Skip to main content

Posts

Инээ, Инээмсэглэ... бизнесийн амжилтын үүд нь ИНЭЭМСЭГЛЭЛ

  Найрсаг дотно инээмсэглэл хэн бүхэнд тааламжтай байдаг шүү дээ. Манай МИАТ-н үйлчлэгчдийн инээд бол цаанаа л нэг дотно. Бусад орны үйлчлэгчдийнх нэг л хиймэл санагдаад байдаг юм. Монгол хүн бүхэнд тэгэж санагддаг ч байж мэдэх юм. Манайхны үйлчилгээний салбарынхан ИНЭЭМСЭГЛЭ гэж ажилтнууддаа даалгачихаар нөгөөдүүлд нь сэтгэл дутсан хиймэл төрх л хамрынх нь үзүүр дээр бөөгнөрчдөг. Инээмсэглэж амьдарцгаая...   Инээмсэглэл бол гайхалтай зүйл. Гэхдээ энэ гайхалтай зүйлийг бид бидний төрөлх зүйл гэдгээс илүүтэй болзолт рефлекс хэлбэрээр ойлгох нь алдаа болдог.    Үйлчлүүлэгч орж ирээд тань руу харахад та заавал инээмсэглэх ёстой гэж бодоод хичээвэл сайн болж өгөхгүй байх болов уу. Яагаад гэвэл чин сэтгэлийн инээмсэглэлийг бодлыг удирддаг зүүн тархи бүтээж чадахгүй. Харин та эсрэгээрээ тэр хүн рүү хараад танд би юугаар туслах вэ? гэж чин сэтгэлээсээ хүсвэл нүүрэнд тань дулаахан инээмсэглэл өөрийн эрхгүй тодорно. Та харин тухайн инээмсэглэлээ бүү хориглоорой...

Сошиал медиа маркетингийг хэрхэн хэрэгжүүлэх вэ...

  Хувь хүн байгууллага бүр л өөрийн брэндийг сурталчлах, таниулах зорилгоор өөр өөрсдийн цахим хуудас, цахим хаягуудыг өдөр niбүр, цаг минут хором бүрт нээсээр байна. Харин харилцан эргэх холбоо, байнгын ажиллагааг тэр бүр чухалчлан мэргэжлийн байгууллагуудаар гүйцэлдүүлэх нь ховор байна.  Цахим орон зайн хэрэглээг, түүнийг шимтэн сонирхогч залуустаа хэрэгтэй нэгэн мэдээллийн хүргэж байна.  Иш татав... @ Noyoniz    Яагаад Анхаарах 3 зүйл гэж нэр өгч энэхүү бичлэгийг хийж байгаа шалтгаан нь олон хүн сошиал медиа-г хүн болгон хийчихдэг гэдэг ташаа ойлголттой болсон. Ганц Фэйсбүүк хуудас, Твиттер хаяг нээгээд л сошиал медиа хийчихдэг хэрэг биш юм. Сошиал медиа гэдэг нь олон нийттэй л харилцах ганц хэлбэрийн шинэ маркетингийн урсгал биш. 1. Брэнд байх ёстой   Аливаа нэгэн бүтээгдэхүүн, байгууллага зах зээлд өөрсдийн нэр бүхий байр сууриа эзэлсэн л бол цаашид брэнд байх ёстой. Энэ нь хийж буй ажилдаа хэд дахин хариуцлагатай нягт ажиллана г...

Дэгжин дээлээрээ гоёно биз дээ

Дэгжин дээлээр гангарагсад жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Хүүхэд байхад өвөө, ахын шинэ дээлийн илүү дутуугаар эмээгийнхээ урласан дээлээр жил бүр гангардаг байж :-) #Дурсамж,Бага нас  Дээл бусад гоёлын ханшийн мэдээлэлэлтэй танилцана уу::: #ЦагаанСАР  Цагаан сар айсуй. Сүүлийн жилүүдэд иргэд томоохон баяр ёслолоор үндэсний хувцсаараа гангарах, гоёх болсон билээ. Тиймээс баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд “Нарантуул” захыг зорин сар шинийн гоёлын үнийг сонирхлоо. Түм түжигнэж, бум бужигнасан энэ л газар иргэд хямд үнэ, сонголтыг нь харан дундаж амьдралтай хүмүүсийн зорин ирдэг. Тиймээс захаар орж, үнэ ханш судлангаа үндэсний хувцасны талаар хүмүүс ямар бодолтой болсныг тандлаа.Сонголт арвинтай Монгол дээл Монгол түмний уламжлалт их баяр цагаан сараар шинэ дээл өмсөн тухайн шилийн өнгөө тодорхойлдог уламжлал өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн. Тиймээс цаг нь тулсан цагаан сарын өмнө иргэд хэдийнээ захиалгаа хаасан салон, оёдлын газрын хаалгыг сахин царайчл...

Төмөр хүлгийн шилжилт хөдөлгөөн хийхэд юу2 хэрэгтэй вэ

1. Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэнэ. 1.1 - Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь авто тээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх, зэргээр бусдад шилжүүлнэ. 1.2 - Өмчлөгчийн оршин суугаа хаяг, хуулийн этгээдийн оршин суугаа хаяг өөрчлөгдсөн бол шилжүүлнэ.. 1.3 - Авто тээврийн хэрэгслийн өнгө, зориулалт, хөдөлгүүр, арал бүхээгийн дугаар өөрчлөгдсөн. 1.4 - Хуулийн этгээд бүртгэлээс хасагдсан болон өмчлөгч нь нас барсан. 2. Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэн авна. 2.1 - Иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлэх болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлэх болсон бусад маягт. 2.2 - Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ. 2.3 - Өмчлөгчийн иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн нотариатоор баталгаажуулсан хуулбар. 2.4 - Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдсан тэмдэглэл. Жич :Ши...

Mongolia: Mobile Telephony Rings the Changes

The mobile telephony market in Mongolia is fast maturing, with expanding 2G and 3G coverage set to drive up connections and penetration surpassing 100% by the end of the year. Industry growth has been boosted by fierce competition among the four players in the marketplace, Mobicom Corporation, Unitel Group, Skytel and G-Mobile, who are vying for just 2.8m possible subscribers. However, progress has yet to make a significant contribution to private sector growth or translate into major investment, despite the expectation of an approaching data boom. Ireland-based analysis firm Research and Markets predicted in May that Mongolia would have 3.1m mobile connections by 2015, mirroring an expected rise in penetration rates from 30% in 2006 to 117% in 2012. Its forecasts were supported by market leader Mobicom’s announcement in September that it had connected 359 urban centres through its GSM network, with coverage extended to the Undurkhangai soum (district) of Uvs province in...

Үртэй хүний сэтгэл МӨНХӨД залуугаараа...

Бид цаг завгүй байлаа ч хүний өөрийн ялгаагүй ээжүүддээ хүндэттгэлтэй хандах хэрэгтэй юм. Би боддог юм. Олон ч залуусын амнаас сонсож байсан. Тэр нь юу вэ гэхлээр манай хадам ээж гэж ирээд л яридаг... энэ нь надад огт таалагддаггүй. хүүгийн минь эмээ, амьдралын минь үргэлжлэх алтан хормыг бэлэглэсэн эх хүн шүү дээ. Твиттэрээр нэгэн бүсгүй жиргэж байсныг тод санаж байна. Хадам ээж гэж чиний хамгийн хайртай хүний хамгийн хайртай хүн гэж: Маш энгийн мөртлөө гайхалтай үнэн гаргалгаа. Залуусаа ээжүүдээ хайрлаж, ээжүүүдийнхээ сэтгэлд нь гэрээ бэлэглэж алхацгаая.  Эхнэр бид хоёр олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна. “Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ээж минь байв. Эцгээс минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь. Бурхан минь, би гэж нэг чухал дандаа завгүй, гэр, гэр гэсээр э...

Гадаад хэлээ гэж...

Таны англи хэлний мэдлэгт дөхөм болгох зорилгоор эдгээр ойролцоо утгатай үгсийн ончийг нь олж, хэрхэн хэрэглэх тухай товч тайлбарлая. Эх сурвалж   TO SPEAK 1. ярих, ярилцах Did you speak to him this morning? Өнөө өглөө түүнтэй ярьсан уу? I saw him, but I didn’t speak to him. Би түүнтэй уулзсан боловч яриагүй. 2. ярих чадвар My son speaks very quickly. Манай хүү маш хурдан ярьдаг. Does your baby speak? Танай хүүхэд ярьж чадах уу? Speak louder! Чанга яриач! Dogs can’t speak. Нохой ярьж чадахгүй. 3. ямар нэгэн гадаад хэлээр ярих чадварыг тодорхойлоход хэрэглэнэ. Do you speak English? Та англиар ярьдаг уу? What languages do you speak? Та ямар ямар гадаад хэлээр ярьдаг вэ? I can speak English and German. Би англи, германаар ярьж чадна. How many languages do you speak? Та хэдэн гадаад хэл мэдэх вэ? How well does she speak English? Тэр англиар хэр зэрэг сайн ярьдаг вэ? I think she speaks Eng...

"Танихгүй эмэгтэйн захидал" ын тухай...

Уг киног нээлтээ хийхэд нь үзээд сайн зохиол хэзээ ч , хаана ч амьдарч болдог юм байна гэж бодсон юм. Киноны тухай дурьдах нь илүүц биз... Дууг нь сонсонгоо зохиолоо уншаарай, харин дараа нь киног нь үзнэ үү байна уу. Таны сонголт...  Залуу харцуулын зүрхэнд нь бүсгүйн харцнаас дамжсан үг хэрхэн хүрдэг, Сэтгэлийнхээ толь байж чаддаггүй харцуулд нэлээд л юм бодуулмаар бүтээл санагдсан. Өнөө үед ч бас хөнгөн харцуулын давалгаа ноёлж, хэн нэгэн нялх амьтныг бүү хар бараан гунигт автуулж, түүгээрээ онгирч савсаганаасай гэсэн бодол төрсөн.  Бүсгүй хүн бүрийн магнай тэнэгэр, нуруу цэх, харц дээгүүр , баясал дүүрэн алхаж байг.  Зохиолчийн тухай товчхон  Дэлхийн уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулж гайхамшигт зохиолуудаараа овоглогдсон зохиолчдын нэг нь яах аргагүй Стефан Цвейг юм. Зохиолын баатрууд шигээ сэтгэлийн торгон мэдрэмжтэй байсан энэ эрхэм тэд нар шигээ гунигтайгаар хорвоог орхисон түүхтэй. Австрийн зохиолч Стефан Цвейг нь 1881 оны арваннэгдүгээр...