Skip to main content

ЦАХИМ ҮНДЭСТЭН 2022-2027 Улаанбаатар хот ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хурдасгуур лабораторийн санаачлан, харилцаа холбоо, цахим хөгжлийн яамтай хамтран цахим тоон бичиг үсгийн ур чадварыг сайжруулах, ур чадварыг тооцох, судлах зэрэг ажлуудыг үр дүнтэйгээр хийж гүйцэтгэж байгаа нь сайшаалтай. 

Төр ба хувийн хэвшлийн байгууллагууд дижитал шилжилт гэж хөөрцөглөцгөөх ч, хэрэглэгчид ба иргэд нь цахим тоон ур чадвараараа дутмаг байна. Хэдийгээр сүүлийн арван жилд гар утасны нэвтрэлт л сүрхий өндөр боловч, нийгмийн зарим бүлгүүдэд маш дутмаг байна.



*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-

Үүрэн утас хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол 2021 оны хагас жилийн байдлаар 4 сая 363 мянгад хүрч, 100 хүнд ногдох үүрэн утас хэрэглэгчийн тоо 136 болсон нь хөгжиж буй орнуудын болон дэлхийн дунджаас харьцангуй өндөр байна. Хөдөлгөөнт холбооны 4 дэх үеийн технологийг 2016 онд нэвтрүүлэн одоогийн байдлаар 2 сая 900 мянга гаруй хэрэглэгчтэй болсон байна. Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G технологийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний А/45 тушаалаар батлан гаргасан.

Тоон бичиг үсгийн чадавх: Дэлхий нийтэд цахим шилжилтийн давлагаа явагдаж байгаа өнөө үед компьютер, хөдөлгөөнт төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмжтэй харьцах, хэрэгцээт мэдээллийг эрж хайх, олж авах чадвартай хүн энгийн чадвартай хүнд тооцогдож байна. 

Монгол Улсад 2018 оны Мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглах чадварыг үнэлэх түүвэр судалгаагаар бүх нийтийн цахим-ур чадварын үзүүлэлт 31% гэж тодорхойлогджээ. Харин Үндэсний Статистикийн хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2021 онд хамтран хэрэгжүүлсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ” судалгаанд оролцогчдын сүүлийн 3 сард ашигласан мэдээллийн технологийн хэрэглээнд тулгуурлан үр дүнг гаргасан. Нийт судалгаанд оролцогчдын 43.8% нь мэдээллийн ур чадвартай буюу мэдээлэл хайж олох, үйлчилгээний байгууллагуудын веб хуудаснаас мэдээлэл авах, дижитал орчин дах өгөгдөл, мэдээлэл, агуулгыг хуулбарлах, шилжүүлэх хэрэгсэл ашиглах, интернэтийн орчинд файл хадгалах, 38.8% нь харилцаа холбооны ур чадвартай буюу интернэтээр утсаар ярих, видео дуудлага хийх, олон нийтийн сүлжээнд оролцох, хавсаргасан файлуудтай мессеж илгээх, өөрөө бүтээсэн контентоо бусадтай хуваалцах, веб хуудсанд байршуулах, 27% нь асуудал шийдвэрлэх ур чадвартай буюу интернэт банк хэрэглэх, программ хайх, татаж авах, суулгах, тохируулах, цахим худалдаа хийх, төхөөрөмжүүд хооронд файл эсвэл программ дамжуулах, 9.8% нь программ хангамжийн ур чадвартай буюу текст боловсруулдаг программ хангамж ашиглах, мэдээллийг цэгцлэх, дүн шинжилгээ хийхэд хүснэгтийн ахисан түвшний функцийг ашиглах, зураг, видео эсвэл аудио файлуудыг засварлахад программ хангамж ашиглах, илтгэлийн программ хангамж бүхий электрон үзүүлэнг бүтээх, программчлалын хэл дээр код бичих, 6.4% нь аюулгүй байдлын ур чадвартай буюу онлайнаар олж авсан мэдээллийн найдвартай байдлыг шалгах, төхөөрөмж, онлайн дансыг хамгаалахын тулд аюулгүй байдлын үр дүнтэй арга хэмжээг тохируулах зэрэг чадваруудыг эзэмшсэн байна. 

Энэхүү үзүүлэлт нь энэ талбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн мэдээллийн технологийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, иргэдэд цахим-ур чадвар, боловсролыг эзэмшүүлэх замаар шилжилтийн үеийг даван туулахад нь онцгой анхаарч, төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатайг харуулж байна.


ТООН БИЧИГ ҮСГИЙН ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ 

Инновац хийх чадвартай бүтээлч иргэнийг бэлтгэнэ. 

▶ Газарзүйн ялгаваргүйгээр интернэтийн үйлчилгээг хүргэх, хурд, багтаамжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлгүүдийг тодорхойлон компьютер, дижитал тоног төхөөрөмжийг нийлүүлэх, шилжүүлэх, утасгүй интернэт цэгүүд (Wi-Fi)-ийг нэмэгдүүлэх, үнэ тарифын зохицуулалт хийх замаар алслагдсан сум суурин, хотын захын иргэдэд мэдээ мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн контентыг саадгүй, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлнэ. 

▶ Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, олон улсын стандартыг нутагшуулна. Үндэсний статистик үзүүлэлтийг олон улсын статистиктай уялдуулан, нэгдсэн платформыг хөгжүүлнэ. 

▶ Иргэдэд цахим ур чадвар эзэмшүүлэх, мэдээллийн технологийн зохистой, аюулгүй ашиглах хандлагыг төлөвшүүлэх сургалтын агуулга, хөтөлбөрийг бэлтгэл, анхан, дунд, ахисан түвшинд ангилан боловсруулж, холбогдох контентыг хөгжүүлж, үндэсний нэгдсэн платформыг хөгжүүлнэ. Түүнчлэн сургалтуудыг цахим танхим, цахим лаборатори, номын сангуудад түшиглэн түгээнэ. 

▶ Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бусад зорилтот бүлгүүдийн онцлогт тохирсон сургалтын контентыг түгээх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, мэдээллийн веб сайт, аппликэйшнуудыг ээлтэй, хүртээмжтэй болгох, цахим тоног төхөөрөмжөөр хангах, холбогдох хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, стандартыг нэвтрүүлнэ.

Эх сурвалж : 


Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...