Skip to main content

Posts

УУЛАНД АНХЛАН АЛХАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ via UBhikingClub

Уулын спорт, тэр тундаа анхлан алхах гэж байгаа бол дараах заавартай танилцаарай.  эх сурвалж: https://ubhiking.mn/ Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч юмуу эсвэл тамирчин гэхгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, явган аялах дуртай хэн болгонд зориулагдсан аялалын нэг төрөл билээ. Явган аялалаар аялж буй аялагч нь нэг дор үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэй аялалд тооцогддог. Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог гэж үздэг. Аялагч аялж явах байх үедээ өөрийн алхаа гишгээг сайтар ажиглан харж, өөрийнхөө анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж чаддаг. Тиймээс өдөр тутмын ажлын стресс, хотын дуу чимээ, олон цагаар компьютерийн ард суухаас түр ч болов холдож явган аялах нь хамгийн сайхан амралт болно. Үүргэвч хүнд байж болохгүй. Үүргэвчинд байвал зохих зүйлүүд: Уух шингэн зүйлс /багадаа 1.5 литр/ Өдрийн хоол, хөнгөн зууш Зургийн аппарат, камер Хувийн хэрэглээний на...

Маркетингийн мэргэжил сонгох бол та...

Жил жилийн хавар, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэж байгаа сурагчдад нэгэн тодорхойгүй асуулт тулгардаг. тэр нь мэдээж МЭРГЭЖИЛ сонголт. Сүүлийн жилүүдэд нэг л их эдийн засагчид, хуульчид, санхүүчид гэж шуурдагтай адил одоо ч бас мэдээллийн технологи, бас маркетинг гэж хүмүүс их шуурч байгаа. Аль ч тохиолдолд залууст зөвлөж хэлэхэд хүн ямар ч мэргэжлийг сонгоод суралцсан бай, их сургуулийн 4 жилийнхээ хугацааг даваад, сураад төгсөнө гэдэг нь хамгаас том АМЖИЛТ. Их сургуулийн орчинд мэдлэг мэдээлэл олж, үеийн залуустайгаа хамтдаа нийгэмшиж, алдаж онож байгаа нь өөрөө их сургуулиас сурч байгаа хамгийн том ололт гэж хардаг.  Маркетингийн мэргэжлийг олгодог хэд хэдэн, бас олон сургуулиуд байна. Мэдээж Санхүү эдийн засгийн их сургууль, Монгол улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль, хуучнаар КТМС, ХААИС-ЭЗБС зэрэг газрууд элсэлт авч байгаа. Мэдээж төгсөөд ажлын байрны шалгуурт тэнцэх эсэх нь төгссөн сургуулиас гадна хувь хүн танаас ч их хамааралтай зүйл.  СЭЗИС, МУИС-н...

Imported post: Facebook Post: 2022-02-20T14:35:14

Эл өдөр алхав. #ЦэцээГүн #БогдХанУул Уулын алхалт сонирхогчид /MOUNTAIN VIBES/ Od Agi Munkh Maral #ДогьУулчид Эл өдрийн алхалт 05:30 цагт сэрүүлэгнээсээ урьтаж сэрж өглөөг угтав. Болзсон газартаа 6:30-д цуглаж, өчдөр наасан нэгэн эрийг 61 мин хүлээж,(нойр авав) замдаа мордов. зам зуурын багтайгаа нийлж хэдэн тэрэг замдаа давхилдав. Төв аймгийн төвөөс манзушир хийд хүртэл өнөөх тамтай зам чинь засмал болж. сүн гээд ирэв. хаалганы онгойх, тамхичин нөхдийн агааржуулалттай зэрэгцэн сэрэв. за тэгээд өгсөж гарав. Бээлий сэлт жин тан... оргил өөд

Imported post: Facebook Post: 2022-02-19T19:26:25

#UIAA #MNCF #Mountaineering UIAA - International Climbing and Mountaineering Federation 2018 оны олон улсын хурал, цогц үйл ажиллагааг зохион байгуулж, байжээ. Erdenetsetseg Battulga ЕНБД.н урилгаар зөвлөх гэж очоод, нэг мэдэхнээ багт хүчийг өргөж, (хэсэг хугацаанд завсарласныг эс тооцвол)ажиллажээ. Mongolian National Climbing Federation MNCF - Уулчдын Үндэсний Холбоо ны ээлжит чуулган 2022 амжилттай зохион байгуулагдлаа.

Imported post: Facebook Post: 2022-02-19T16:47:54

Энэхүү номыг авч эргүүлж, тойруулж үзэхийг хүсч байна. Бүх нийтийн төлөөх үйлсэд хүчин зүтгэсэн Mongolian National Climbing Federation MNCF - Уулчдын Үндэсний Холбоо ны менежментийн багийн хамт олонд баяр хүргэе. Буяагийн Тулга Munkhjargal Ganbaatar Munkh Gund Dulguun Amarsaikhan Buyana Ulzi Dorj Batbold Erdenetsetseg Battulga номын төслийнхөн 6-7 жил багаар, сайн дураар хариуцлагатай алхагчид, уулчдыг

ЦАХИМ ҮНДЭСТЭН 2022-2027 Улаанбаатар хот ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хурдасгуур лабораторийн санаачлан, харилцаа холбоо, цахим хөгжлийн яамтай хамтран цахим тоон бичиг үсгийн ур чадварыг сайжруулах, ур чадварыг тооцох, судлах зэрэг ажлуудыг үр дүнтэйгээр хийж гүйцэтгэж байгаа нь сайшаалтай.  Төр ба хувийн хэвшлийн байгууллагууд дижитал шилжилт гэж хөөрцөглөцгөөх ч, хэрэглэгчид ба иргэд нь цахим тоон ур чадвараараа дутмаг байна. Хэдийгээр сүүлийн арван жилд гар утасны нэвтрэлт л сүрхий өндөр боловч, нийгмийн зарим бүлгүүдэд маш дутмаг байна. *-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*- Үүрэн утас хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол 2021 оны хагас жилийн байдлаар 4 сая 363 мянгад хүрч, 100 хүнд ногдох үүрэн утас хэрэглэгчийн тоо 136 болсон нь хөгжиж буй орнуудын болон дэлхийн дунджаас харьцангуй өндөр байна. Хөдөлгөөнт холбооны 4 дэх үеийн технологийг 2016 онд нэвтрүүлэн одоогийн байдлаар 2 сая 900 мянга гаруй хэрэглэгчтэй болсон байна. Монгол Улсад дараа ү...

УРАМ өгөх үгсийг БУРАМ мэт түгээ

 Өөрчлөлт бүхний эхлэл нь таа өөрөө байдаг. Өөрийгөө хайж, өөрийгөө олох чиг шугам нь та өөрийгөө сонсож, өрөөлтэй зэрэгцүүлэн бусдын амжилтыг шохоорхохоос илүүтэй, өөрийнхөө эргэн тойронд байгаа саад бэрхшээл, боломж бололцоог сайтар тунгааж, өөрийнхөө үнэ цэнийг бусдаар баллуурдуулах биш, өөрөө тод гэрэлтэх оч нь болж амьдраарай. Мэргэжил сонголтоо хийх гэж байгаа залуус ч тэр, ажил мэргэжилдээ эзэн нь болж чадахгүй яваа мэт сэтгэгдэл төрж, эргэлдэж тээнэгэлзэх цагтаа ч тэр, өөрийг чинь бусад хүмүүс хэрхэн үнэлж, дүгнэдэгийг тэдний нүдээр, эсвэл тэдгээр чиний амжилтыг сааруулагч, чөдөр тушаа мэт нөхдийн дунд байдаг тэдний төлөөллөөр дамжуулан мэдэрч, өөрчлөлтийн төлөөх үйл хэрэгтээ урам дүүрэн тэмүүл. Бусдын заасан чиг шугам, үнэний мөртэй юу гэдэгт хааяа ч гэсэн эргэлзэж, өөрийгөө бусдаас биш өөрийнхөө өнгөрсөн ба одоо, ирээдүйгээс хай. Чадахгүй гээд хаях хүсэл эрмэлзлэл бий болсон бол таны зөв, чадна гэх урам тэмүүлэл үүссэн бол бас л таны зөв. Учир иймд шамдаж, шимтэж, дурлаж,...

Дижитал маркетингийн тухай ном товхимол татаж авахаар...

Дижитал маркетингийн талаарх мэдлэг, мэдээлэл нэмэх 12 номыг онцолж хүргэсэн мэдээллийг түгээж байна. STAENZ ACADEMY -н зүгээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж ээ.  Цахим орчинд хэрхэн сурталчилгаагаа амжилттай хийхэд мэдлэг олгох олон талт сэдвүүдийг тусгажээ. Интернет маркетингийн үүсэл хөгжил, уламжлаллт маркетингаас ялгагдах давуу талууд, хайлтын систем , вэб сайт, мейл маркетинг, чатбот гээд хэрэгцээт мэдээллийг салбарлуулан тус бүрд нь авч үзэж, амжилттай кейсүүдийг/ жишээлбэр/ зэргийг тусгажээ.  12 Free Digital Marketing PDF Books to Download in 2020 Knowledge is power! As a Digital Marketer , you need to add as many reading materials into your collection as possible and you can go through them whenever you have some leisure time. There are plenty of free digital marketing PDF books to download available on the Internet. Here is the list of some of the best free ebooks available online. I will keep on updating the list with time, as I keep on researching on good tutori...

Бид Монголчууд... #БиМонголХүн

Бид муухай Монгол хүний зан чанарыг их ч ярьдаг боллоо...  Бид Сайхан Монголоо алдаад байх шиг...  Тухлан саатан сэтгэл юугаан баясгаарай... эргэн тухтай оршил бичих болно... Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжиг киноны зохиолч, орчуулагч, Монгол улсын төрийн шагналт зохиолч Ч.Чимид 1927 онд Амгаланбаатар хотноо сэхээтний гэр бүлд төржээ. Бага дунд сургуульд сурч улмаар 1950 онд Монгол улсын их сургуульд суралцаж төгсчээ. МЗЭ-ийн 1977 оны шагналтан. 1976 онд М.Горькийн нэрэмжит шагнал хүртсэн. Ази Африкийн зохиолчдын "Лянхуа" шагналыг 1980 онд нэхэж олгосон. МУИС-д багш, "Үнэн" сонин, МЗЭХ, МонЦаМэ-ийн орлогч дарга, Монгол улс сэтгүүлийн ерөнхий эрхлэгч хийж байсан. Ч.Чимид нь 1937-1938 оны үеэс уран зохиол оролдож түүний анхны шүлгүүд 1938 оноос нийтлэгдэж эхэлсэн бөгөөд түүний яруу найргийн түүврүүд 1947, 1949, 1959 онуудад хэвлэгдсэн байна. Гол бүтээлүүд нь: Би монгол хүн /1959/, Эрин цаг /1964/, Шүлэг найраглал /1969/, Морьтон ардын дуу /1976/,Сэтгэлийн дуудлагаар...