Skip to main content

УУЛАНД АНХЛАН АЛХАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ via UBhikingClub

Уулын спорт, тэр тундаа анхлан алхах гэж байгаа бол дараах заавартай танилцаарай. 
эх сурвалж: https://ubhiking.mn/





Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч юмуу эсвэл тамирчин гэхгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, явган аялах дуртай хэн болгонд зориулагдсан аялалын нэг төрөл билээ. Явган аялалаар аялж буй аялагч нь нэг дор үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэй аялалд тооцогддог.

Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог гэж үздэг. Аялагч аялж явах байх үедээ өөрийн алхаа гишгээг сайтар ажиглан харж, өөрийнхөө анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж чаддаг. Тиймээс өдөр тутмын ажлын стресс, хотын дуу чимээ, олон цагаар компьютерийн ард суухаас түр ч болов холдож явган аялах нь хамгийн сайхан амралт болно.





Үүргэвч хүнд байж болохгүй. Үүргэвчинд байвал зохих зүйлүүд:

Уух шингэн зүйлс /багадаа 1.5 литр/

Өдрийн хоол, хөнгөн зууш

Зургийн аппарат, камер

Хувийн хэрэглээний нар, салхины тос, жижиг эмийн сан

Солих цамц, футволка, оймс

Дулаан, хөнгөн куртка

Бусад Явган явж эхлэхдээ та удаан, яаралгүй эхлэх хэрэгтэй. Эхний 15-25 мин удаан явж, цусны эргэлтийг аажмаар дасгах нь цаашид нэгэн хэмд явах эхлэл болно.

Явж байхдаа зураг авч болохгүй. Хүн авч буй зургандаа анхаарал төвлөрүүлсэн байдаг болохоор ямар нэгэн зүйлд тээглэн унах магадлал өндөр. Унасан тохиолдолд өөрийгөө биш зургийн аппарат, камераа эвдрэхээс хамгаалж унадаг. Иймд зогсч байгаад зургаа аван, цааш явах хэрэгтэй.

Хэрэв явж байхдаа гулган унах тохиолдолд өвдгөн дээрээ өвдөглөх, тохойгоороо тулж унах нь чухал. Энэ нь биеийн хүндийг саармагжуулж, тэнцвэр алдагдахаас сэргийлнэ.


АЛХАХ АРГА

Уулын өөд явж байхдаа өвдгөө аль болох гүйцэд тэнийлгэхгүй ойрхон алхаж явна. Уруу алхахдаа мөн том хол алхахгүй хөлийн өлмийгөөр эхэлж гишгэн хөлийн булчинг ашиглаж алхана. Өсгийгөөр эхлэж гишдэг хүний өвдөг өвдөх эрсдэлтэй тул анхаарна уу. Энгийн тэгш замд хүн алхахад өвдөгөнд өгөх даралт биеийн жинг 2,6 дахин үржүүлсэнтэй адил байдаг учир алхахдаа өвдгөндөө ачаалал өгөхгүй алхаж сурах чухал.

Аялалын таягтай бол авч яваарай. Тулгуур таягийг хэрэглэснээр өвдөгөнд төвлөрөх жинг багасгадаг. Гэхдээ 1 биш 2 таяг хэрэглэнэ.

Шингэн зүйл уух. Аялалын ачаалал, хугацаа, цаг агаараас хамаарч биеийн шингэн алдагддаг тул ус хангалттай авч явах хэрэгтэй. Цангахыг хүлээлгүй тогтмол шингэн ууж явах хэрэгтэй.

Явган аялалын үед согтуулах ундаа огт хэрэглэхгүй.

Нарнаас хамгаалж байнга малгай өмсөх, алчуур, баф зүүх шаардлагатай. Аялалын үед нарших тохиолдол байдаг тул үүнээс болж бие тавгүйтэх, дотор муухай оргих, бөөлжих зэрэг шинж илэрдэг тул урьдчилан хамгаалах нь зүйтэй.

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...