Skip to main content

Posts

Бар хүү Тугал хүү хоёрын ҮЛГЭР

  Үрсдээ ҮЛГЭР ярьж ӨГӨӨРӨЙ :-) Бар хүү Тугал хүү хоёр Урьд нэг баян айл байжээ. Тэр айлын нэг үнээ нь гурван жил сувайрчээ. Эзэн хүмүүс нь за үнээ маань гурван жил сувайрлаа. Одоо энэ үнээгээ өвөлдөө алж идье гэж ярилцав.  Тэгтэл үнээ нь гаднаа хэвтэж байгаа эзнийхээ үгийг дуулаад "Аа эд намайг энэ өвөл алж идэхнээ. Эдэнд идүүлэхгүй байх арга юу байна. Би гүйгээд явчихъя" гэж бодоод явчихжээ. Тэгээд гүйсээр яваад гурван жилийн газар нэг өндөр ууланд очжээ. Тэр ууланд явж байтал нь нэг бар дайралдаад: - Би чамайг иднэ гэж хэлжээ. ...   - Гурван жил сувайрахад минь намайг эзэн маань иднэ гэхэд нь би идүүлээгүй юмсан. Одоо чамд идүүлэх цаг болж дээ гэв. Тэгэхээр нь бар: - Ээ тэгвэл бид хоёр цуг амьдаръя, би бас охин бар юм гэж хэлэв. Тэгээд бар үнээ хоёр ижилсэж, нэг бууцан дээр хонож байдаг болжээ. Гэтэл гэв гэнэтхэн хоёулаа гэдсэндээ үртэй болж барын бамбар, үнээний тугал хоёр нэг өдөр гарчээ. Түүнээс хойш удалгүй хоёр ээж нь хүүхдүүдээ орхиод хорвоогийн мөнх бус...

Шүлэг: Би ЭХНЭРТЭЙ

2009 оны үед ажлын файл дотроо хуулж байсан зүйлсийг оллоо... уран яруу үг хүнийг баясгах нь таатай...  Оросын их яруу найрагч Николай Гумилев: “Ээтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшигчин Ээрэм талын хүлгээр, эцсийн далайг зорьсон Миний өвөг дээдэс Хөх Монголын нүүдэлчин Мэлмий алдрах говийн цалин цагаан туургатан” Цантсан цонхон дээр хуруугаараа зун гэж сийллээ Цаана нь цас хаялж байна. Цамцны минь захан дээр чи уруулаараа дурлал гэж тамгаллаа Цаана нь шаналал дуншиж байна. Цаг хугацааны манан дунд сэтгэлээрээ мөнхийн арц асаалаа Зуурдхан үнэртэж байна. Цагаан цаасан дээр үзгээрээ үнэн гэж бичлээ Худлаа сонсогдож байна. Хорин тавтай сэтгэл дүрэлзтэл асдаг гэсэн, энэ үү? Үнс нурам асууж байна. Хорвоогийн амьдрал дандаа жаргалаар эхэлдэг гэсэн, үнэн үү? Зовлон зүдүүр итгэхгүй байна. Арвайн буудай зүүн дээр уярах гэж тогтсон юм уу? Гуних гэж тогтсон юм уу? Амьдрал тавилан гээч надад зол болж ирсэн юм уу? Хохь болж ирсэн юм уу? Тэнгэрийн у...

Монгол үгүй газрын зургийг хэн үйлдвэрлэж байв.

Тайваньчууд хэзээ Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бэ??? Монгол үгүй газрын зургийг хэн үйлдвэрлэж байв. Сонирхолтой, Содон мэдээллийг ЭНДЭЭС... Монгол хаана байна?  Нийтлэлч Б.Индра  Тойм cэтгүүл 2013.12.12 Дэлхийн газрын зураг дээр Монгол улсыг Хятадтай нийлүүлсэн зураг мэр сэр интернэт сайт дээр үзэгддэг. Ийм зургийг албан ёсоор Тайваньд хэвлэж гаргадаг байсан бөгөөд үүний шалтгаан нь түүхийн нэлээд урт, ээдрээт учир холбогдолтой. Тиймээс аль болох товч өгүүлэхийг хичээе. ХХ зууны эхэнд Манж Чин улс мөхөж Монгол улс 1911 оны 12 дугаар сард тусгаар тогтнолоо тунхаглахад, мөн зэрэгцээд Дундад иргэн улс 1912 онд байгуулагдсан байдаг. Түүхэнд аливаа эзэнт гүрэн уруудаж доройтоход хүчээр нэгтгэсэн вассалууд нь бие даан тусгаар тогтнож, эзэнт гүрнийг нэг мөсөн задлан бутаргадагийн адилаар Чин гүрэн мөхөхөд Монгол улс ч, Дундад иргэн улс ч тус тус бие даан, тусгаар тогтнолоо тунхагласан билээ. Гэвч Дундад иргэн улс нь өөрийгөө Чин гүрний залгамжлагч гэж...

Үнэнд гүйцэгдэх хорвоо тул ҮНЭНТЭЙ ойр байя

ӨӨРӨӨСӨӨ БИТГИЙ УРАВ ДҮҮ НАР МИНЬ, ЗАЛУУСАА ӨӨРИЙГ ЧИНЬ АШИГЛАЖ, БУСАДРУУ ТУРХИРАГЧ ДҮР ЭСГЭСЭН ӨНГӨ МӨНГӨНИЙ САНААТНААС ХОЛ БАЙ, ҮНЭНИЙ ХАРУУЛД ЦАГ ХУГАЦАА МАНААЧААР ЗОГСОЖ БУЙ ТУЛ ӨӨРИЙНХӨӨ Ч ТЭР, ӨРӨӨЛИЙН САЙХАН ЗҮЙЛИЙНХ НЬ ТУСГАЛ БАЙХЫГ ХИЧЭЭЦГЭЭЕ ЗАЛУУС АА Гуч гарчихаад амьдрал төвхнүүлэх наснаа ирчээд, гудиггүй балагт хундагахан сархадын амтаар Хорь шүргэх насны балчир дүүгийнхээ МУУР мэт аашийг нь БАРС мэт дөвийлгөж, хуурмагийн дүр бүтээлгэж, ард нь РОМАНС дэглэчихсэн шалихгүй нүүрээ бусдаас нуух жудаггүй ЭРС холдоо эсэн бүхнийг ухаарч, өөрөөсөө ичиж, өрөөлийн сайны төлөөх үйлд алхам ч болтугай ойртосой. Үнэн бүхэн цагийн саалтаар үнэд ордог хойно доо.  Ээжийнхээ аавынхаа өвөрт эрхлэх насанд байгаагаа үл ухаарч Эвдэрхий хүн болж байгаа эрсийн хүйстэй ч уухын донтой дүү нар минь , Эх орны манаачид минь эхлээд  ЭР ХҮН болохоо урьтал болго.  Үг авахгүй үхэр мэт нөхдөд  Үнэн үг өгүүлэвч сэтгэлд нь эс наалдах Эвдрэлцэх цаг ирэх ч, эвээн хичээ...

Тайваньчууд тусгаар тогтнолыг мөрөөдөж байна

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн Тайвань,Тайпей хотод хэсэг хугацаанд сурч, амьдарч байгаагийн хувьд хаа нэг мэдээлэл оруулдаг билээ. Энэ удаад сонирхолтой санагдсан нэгэн мэдээллийг гэрэл зургаар баяжуулан оруулж байна. Хожим яг өөрийн бичвэрийг оруулах болно. Зөвхөн өөрийнхөө дарсан зурагнуудтай :-) Тайваньчууд тусгаар тогтнолыг 100 жил мөрөөдөж байна ТОВЧХОН Тайвань арлыг XVI зууны үед Португалийн далайчид нээн илрүүлэхдээ түүний үзэсгэлэнт сайхан байгалийг харан “Formosa” буюу “Үзэсгэлэнт арал” хэмээн уулга алдсан гэдэг Өмнөд Сүн гүрний үед далайн эргийн дагуухь эх газрын иргэд дайны хөлөөс дайжин Тайванийн арал болон түүний ойролцоох Пэнху арлуудад нүүдэллэн суурьшиж газар тариалан эрхлэн амьдрах болсон байна. Юань гүрний үед буюу Монголын эзэнт гүрний үед Тайваний арал руу цэрэг илгээн дайтсан боловч ялагдал хүлээн буцаж байжээ Би хятад судлалаар мэргэжсэн нэгэн билээ. Монгол-хятадын харилцаа сайнгүй байх үед Ленинградын Улсын Их Сургуулийн дорнодахины факуль...

Залуусын ОЮУНЫ бядыг ШИМТЭН СОРОГЧ ХАР УС

Хар усанд тархиа мэдүүлсэн үе үеийн гажуудлуудын эгнээг уртасгаж, цувааг нэмэх хэрэг энэ цагийн залуус бидэнд байна уу. Хар усны ид шид гэхээсээ хар усны балаг нь их болсон цаг дор залуусаа хар уснаас хол байя. Амссан ч битгий цааш давар л даа... Аль эртний шастирт хүртэл ийн өгүүлсэн байх нь...  НЭГ УНШЧИХААСАЙ ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР Чингис хаан  Хэрлэн  мөрөнд  нутаглаж бүхийд зуны тэргүүн сард түшмэддээ зарлиг болруун: Манай монголын тэжээсэн мал нь хэдэн зүйл буй боловч өшт дайсан лугаа байлдахад нөхрийн дээд, үлдэх дайсныг даруй түргэн гүйцэгч үл алдагч хавт баатруудын жигүүр, өсөх залуусын биеийн чимэг болсон эрдэнэ, морины шим сүүний дээжийг эрхт тэнгэр дэлхийд өргөн тахиад үүнээс эхлэн сайтар тогтоож бүрэн энэ монгол улсад хууль болгосугай хэмээгээд, есөн өрлөг, таван тайж тэргүүлэн ер таван өнгө дөрвөн харь улсаа хурааж их хурим хийхэд суут богдод сүлдүсүний Сорхон шар хэлэв: Дээд хаан эзэн минь айлдан соёрх Дэ...

#ICTinfoMongolia #Mobile&TeleCommunication

   Энэ салбарын тухай хүмүүс дутуу дульмаг мэдээллээсээ болоод ихээхэн буруу ойлголттой байдаг санагддаг. Хэрэглэгчийн хувьд наад захын мэдээлэлтэй байх юм бол хэрэглэгч бидэнд л ашигтай. Энэ салбарын мэргэжлийг сонгон суралцаж зах зухтай мэдээлэлтэй болоод 10 гаруй жилийг үдэж :-) , нээх их биш ч өөр салбарын нэг нөхрийн хажууд бол бас яах вэ зах зухтай л ЗАЛУУ хүн. Бид чинь гар утастай 1996 oны 3 сарын 18 -нд танилцсан юм шүү дээ. Харин миний хувьд бол хожуу л даа. Хэнтий нутагт Мобигийн сүлжээ орж АХ минь 3310 авч байсан үе юм. Та нарын хувьд хэзээ байсан гэдгээ нэг эргэцүүлээрэй. Анхны минь гар утас бол SIEMENS байсан юм.  Цахилгаан холбооны үйлчилгээний зах зээлийн 2013 оны эхний хагас жилийн статистик мэдээ дэлгэрэнгүй Эх  Эх сурвалж: http://www.crc.gov.mn/