Skip to main content

Гадаад хэлээ гэж...

Таны англи хэлний мэдлэгт дөхөм болгох зорилгоор эдгээр ойролцоо утгатай үгсийн ончийг нь олж, хэрхэн хэрэглэх тухай товч тайлбарлая. Эх сурвалж 

TO SPEAK
1. ярих, ярилцах
Did you speak to him this morning?
Өнөө өглөө түүнтэй ярьсан уу?
I saw him, but I didn’t speak to him.
Би түүнтэй уулзсан боловч яриагүй.

2. ярих чадвар
My son speaks very quickly.
Манай хүү маш хурдан ярьдаг.
Does your baby speak?
Танай хүүхэд ярьж чадах уу?
Speak louder!
Чанга яриач!
Dogs can’t speak.
Нохой ярьж чадахгүй.

3. ямар нэгэн гадаад хэлээр ярих чадварыг тодорхойлоход хэрэглэнэ.
Do you speak English?
Та англиар ярьдаг уу?
What languages do you speak?
Та ямар ямар гадаад хэлээр ярьдаг вэ?
I can speak English and German.
Би англи, германаар ярьж чадна.
How many languages do you speak?
Та хэдэн гадаад хэл мэдэх вэ?
How well does she speak English?
Тэр англиар хэр зэрэг сайн ярьдаг вэ?
I think she speaks English very well.
Миний бодлоор тэр англиар маш сайн ярьдаг.

4. хурал, цуглаан дээр үг хэлэх.
I don’t want to speak at the meeting tomorrow.
Маргаашийн хурал дээр би үг хэлмээргүй байна.
Who is going to speak at the meeting?
Хурал дээр хэн үг хэлэх гэж байна?
I want to speak at the meeting.
Хурал дээр би үг хэлмээр байна.

TO TALK ярих, хөөрөх, ярилцах
Тус үйл үгийн үндсэн утга нь speak -тэй адил боловч олон хүнд биш нэг хоёр хүнд хамаардаг. Speak нь албан ёсны үг хэллэгт ордог бол talk нь ярианы хэлэнд илүү хэрэглэгддэг.
They can talk all day
Тэд өдөржингөө ярьж чадна.
He talks a lot of nonsense.
Тэр дандаа дэмий юм ярьж явдаг.
My daughter talks in her sleep.
Охин маань зүүдэндээ ярьдаг.
My son learnt to talk very early.
Хүү маань эрт хэлд орсон.
Ann talks too much.
Анн дэндүү яриа.
Stop talking!
Ярихаа боль!
When Saraa and Tuya start talking it's hard to stop them.
Сараа Туяа хоёр яриа дэлгэвэл тэднийг зогсоох арга байхгүй.
What are you talking about?
Чи юугаа яриад байгаа юм бэ?
Don’t be shy, talk to your teacher.
Чи ичиж зоволгүйгээр багштайгаа яриад үз.

TO SAY хэлэх
1. хэлэх, дуугарах
What are you trying to say?
Чи юу хэлэх гээд байна вэ?
What is he saying?
Тэр юу гэж хэлсэн бэ?
Never say "no" to your boss.
Даргадаа “үгүй” гэж хэзээ ч битгий хэлж бай.
I must say that you are wrong.
Чиний буруу гэдгийг би хэлэх ёстой.
Say something.
Дуугараач.
Don’t say anything.
Дуугүй бай.
Please say each word clearly and loudly.
Үг бүрийг тод чангаар хэлнэ үү.

2. Хэн нэгэн хүний хэлсэн үгийг шууд дамжуулахад хэрэглэнэ.
My friend says that he likes Washington DC.
Найз маань Вашингтон хотод дуртай гэнэ.
He said goodbye to me.
Тэр надад баяртай гэж хэлсэн.
Don't forget to say "Thank you".
“Баярлалаа” гэж хэлэхээ битгий мартаарай.
Say "yes".
“Тийм” гэж хэлдээ.
"Look at me," she said.
Над руу хараач гэж тэр эмэгтэй хэлэв.
Are you coming? - It's hard to say.
Чи ирэх үү? Хэлэхэд хэцүү л байна.
I want to hear this word from you, say it.
Чамаас тэр үгийг сонсмоор байна, хэлээд өгөөч.

TO TELL
1. хэлэх, өгүүлэх, мэдээлэх
Tell me where you live.
Чи хаана амьдардагаа хэл.
She doesn’t want to tell me the story of her life.
Тэр амьдралынхаа тухай надад ярихыг хүсэхгүй байна.
Don't tell your sister about me.
Эгчдээ миний тухай битгий хэлээрэй.
You promised not to tell.
Чи хэлэхгүй гэж амласан шүү дээ.
Teach the child to tell time.
Хүүхдэд цаг зааж өг.
Can you tell me the time, please?
Цаг хэд болж байгааг хэлж өгнө үү?
Tell us a story, please.
Бидэнд түүх ярьж өгөөч.
I can tell you what Mary said.
Мэригийн юу хэлснийг би танд хэлж чадна.
What is she telling you?
Тэр чамд юу гэж хэлээд байна?

2. Say шууд үгэнд ордог бол tell нь хөндлөнгийн үгэнд хэрэглэгддэг.
Harry said, “Open the door.”
Харри:” Хаалгаа нээ” гэж хэлэв.
Harry told me to open the door.
Харри надад хаалгаа нээ гэж хэлсэн.
She said that.
Тэр тэгэж хэлсэн.
She told me about it.
Тэр надад үүний тухай хэлсэн.
What did she say?
Тэр юу гэж хэлсэн бэ?
What did she tell you?
Тэр чамд юу гэж хэлсэн бэ?
She said that to me
Тэр надад үүнийг хэлсэн.
Tell, say хоёр үйл үгийн ялгаа нь юунд байна вэ гэхэд tell нь ардаа хэн гэдгийг тодотгож өгдөг бол say нь араасаа төлөөний үг авч явдаггүй.

Tell whom? Хэнд хэлэх вэ?
Say what? Юу хэлэх вэ?
I can’t say for sure.
Би яасан ч хэлж чадахгүй.
I can’t tell you for sure.
Би чамд яагаад ч хэлж чадахгүй.
He said “I can’t tell you.”
Би чамд хэлж чадахгүй гэж тэр хэлэв.
Anar said something. Анар нэг юм хэлсэн.
Anar said something to me. Анар надад нэг юм хэлсэн.
Anar told me something. Анар надад нэг юм хэлсэн.
tell –тэй хэрэглэгддэг үг хэллэг
tо tell the truth үнэнийг хэлэх
tо tell a lie – худлаа хэлэх
tо tell a joke – онигоо ярих
to tell the difference ялгааг олж хэлэх
Do as you are told. Хэлсэнийг хий.
Time will tell. Цаг хугацаа харуулна
I told you so! Би чамд хэлсэн шүү дээ!
Don’t tell on your sister! – Эгчийгээ битгий ховлоод бай!
When in doubt, tell the truth. (Mark Twain). – Эргэлзэж байгаа бол үнэнийг хэл. /Марк Твейн/

Даяармонгол болон Орлоо цахим хуудсын уншигчдын хүсэлтийн дагуу “хэлэх, ярих” гэсэн утгатай англи хэлний speak, talk, say, tell гэх дөрвөн үйл үгийн ялгааг энэ удаад авч үзлээ.

                                                                     Ш.Наранчимэг /Arlington/ http://www.dayarmongol.com/

Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...