Үрсдээ ҮЛГЭР ярьж ӨГӨӨРӨЙ :-) Бар хүү Тугал хүү хоёр Урьд нэг баян айл байжээ. Тэр айлын нэг үнээ нь гурван жил сувайрчээ. Эзэн хүмүүс нь за үнээ маань гурван жил сувайрлаа. Одоо энэ үнээгээ өвөлдөө алж идье гэж ярилцав. Тэгтэл үнээ нь гаднаа хэвтэж байгаа эзнийхээ үгийг дуулаад "Аа эд намайг энэ өвөл алж идэхнээ. Эдэнд идүүлэхгүй байх арга юу байна. Би гүйгээд явчихъя" гэж бодоод явчихжээ. Тэгээд гүйсээр яваад гурван жилийн газар нэг өндөр ууланд очжээ. Тэр ууланд явж байтал нь нэг бар дайралдаад: - Би чамайг иднэ гэж хэлжээ. ... - Гурван жил сувайрахад минь намайг эзэн маань иднэ гэхэд нь би идүүлээгүй юмсан. Одоо чамд идүүлэх цаг болж дээ гэв. Тэгэхээр нь бар: - Ээ тэгвэл бид хоёр цуг амьдаръя, би бас охин бар юм гэж хэлэв. Тэгээд бар үнээ хоёр ижилсэж, нэг бууцан дээр хонож байдаг болжээ. Гэтэл гэв гэнэтхэн хоёулаа гэдсэндээ үртэй болж барын бамбар, үнээний тугал хоёр нэг өдөр гарчээ. Түүнээс хойш удалгүй хоёр ээж нь хүүхдүүдээ орхиод хорвоогийн мөнх бус...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ