Skip to main content

Бар хүү Тугал хүү хоёрын ҮЛГЭР

 Үрсдээ ҮЛГЭР ярьж ӨГӨӨРӨЙ :-)

Бар хүү Тугал хүү хоёр

Урьд нэг баян айл байжээ. Тэр айлын нэг үнээ нь гурван жил сувайрчээ. Эзэн хүмүүс нь за үнээ маань гурван жил сувайрлаа. Одоо энэ үнээгээ өвөлдөө алж идье гэж ярилцав. 

Тэгтэл үнээ нь гаднаа хэвтэж байгаа эзнийхээ үгийг дуулаад "Аа эд намайг энэ өвөл алж идэхнээ. Эдэнд идүүлэхгүй байх арга юу байна. Би гүйгээд явчихъя" гэж бодоод явчихжээ. Тэгээд гүйсээр яваад гурван жилийн газар нэг өндөр ууланд очжээ. Тэр ууланд явж байтал нь нэг бар дайралдаад:
- Би чамайг иднэ гэж хэлжээ. ... 
- Гурван жил сувайрахад минь намайг эзэн маань иднэ гэхэд нь би идүүлээгүй юмсан. Одоо чамд идүүлэх цаг болж дээ гэв. Тэгэхээр нь бар:
- Ээ тэгвэл бид хоёр цуг амьдаръя, би бас охин бар юм гэж хэлэв. Тэгээд бар үнээ хоёр ижилсэж, нэг бууцан дээр хонож байдаг болжээ. Гэтэл гэв гэнэтхэн хоёулаа гэдсэндээ үртэй болж барын бамбар, үнээний тугал хоёр нэг өдөр гарчээ. Түүнээс хойш удалгүй хоёр ээж нь хүүхдүүдээ орхиод хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Барын бамбар тугал 2 бие биеэндээ хань болж хамтран амьдрах болов гэнэ. 
Нэг өдөр бамбар нь нэг хонх олоод тугалдаа зүүлгэчихээд
- Чи энэ жалгандаа бэлчиж бай. Хэрвээ чамд зовлон бэрхшээл тохиолдвол хонхоо дуугаргаж байгаарай. Би явж чандага туулай барьж идье. Ай оройдоо хоёулаа бууцан дээр очиж хонож байя гэж хэлээд нилээн удаан гөрөөлж явжээ. 
Тэгтэл тугалын хонх дуугарч бар хүү "За юу болов" гээд яаран очсонд тугал: 
- Аа энд нэг сүрхий шар эрээн амьтан явна гэжээ. Бамбар очиж харсанд нэг үхэр хэдгэнэ явжээ. 
- Өө энэ чинь айлгах амьтан огт биш! гэж хэлээд бамбар явжээ. Мөн маргааш нь бас л хонх нь дуугарч, барын хүү гүйсээр очсонд тугал:
- Аа, энд нэг их сүрхий хоёр урт чихтэй амьтан гүйж явна гэхэд нь барын хүүг эргэж хартал нэг туулай гүйж явжээ. Өө энэ чинь амьтныг хорлох амьтан биш гэж хэлээд барын хүү явжээ.
Тэгээд маргааш нь мөн хонх дуугарч барын хүү "За юу болов л гэж дээ. Бас нэг хэрэггүй амьтан үзээ биз гэж бодоод очсонгүй. Тэгтэл хонх хэсэг дуугарч байгаад чимээгүй болжээ. Орой нь бамбар бууцан дээрээ иртэл иртэл тугал найзыг ньг чоно идэж орхисон байжээ. Барын хүү тугалаа үхчихсэн хойно би амьд яваад яахав гээд тугалынхаа арьснаас авч түүгээрээ боогоод үхжээ. 

Гэтэл тэр дүүжилсэн модноос хоёулаа жигтэйхэн сайхан хүү болоод төржээ. Тэгээд биенээ Бар хүү, Тугал хүү гэж нэрлэжээ. Бар хүү жигтэйхэн ч чадалтай илэв жилэвтэй юм байжээ.

Тэгээд тэр үед нэг их гүрний хаан тогтохоо байчихаад мэргэдээр мэргэлүүлжээ. Энэ хааныг одоо хаанаас суулгавал тогтох бол гэж асуужээ. Мэргэчүүл мэргэлээд:
-Энэ уулын өвөр талын модон дотор хоёр хүүхэд байна. Тэр хоёрын нэгээр хаан ширээ эзлүүлбэл тэр хаан тогтоно гэжээ. Түүнийг нь Бар хүү мэдчихээд Тугал хүүдээ: -За чи бид хоёрын нэгээр энэ уулын өвөрт хаан ширээнд суулгах гэж байна. Би чинь хүнд харагдахгүй болчихъё. Чи ганцаараа байж бай. Маргааш тэднээс улс ирж, чамайг залж аваад явна. Хэрэв нэг чинь хаа очсон гэвэл юманд явсан гэж хэлээрэй. Би хажууд чинь суугаад явна гэв. Тэгээд маргааш нь нээрээ нэг жууз дүүрэн улсууд ирж хүүхдийг залж аваад явжээ. 

   Хааныд авч ирээд хаан ширээнд суулгаад, түрүүчийн хаадын хатанг түүний хатан болгожээ. Тэр өдрөө найр наадам хийсээр орой болгож Хаан унтах болж. Хатантай цуг унтжээ. Бар хүү нь орны нь хөлд суудаад л байжээ. Тэгээд Тугал хүүгийн унтаад орхихтой зэрэг өнөөх хүүхэн өврөөс нь босч гадагшаа гарчээ. Бар хүү хойноос нь дагаж гараад харж байсан чинь тэр хүүхэн үнсэн дээр очиж хөрвөөгөөд хөх чоно болоод гэр лүү гүйжээ. Тэгэхээр нь бар хүү хажуунаас бар болж, тэр шулмасыг дайран бариад хаячихжээ. 

Өглөө болсон шулмас ч дарагдсан хаан ч зүгээр хоносон байжээ. Тэгээд Бар хүү хуучин хэлбэртээ орж хүнд харагдах болж, хааны баруун гарын түшмэл болоод, Тугал хүүтэйгээ амар сайхан жаргажээ.  


ОДОО ЦАГИЙН БАМБАР ТУГАЛ гэнэ...
За хөгшөөн дохихоор гараад ирээрэй, мани нэгжгүй байгаа битий аваарай
- хэдэн минутын дараа дохилоо
- гараад очисон байдгүй шүү. буцаад орсон дохиж байна
- гарсан дахиад байхгүй
- даараад байхаар нь ортол дохиж байна. авсан чинь үхсэнээ аваад байгаан бэ гараад ирээ ч гэжийшд #Ишлэл 









Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...