Skip to main content

Шүлэг: Би ЭХНЭРТЭЙ

2009 оны үед ажлын файл дотроо хуулж байсан зүйлсийг оллоо...

уран яруу үг хүнийг баясгах нь таатай... 

Оросын их яруу найрагч Николай Гумилев:

“Ээтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшигчин
Ээрэм талын хүлгээр, эцсийн далайг зорьсон
Миний өвөг дээдэс Хөх Монголын нүүдэлчин
Мэлмий алдрах говийн цалин цагаан туургатан”


Цантсан цонхон дээр хуруугаараа зун гэж сийллээ
Цаана нь цас хаялж байна.
Цамцны минь захан дээр чи уруулаараа дурлал гэж тамгаллаа
Цаана нь шаналал дуншиж байна.
Цаг хугацааны манан дунд сэтгэлээрээ мөнхийн арц асаалаа
Зуурдхан үнэртэж байна.
Цагаан цаасан дээр үзгээрээ үнэн гэж бичлээ
Худлаа сонсогдож байна.

Хорин тавтай сэтгэл дүрэлзтэл асдаг гэсэн, энэ үү?
Үнс нурам асууж байна.
Хорвоогийн амьдрал дандаа жаргалаар эхэлдэг гэсэн, үнэн үү?
Зовлон зүдүүр итгэхгүй байна.
Арвайн буудай зүүн дээр уярах гэж тогтсон юм уу?
Гуних гэж тогтсон юм уу?
Амьдрал тавилан гээч надад зол болж ирсэн юм уу?
Хохь болж ирсэн юм уу?

Тэнгэрийн уудмаас нүдээрээ эрх чөлөөг хайлаа
Газраар дүүрэн гав гинж байна.
Тэвчээрийн чавхдасаа нулимсанд дүрж харууслын шүлэг зохиолоо
Хүмүүс алга ташиж байна.
Яг мянган жилийн өмнөх шиг өвс хагдарна
Гэвч ахиад л ургасаар байна.
Яруу найрагчийн зүрх одоо үхлийг л хүлээнэ
Гэвч амьдралаар шагнуулж байна.


Хүндэтгэсэн Батхүүгийн Батзаяа 2009.01.08

Яруу найраг өөрийн замаар явж, хүрэх ёстой хүмүүстээ хүрдэг гэнэм.
Доорх шүлгийг Л.Лханаран гэдэг ах англи хэлнээ дуун хөрвүүлжээ.
Заяагийн шүлгүүдээс англи хэл рүү орчуулагдсан анхны шүлгийн эхний уншигчид та бид боллоо.

I'm married

Two words for a heart lured my eyes
I’m married
See my engagement sworn for love
Ring locked
We share one fate through pain
Still happy
God spared me one heart to love
Yet taken

***

Би эхнэртэй

Харц чулуудсан зүрхэнд хэлэх хоёрхой үгтэй:
Би эхнэртэй.
Харсаар байтал ядам хуруу минь хайрын тангаргатай:
Бэлзэг түгжээтэй.
Хос хосоороо зовлон туулдаг нэг л тавилантай:
Тэгэвч жаргалтай.
Хорвоод би хүнийг хайрладаг ганцхан зүрхтэй:
Тэр нь эзэнтэй.


Батхүүгийн Батзаяа 



Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...