Skip to main content

Маркетингийн мэргэжил сонгох бол та...

Жил жилийн хавар, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэж байгаа сурагчдад нэгэн тодорхойгүй асуулт тулгардаг. тэр нь мэдээж МЭРГЭЖИЛ сонголт. Сүүлийн жилүүдэд нэг л их эдийн засагчид, хуульчид, санхүүчид гэж шуурдагтай адил одоо ч бас мэдээллийн технологи, бас маркетинг гэж хүмүүс их шуурч байгаа. Аль ч тохиолдолд залууст зөвлөж хэлэхэд хүн ямар ч мэргэжлийг сонгоод суралцсан бай, их сургуулийн 4 жилийнхээ хугацааг даваад, сураад төгсөнө гэдэг нь хамгаас том АМЖИЛТ. Их сургуулийн орчинд мэдлэг мэдээлэл олж, үеийн залуустайгаа хамтдаа нийгэмшиж, алдаж онож байгаа нь өөрөө их сургуулиас сурч байгаа хамгийн том ололт гэж хардаг. 


Маркетингийн мэргэжлийг олгодог хэд хэдэн, бас олон сургуулиуд байна. Мэдээж Санхүү эдийн засгийн их сургууль, Монгол улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль, хуучнаар КТМС, ХААИС-ЭЗБС зэрэг газрууд элсэлт авч байгаа. Мэдээж төгсөөд ажлын байрны шалгуурт тэнцэх эсэх нь төгссөн сургуулиас гадна хувь хүн танаас ч их хамааралтай зүйл. 

СЭЗИС, МУИС-н хөтөлбөрт хамрагдсанаар юу юу суралцахыг доорхи хэсгээс уншаарай. 


Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхимийн түүх 1959 онд  Эдийн засгийн дээд сургуульд Худалдааны эдийн засгийн тэнхим байгуулагдсан цаг үеээс эхэлсэн түүхтэй. Тус тэнхимийн нэр түүхэн явцад хэд хэдэн удаа өөрчлөгдөж ирсэн боловч бизнес, эдийн засгийн дээд  боловсрол олгож зах зээлийн нөхцөлд бизнесийг амжилттай хийх арга ухааныг  мэргэжлийн түвшинд зааж эзэмшүүлэх мөн чанар нь хадгалагдаж ирсэн юм.



Мэдлэг, ур чадвар

  • Маркетингийн үйл ажиллагааг оновчтой удирдаж, зохион байгуулах;
  • Зах зээлийн эрэлт, борлуулалтыг урьдчилан таамаглах;
  • Маркетингийн судалгааны арга зүйд суралцаж, бие даан судалгаа хийх чадвар эзэмших;
  • Маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөрийг төлөвлөх, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хянах;
  • Зах зээлийг хэсэгчилж, зорилтот зах зээлийг сонгох, хоногшуулалтын стратегийг хэрэгжүүлэх;
  • Реклам сурталчилгааны төлөвлөлт, бодлого, хөтөлбөр, стратегийг боловсруулах;
  • Компьютер, график дизайны программууд дээр ажиллаж, бүтээл хийж сурах;
  • Байгууллагын рекламны иж бүрдлийн дизайныг зохион бүтээж, боловсруулан, зах зээлд таниулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах;
  • Бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт хийж, шинэ бүтээгдэхүүн бий болгох, үнэ тогтоох, идэвхжүүлэлт, борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж бүтээлч санаачилгыг хөгжүүлнэ.






Дээрх мэдээллүүдээс нэгтгэн маркетингийн мэргэжлийн талаарх өөрийн сонголтод нөлөөлөхүйц мэдээллээ олж авсан гэдэгт итгэлтэй байна.



Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...