Skip to main content

УРАМ өгөх үгсийг БУРАМ мэт түгээ

 Өөрчлөлт бүхний эхлэл нь таа өөрөө байдаг. Өөрийгөө хайж, өөрийгөө олох чиг шугам нь та өөрийгөө сонсож, өрөөлтэй зэрэгцүүлэн бусдын амжилтыг шохоорхохоос илүүтэй, өөрийнхөө эргэн тойронд байгаа саад бэрхшээл, боломж бололцоог сайтар тунгааж, өөрийнхөө үнэ цэнийг бусдаар баллуурдуулах биш, өөрөө тод гэрэлтэх оч нь болж амьдраарай.

Мэргэжил сонголтоо хийх гэж байгаа залуус ч тэр, ажил мэргэжилдээ эзэн нь болж чадахгүй яваа мэт сэтгэгдэл төрж, эргэлдэж тээнэгэлзэх цагтаа ч тэр, өөрийг чинь бусад хүмүүс хэрхэн үнэлж, дүгнэдэгийг тэдний нүдээр, эсвэл тэдгээр чиний амжилтыг сааруулагч, чөдөр тушаа мэт нөхдийн дунд байдаг тэдний төлөөллөөр дамжуулан мэдэрч, өөрчлөлтийн төлөөх үйл хэрэгтээ урам дүүрэн тэмүүл.

Бусдын заасан чиг шугам, үнэний мөртэй юу гэдэгт хааяа ч гэсэн эргэлзэж, өөрийгөө бусдаас биш өөрийнхөө өнгөрсөн ба одоо, ирээдүйгээс хай. Чадахгүй гээд хаях хүсэл эрмэлзлэл бий болсон бол таны зөв, чадна гэх урам тэмүүлэл үүссэн бол бас л таны зөв. Учир иймд шамдаж, шимтэж, дурлаж, бүтээхийг хүсч байгаа зүйлсээ өөрийнхөөрөө БҮТЭЭ. 

Алдлаа гээд танд нэг сайхан дурсамж л үүснэ. Бусдын төлөөх зүтгэл хичээл танд туршлага болон үлдэж, түүхэн амжилтын чинь эхлэл цэгийг тавьдаг гэдэгт итгээрэй. Насаараа нэг хэвийн хэвшмэл хэв загварт эрэмбэлэгдсэн, өмнөх үеийнхний чинь өөрийг нь дэмжихгүй байдаг, чиний сэтгэл зүрхийг сорж, урам өгдөггүй нөхдөөс хөнгөхөн хагацаж, тэдэнд нэгээхэн хугацааны тань амьдралын тойргийн бурууг таних сайн туршлага болсонд нь талархаад үүдийг нь хаа. 

Хөгжил цэцэглэлт гэдэг бол хөрөнгөтөн болж, хөрөнгийн төлөөх хөлс хүч урсгаж байгаа хэрэг огтоос биш, хамааралтай бүхэн хамаарлыг үүсгэж, чиний дурлаж, хүсч тэмүүлсэн уянгын тойрог нэг мэдэхэд чамайг гарах гарцгүй болгож, жирийн л нэг хийрхэл, хэнээрхлийн намаг балчиг болсон байх болно. 

Хайрынхаа төлөөх үйлс бүхэн, гэр бүлдээ зарцуулж байгаа цаг хөлс хүч бүр өрх гэрийн тэргүүн ч бай, хайр энэрлийн ундрага гэргий ч бай, хайрлан энхрийлүүлж байгаа үрс ч бай гэр бүлийн гишүүн бүрийн хувьд үнэт хором мөч байдаг. Түүхийн хуудсын хүрдэнд бүдгэрч, шаргалттаггүй тод дурсамжийн цомгийг хайрынхаа хүчээр, хайрынхаа эд эсээр гэр бүлийн гишүүн бүр бүтээдэг.

Таны хүүхэд насны, сурагч, оюутан цагийнхаас эхлээд ажлын гарааны цэг, ажлын талбарт унаж, бас сурч, мандаж байсан тэр үес ч мөн л түүхийн сайхан дурсамжийн тань нэгээхэн хэсэг байдаг.

Бусдад урам тэмүүлэл өгч, болохгүйд бүдэрсэн найздаа, урам хугарсан ажилтандаа, БУРАМ шиг УРАМ өгөх үгсийг харамгүй илгээж байгаарай. 

Харилцаа хандлагыг төгөлдөржүүлэх увьдас хүн бүрийн зүрхэнд бий. Санаанд оромгүй цаг хугацаанд хэн нэгэнтэй шалтгаангүйгээр мэндчилж, бусдыг сонсож, бас тэднийг умартаагүй, мартаагүй, таны миний төлөөх хийсэн тухайн цаг хормын сайны гэрч болж байсанд нь ч гэсэн талархаж байдаг гэдгээ бусдад хэлж, тэднийг мартаагүй, хамт нэг агаараар амьсгалж, нэг нарын доор байгааг нь мэдрүүлж байгаарай. 

Хэрэгцээнд тулгуурлаж үүссэн нөхөрлөл, хийрхэлд автаж, зүгээ умартаж, тушаалд шунаж, шунагийн орон зайд дэвэх хоосон сэтгэлт хэн бүхнийг бүү буруутга. Тэдний зам шулуун дардан, хурдасгуурт хөтөлбөр, эсвэл бүр цахилгаан шатаар ахиж, нисдэг тэргээр товчилсон ч бидний амьдрах хүрдний жам ёсны эхлэл төгсгөл ижил тавилантайг сана. 

Бусдын гэрлийг дагаж, сүүдэрт нь хоргодохоос илүүтэй, чиний гэрлийг дагаж, хамт гэрэлтэх хэн нэгэнтэй хамтдаа ХӨГЖ.  

Бодлын далайгаас шүүрдэж, хэсэг хоромд бодлоо сийрүүллээ. 


Эшлэл үгс бүрээс өөрийгөө хайж, бас бусдыг олж харахыг хичээгээрэй. 

 (доох зураг бүхий эшлэл үгсийг google хайлтын илэрцээс эшлэв)








































 






Үргэлжлэл...жишээлбэр


Эх оронд нь түүнийг “хамгийн шилдэг Британи хүн” гэж нэрлэдэг бөгөөд дэлхий дахинд тэрээр зальтай, ухаалаг, эсрэг талынхнаа элдэв хорон егөөт үгээр амыг нь хаадаг хүн гэж алдаршсан билээ. Ингээд түүний хэлсэн алдартай хурц, егөөдөл бүхий ухаалаг үгсийн цуглуулгыг сонирхуулая. 
Өөрийн тухай 
1. 4 хүүхэд хүмүүжүүлэхээс улс орныг удирдах нь амархан. 
2. Залуудаа би өдрийн хоолны цаг хүртэл спиртийн төрлийн зүйл амсахгүй гэдэг зарчимтай байлаа. Харин одоо хөгширсөн хойноо өглөөний хоол хүртэл спиртийн зүйл хэрэглэхгүй гэдэг дүрэм баримталж байна. 
3. Миний үргэлж барьдаг зарчим бол: зогсож болох бол бүү гүй, сууж болох бол бүү зогс, хэвтэж болох бол бүү суу. 
4. Миний хүссэн зүйл бол утга учиртай яриа хэлэлцээр хийсний дараа миний хүсэл санааг зөвшөөрөөсэй гэсэн зүйл юм. Улс төрийн бодлогын тухай
6. Ардчилал гэдэг бол хамгийн өөдгүй засаглалын хэлбэр юм. Хэрвээ бусдыг нь тооцохгүй бол шүү. 
7. Улс төрч гэдэг бол маргааш, нэг сарын юм уу жилийн дараа юу болохыг урьдчилан хэлж чаддаг байх ёстой бөгөөд дараа нь яагаад тэр бүх зүйл болоогүйг тайлбарлаж чаддаг байх ёстой . 8. Капитализмын төрөлхийн муу тал бол баялгийг жигд хуваарилдаггүй бол социализмын төрөлхийн дэвшилтэт тал нь ядуурлыг жигд хуваарилдаг явдал юм. 
9. Манай улсад эрх баригчид энэ улсын зарц нь гэдгээрээ гайхуулдаг. Харин эзэн нь байх шившиг бололтой. 
10. Дипломат гэдэг бол хэлэх гэсэн зүйлийнхээ тухай хэдэнтээ бодсоны дараа юм хэлэхгүй байхыг хэлдэг билээ. 
11. Би гадаадад байхдаа улсынхаа эрх баригчдыг ер шүүмжилдэггүй. Гэхдээ эргэж ирсэн хойноо бол дутуугаа гүйцээдэг дээ. 
12. Түүх ялагчдыг л бичнэ. 
Хүмүүсийн тухай 
13. Бүгд л намайг бүх зүйлд буруутгах гэдгийг би мэднэ. Янз нь буруутан байх нь намайг чимдэг гэж боддог бололтой. 
14. Сургуулийн багш нарт ерөнхий сайд мөрөөдөөд ч олдохооргүй эрх мэдэл бий. 
15. Үнэн олон талтай бол худал олон янзын хоолойтой. 
16. Мөнгө хураана гэдэг сайн зүйл. Ялангуяа таны эцэг эх ингэсэн бол бүр ч догь. 
17. Би үргэлж сурахыг хүсдэг ч надад заахад би дургүй. 
18. Энэ дэлхийд асар их худал хуурмаг ойлголт байдаг ба хамгийн хачин нь тэр худал хуурмагийн тал нь цэвэр үнэн байдагт оршино. 
19. Би гахайд дуртай. Нохой биднийг доороос дээш хардаг бол муур дээрээс доош хардаг. Харин гахай л бидэнтэй адил зиндааных юм шиг хардаг. 
20. Хүн өөрийн мэдэхгүй нууцыг сайн хадгалдаг. 
Өөдрөг үзэл 
21. Гутрангуй үзэлтэн боломж болгоноос бэрхшээл олж хардаг бол өөдрөг үзэлтэн нь бэрхшээл болгоноос боломж олж хардаг. 
22. Төгс болохын тулд өөрчлөгдөх ёстой бол төгс байна гэдэг нь үргэлж өөрчлөгдөж байхыг хэлнэ. 
23. Ирээдүйг их хол харна гэдэг нь ирээдүйг харахгүй байна гэсэн үг. 
24. Ухаантай хүн өөрөө хамаг алдааг хийлгүй бусдад алдах боломжийг олгож байдаг. 
25. Өөрийн зарчмын тухай ярих нь түүнийг биелүүлэхээс хамаагүй амархан. 
26. Хүүхдийн сүүнд оруулах хөрөнгө оруулалтаас өөр сайн хөрөнгө оруулалт гэж байхгүй. 
27. Амжилт гэдэг бол дахин дахин алдах явцдаа урам зоригоо алдахгүй байхыг хэлнэ. 
28. Их туршлагын үүднээс хэлэхэд: бүх зүйлийг, бүгдийг цэгцлэх гэж оролдох нь алдаа юм. 
29. Тань руу хуцах нохой болгон руу чулуу шидвээс та хүрэх ёстой газраа хэзээ ч хүрэхгүй. 
30. Би өөдрөг үзэлтэй хүн. Үүнээс өөрөөр байхын ач холбогдлыг олж харахгүй байна.

Эх сурвалж: news.xopom.com/114605/ 

Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...