Skip to main content

Сошиал медиа маркетингийг хэрхэн хэрэгжүүлэх вэ...

  Хувь хүн байгууллага бүр л өөрийн брэндийг сурталчлах, таниулах зорилгоор өөр өөрсдийн цахим хуудас, цахим хаягуудыг өдөр niбүр, цаг минут хором бүрт нээсээр байна. Харин харилцан эргэх холбоо, байнгын ажиллагааг тэр бүр чухалчлан мэргэжлийн байгууллагуудаар гүйцэлдүүлэх нь ховор байна. 

Цахим орон зайн хэрэглээг, түүнийг шимтэн сонирхогч залуустаа хэрэгтэй нэгэн мэдээллийн хүргэж байна. 

Иш татав... @Noyoniz 
  Яагаад Анхаарах 3 зүйл гэж нэр өгч энэхүү бичлэгийг хийж байгаа шалтгаан нь олон хүн сошиал медиа-г хүн болгон хийчихдэг гэдэг ташаа ойлголттой болсон. Ганц Фэйсбүүк хуудас, Твиттер хаяг нээгээд л сошиал медиа хийчихдэг хэрэг биш юм. Сошиал медиа гэдэг нь олон нийттэй л харилцах ганц хэлбэрийн шинэ маркетингийн урсгал биш.


1. Брэнд байх ёстой

  Аливаа нэгэн бүтээгдэхүүн, байгууллага зах зээлд өөрсдийн нэр бүхий байр сууриа эзэлсэн л бол цаашид брэнд байх ёстой. Энэ нь хийж буй ажилдаа хэд дахин хариуцлагатай нягт ажиллана гэсэн үг юм.
   Брэнд болсон байгууллагын ратинг үнэлгээг бууруулах зүйлийг чадваргүй фрээлэнсэрүүд маш их хийдэг жишээ нь фэйсбүүк хуудас дээр огт утга авцалдаагүй холбоогүй дуу, дүрс, бичлэг нэмэх энэ нь тухайн брэндын нэрийг зүгээр л жижиг захын бараа шиг болгоод хаячихдаг нь үнэхээр харамсалтай санагддаг. Брэнд гэдэг үнэ цэнэтэй эхэлсэн бол үнэ цэнэтэй үргэлжилж дуусах хэрэгтэй.

2. Хэрэглэгчидтэйгээ нягт холбоотой байх хэрэгтэй

   Хэрэглэгчидтэйгээ холбоотой байна гэдэг нь Сайн уу ? гээд асуух биш хэрэглэгчдийн сайн олж анзаараагүй зүйлүүдийг тусган харуулж хэрэглэгчидэд энгийн аргаар хүргэх шууд ба шууд бус холбоо тогтоох арга юм. Танай байгууллага бодит амьдрал дээр 1 хэрэглэгчээ гомдоох үед тэр хэрэглэгч танай байгууллагыг сайндаа л 5 хүнд муулна. Харин цахим хэрэглэгч бол 5×10 эсвэл 100,1000,10000 гэх маш олон тохиолдол бий


3. Бодит мэдээлэлд үргэлж хяналт тавих хэрэгтэй

 Зарим нэгэн ажлын туршлагагүй өөрийн мэдрэмжээрээ байгууллагын шинэ урамшуулал, мэдээллийг олон нийтэд сурталчилах нь хамгийн хор нөлөөтэй зүйл бөгөөд 2011 онд Таймс сэтгүүл ганц ширхэг таслал (,)-аас болж Роберт Двизки-д 500.000$-ын нөхөн олговор өгсөн бодит мэдээ байдаг. Яагаад Роберт Двизки-д 500.000%-ын нөхөн олговор өгсөн шалтгаан нь Таймс сэтгүүлд Роберт Двизки өөрийн амьдралын талаар ярилцлага өгсөн нь эерэг мэдээлэл болж олон түмэнд хүрэх ёстой байв. Тэгтэл ганц ширхэг таслал (,)-с болж бүх зүйл эсрэг мэдээлэл болон хувирсан юм. Энэ нь жижиг . , дээр хүртэл анхаарч өгүүлбэр зүйн найрлага, контент боловсруулах хүртэл чухал гэсэн үг юм 

Эх сурвалж: http://www.family.noyoniz.mn

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...