. Манайхан 8, 9 тоог их андуурч сонсдог. Тэгээд л spelling хийж байгаа юмнууд, оноосон нэг зэргийг сайн сонсож бичих хэрэгтэй. Гол нь яг заасан үгийн тоонд нь л багтааж бичих хэрэгтэй. Илүү дутуу юм бичиж болохгүй. Target band 7 номноос энэ талаар сайн уншаарай. 

2. Reading part

Зиа энэ хэсэг нь миний хувьд хамгийн хүнд хэсэг байсан. Цагандаа их баригдсан. Нийт 1 цагийн хугацаатай, 3 text байдаг. Цагаа 15, 20, 25 гэж хувиарлавал зүгээр. Учир нь text нь амарханаасаа хүндэрдэг. Хамгийн зөв арга нь асуултаа түрүүлж уншаад text-сээ хариултаа хайх арга. Text – ээ scan хийж уншвал зүээр. Мөн л practice test сайн хийх шаардлагатай. Гол нь цагаа яг хараад practice тестүүд хийгээд байвал удахгүй цагтаа амждаг болчихдог. Би зүгээр тест хийж байхдаа цагтаа амжаад л байдаг байсан. Гэтэл яг шалгалтын үеэр цагтаа амжиж чадаагүй, 10д асуултыг хийж чадалгүй зүгээр л таагаад бичсэн кк. Хариултын хуудсан дээр хариултаа бичихдээ бас их анхаарч заагдсан үгийн тоонд багтааж, зөв гаргацтай бичих хэрэгтэй. UPPERCASE ашиглаж бичвэл зүгээр.

3. Writing part

Энэ хэсэг дотроо 2 хэсэгтэй. Эхнийх нь чамд өгөгдсөн диаграм дүрс, зураг схем, хүснэгт зэргийг тэдгээрийг хараагүй хүнд харагдтал нь 150 үгэнд багтааж тайлбарлаж бичнэ. Дараагийнх нь нөгөө л уламжлалт essay бичлэг. Үгийн тоо 250с багагүй. Хамгийн гол нь яаж бичсэн байлаа үгийн тоондоо л багтааж бичих хэрэгтэй. Учиргүй утга авцалдаагүй, сэдвээсээ гажууд юм биччихгүй л бол гайгүй оноо авчихна. Бас л хугацаа их чухал. Цагаа зөв хувиарлаад прагпаадын дагуу уялдаа холбоотой бичих хэрэгтэй. Бас нэг анхаарах гол зүйл нь нөгөө essay бичихэд хэрэглэгддэг тогтсон academic үг хэллэгүүдээс хэдийг цээжлээд, тэдгээрийг хэрэглэчихвэл өндөр оноо авахад тустай. Надад хүнээс авч байсан хэдэн хэллэгүүд байгаа. Тэд нар их хэрэг болсон шүү.

4. Speaking part

Энэ хэсэг дээр би youtube ы бичлэг үзэж бэлдсэн. Их хэрэг болсон шүү. IELTS speaking practice test ч юм уу IELTS speaking гээд youtube с хайхад л бичлэгүүд гараад ирнэ. Тэдгээрийг үзээд ер нь speaking гэж иймэрхүү юм байдгым байна гэсэн ойлголттой болчихвол зүгээр. Бас л үг хэллэг их чухал. Аль болох native speaker шиг ярихыг хичээх хэрэгтэй. Нөгөө л 10 жилд заадаг уламжлалт –How are you? –I am fine. And you? Гэх мэт юм яривал сайн оноо авч чадахгүй. Аль болох чөлөөтэй, англиар сайн ярьдаггүй нь сайн ярьдаг юм шиг “дүр үзүүлж” ярьвал өндөр оноо авах магадлалтай юм шиг санагдсан. Mmm, well…, Oh, that’s interesting question, I would say гэх мэт үг хэллэгүүд (өөр зөндөө л байгаа) хэрэглэх хэрэгтэй. I like гэхийн оронд I prefer, I really enjoy гэдэг ч юм уу. Гэх мэтчилэн тодорхой хэдэн үг хэллэг ашиглаж ярьвал шалгалт авч байгаа хүнд өөрийгөө English speaker гэдгээ харуулж чадна. Ярих явцдаа бас аль болох зогсож болохгүй, тасралтгүй ярихыг хичээх хэрэгтэй. 10 секунд л зогсоход оноон дээр чинь асуудал үүснэ. Худлаа зохиож яриад ч хамаагүй тест авч байгаа хүнийг болно гэтэл нь яриад л байх хэрэгтэй - сэдвээсээ хальж болохгүй шүү. 

Зиа ерөнхийдөө нэг иймэрхүү, Хүмүүст захихад хэрвээ та англи хэлний гайгүй сайн суурьтай бол IELTS өгнө гэж айх хэрэггүй. Ердөө л шалгалтын үеэр цагаа сайн зохицуулаад, бэлдэх явцдаа өдөрт 2-3 цаг яг суугаад, сайн дадлага хийж, хэд хэдэн “даацтай” үг хэллэг тогтоосон байхад нэг сар ч гэсэн бэлдээд өндөр оноо авах боломжтой гэж хэлмээр байна. Миний ашигласан номнуудыг сайн үзээрэй. Их хэрэгтэй номнууд шүү. 

Ингээд амжилт хүсье. Яг тэдэн оноо авна гэсэн зорилго тавиад, тэрэндээ хүрэхийн тулд өөрийгөө сайн дайчлаад, цагаа харж байгаад сайн бэлдээд байгаарай. Гол нь тактик, цагийн менежмент гэдэг зүйл их хэрэгтэй шүү гэж дахин дахин хэлмээр байна.

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...