Skip to main content

Үүрэн холбооны хөгжилтийн үе шатууд

Өнөөдөр та бидний жирийн нэг хэрэглээ болчихоод, өдөр тутам нэг шинэ дэвшил гардаг гар утас ямар түүхэн зам туулж ирсэн юм бол. 1961 онд зөвлөлтийн бүтээсэн гар утас ямар жинтэй байгаа бол, анхны үүрэн телефоны Motorola утсаар хэн ярьсан юм бол...

1. 1957 он. Зөвлөлтийн эрдэмтэн Л.Куприянович утасгүй телефон бүтээх төслөө танилцууллаа. Анхны загвар нь 3 кг жинтэй байж. 1958 онд жинг нь багасгаж хагас кг болгожээ. Харин 1961 онд эрдэмтэд алганд багтах хэмжээний ердөө 70 грамм жинтэй утсыг сэтгүүлчдэд танилцуулсан байна. 

2. 1973 он. Motorola DynaTAC утсаар анхны яриа болжээ. Анхны Motorola-г бүтээгч Мартин Купер өөрийн өрсөлдөгч AT&T компанийн Джоэлю Энгелю рүү утастсан гэдэг. Моторолла нь АНУ-д үүрэн телефоны шинэ эрин үеийг нээсэн юм. 

3. 1984 он. Анхны “Nokia” гарлаа. Mobira Talkman утас 4,7 кг жинтэй байлаа. Зургаан жилийн дараа энэ утас Орост нэвтэрлээ. Ийнхүү үүрэн телефоны зах зээлд Nokia-гийн эрин үе эхлэх нь тэр. 

4. 1996 он. Дэлхийн анхны коммуникатор Nokia 9000 гарч ирлээ. Том дэлгэцтэй, хөдөлгөөнт антеннтай QWERTY гарсан. 

5. 2000 он. Анхны Sharp РСМ-1. Японд үүрэн телефоны эрэлт хэрэгцээний тэсрэлт болов. Тэгэхэд гар утасны орчин цагийн технологийн бараг 80 хувь нь бэлэн болчихсон байлаа. Японы үйлдвэрлэгчид дэлхийн зах зээл дээр том өрсөлдөгч болж гарч ирлээ. 

6. 2007 он. Залуухан Стив Жобс дэлхийд анхны iPhone-оо харууллаа. Дэлхий дахины үүрэн телефон үйлдвэрлэгчид утасны дугаар цуглуулах, бичвэр бичих харандааны төлөө хөөцөлдөж эхэллээ. 

7. 2012 он. Энэ зун Samsung 50 сая гар утас борлуулж Apple-ийг ардаа орхилоо. Galaxy SIII гарч ирсэн нь ийм амжилт дагуулсан хэрэг. Тав дахь iPhone арай гэж есдүгээр сард гарсан юм. Үүрэн телефоны хоёр том үйлдвэрлэгчийн хооронд патентын дайн дэгдлээ. 

8. 2013 он. Орчин үеийн үйлдвэрлэгч бүр гар утсандаа Full HD дэлгэц хийчихээгүй байна. Sony Xperia Z, HTC One, Samsung Galaxy S4 гээд энэ л оноос гарч ирж байна. Хятадын ОРРО шинэ бүтээгдхүүнийхээ сурталчилгаанд кино од Леонардо ДиКаприог урьж байна. Гэхдээ тэдний OPPO Find 5 өмнөх шинэ бэрндүүдээс нэг их ялгараад байх шинэ зүйлгүй л байна. Хятадууд 2012 онд 10 сая утас борлуулсан, гэхдээ өөрийн нь бүтээгдэхүүн тийм ч өндөр байж чадахгүй байгаа.  Эх сурвалж: www.assa.mn

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...