Skip to main content

Үнэнд гүйцэгдэх хорвоо тул ҮНЭНТЭЙ ойр байя

ӨӨРӨӨСӨӨ БИТГИЙ УРАВ ДҮҮ НАР МИНЬ, ЗАЛУУСАА ӨӨРИЙГ ЧИНЬ АШИГЛАЖ, БУСАДРУУ ТУРХИРАГЧ ДҮР ЭСГЭСЭН ӨНГӨ МӨНГӨНИЙ САНААТНААС ХОЛ БАЙ, ҮНЭНИЙ ХАРУУЛД ЦАГ ХУГАЦАА МАНААЧААР ЗОГСОЖ БУЙ ТУЛ
ӨӨРИЙНХӨӨ Ч ТЭР, ӨРӨӨЛИЙН САЙХАН ЗҮЙЛИЙНХ НЬ ТУСГАЛ БАЙХЫГ ХИЧЭЭЦГЭЭЕ ЗАЛУУС АА



Гуч гарчихаад амьдрал төвхнүүлэх наснаа ирчээд, гудиггүй балагт хундагахан сархадын амтаар Хорь шүргэх насны балчир дүүгийнхээ МУУР мэт аашийг нь БАРС мэт дөвийлгөж, хуурмагийн дүр бүтээлгэж, ард нь РОМАНС дэглэчихсэн шалихгүй нүүрээ бусдаас нуух жудаггүй ЭРС холдоо эсэн бүхнийг ухаарч, өөрөөсөө ичиж, өрөөлийн сайны төлөөх үйлд алхам ч болтугай ойртосой. Үнэн бүхэн цагийн саалтаар үнэд ордог хойно доо. 

Ээжийнхээ аавынхаа өвөрт эрхлэх насанд байгаагаа үл ухаарч
Эвдэрхий хүн болж байгаа эрсийн хүйстэй ч уухын донтой дүү нар минь ,
Эх орны манаачид минь эхлээд 
ЭР ХҮН болохоо урьтал болго. 

Үг авахгүй үхэр мэт нөхдөд 
Үнэн үг өгүүлэвч сэтгэлд нь эс наалдах
Эвдрэлцэх цаг ирэх ч, эвээн хичээгч ХҮН сайныг эрэлхийлэх
Эвийн төлөөх хүлээцтэй сэтгэлийн хатаар энэ амьдрал амарлан байх буй за 

Khulgen Nyamkhuu найзын ишлэл таалагдсан тул санаагаан бас тэрлэв.

Бааранд биш, Клабд биш, Архитай биш, Номтой нөхөрлөж, оюуны нүдээ нээх залуусын дуу хоолой болж байгаа андынхаа үйлсэд амжилт хүсье. 

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...