Skip to main content

Инээ, Инээмсэглэ... бизнесийн амжилтын үүд нь ИНЭЭМСЭГЛЭЛ

  Найрсаг дотно инээмсэглэл хэн бүхэнд тааламжтай байдаг шүү дээ. Манай МИАТ-н үйлчлэгчдийн инээд бол цаанаа л нэг дотно. Бусад орны үйлчлэгчдийнх нэг л хиймэл санагдаад байдаг юм. Монгол хүн бүхэнд тэгэж санагддаг ч байж мэдэх юм. Манайхны үйлчилгээний салбарынхан ИНЭЭМСЭГЛЭ гэж ажилтнууддаа даалгачихаар нөгөөдүүлд нь сэтгэл дутсан хиймэл төрх л хамрынх нь үзүүр дээр бөөгнөрчдөг. Инээмсэглэж амьдарцгаая... 

 Инээмсэглэл бол гайхалтай зүйл. Гэхдээ энэ гайхалтай зүйлийг бид бидний төрөлх зүйл гэдгээс илүүтэй болзолт рефлекс хэлбэрээр ойлгох нь алдаа болдог. 

  Үйлчлүүлэгч орж ирээд тань руу харахад та заавал инээмсэглэх ёстой гэж бодоод хичээвэл сайн болж өгөхгүй байх болов уу. Яагаад гэвэл чин сэтгэлийн инээмсэглэлийг бодлыг удирддаг зүүн тархи бүтээж чадахгүй. Харин та эсрэгээрээ тэр хүн рүү хараад танд би юугаар туслах вэ? гэж чин сэтгэлээсээ хүсвэл нүүрэнд тань дулаахан инээмсэглэл өөрийн эрхгүй тодорно. Та харин тухайн инээмсэглэлээ бүү хориглоорой. Хамт сууж байгаа бие биенийгээ огт танихгүй хүмүүсийг зүгээр нэг нэгэн рүүгээ харахыг хүсэхэд бүгдийнх нүүрэнд инээмсэглэл тодордог байна. Инээмсэглэл бол төрөлх шинж чанар юм.

   Хүн юмсыг маш олон талаас нь харж чаддаг. Үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа хүн олон зүйлийг эерэг талаас нь харж чаддаг байх хэрэгтэй. Үйлчилгээ бол тусламжийн гар учраас тухайн тусламж хэрэгтэй хүн үйлчилгээний байгууллагад орж ирэх нь түгээмэл байдгийг байнга санаж ажиллах хэрэгтэй. Тиймээс таны инээмсэглэл тэр хүмүүст маш их хэрэгтэй байгаа.

   Инээмсэглэл нь бусдад бус танд хамгийн их ашиг тустай байдаг. Инээмсэглэлийн ид шидийг мэдэрсэн хүн байнга инээж явдаг. Сайхан инээмсэглэлийг нь харсан хүмүүс тэр үнэхээр сайхан амьдралтай, асуудалгүй аз жаргалтай байдаг байх гэж боддог бол үнэндээ инээмсэглэлийн ашиг тусыг мэддэг нэгэн өөртөө байгаа стресс, бухимдлаа гээх эмгүй эмчилгээг хийж явдаг юм. Инээмсэглэлийг судалсан эрдэмтэд хүн инээхээр endospirin болон serotonin ялгардаг болохыг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл инээмсэглэл байгалийн өвчин намдаах эм гэж хэлж болох юм. Энэтхэгт анх байгуулагдаж байсан инээмсэглэлийн клубууд бусад улс оронд олноор байгуулагдах болжээ. Тухайн клубуудын гол зохион байгуулдаг үйл ажиллагаа бол нэг доор олон хүнийг цуглуулж инээлгэх гэнэ. Эхлээд инээх зүйл олдохгүй байсан ч хамаагүй инээдэг бөгөөд энэ нь бусад хүмүүст нөлөөлж инээлгэн инээд нь хоорондоо халдварлаж бөөн инээд болж хүмүүс стрессээ тайлдаг байна.

Инээмсэглэлийн олон ашигтай чанар байдаг :
Инээмсэглэл таныг дур булаам харагдуулдаг: Инээмсэглэх үед хүний нүүрний булчингууд татагдаж арьсыг толийлгож залуу харагдуулахаас гадна хөгжилтэй сонирхолтой мэдрэмжийг бусдад шууд төрүүлдэг байна

Инээмсэглэл нь дархлааг сайжруулдаг: Инээмсэглэж байх үед хүн гайхалтай тайвширдаг учир хамгийн зөв амьсаглаж, булчингууд сайн суларч, цусны даралт буурдаг байна. Ингэснээр бидний дархлалын тогтолцоо сэргэдэг юм

Инээмсэглэл танд итгэх бусдын итгэлийг нэмэгдүүлнэ: Английн Оксфорд болон Райсын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар инээмсэглэж байгаа хүнд итгэх төвшин инээмсэглэлгүй хүнтэй харьцуулахад 10% илүү байсан байна. Та итгэл төгс харагдахын тулд инээмсэглэл ашиглаж болох юм

Гаргасан алдаагаа цайруулах боломжийг инээмсэглэл олгодог: Санаандгүй алдаа гаргачхаад түүнийгээ хөнгөн инээмсэглэлээр аргадах нь ирэх шүүмжлэлийг эрс бууруулдаг байна. Инээмсэглэхийн оронд бухимдах, сэтгэлээ гутраах зэрэг нь дахин алдаа гарах магадлалыг өсгөж бусдын шүүмжлэлд байнга өртдөг болохыг сэтгэл судлаачид нотолж байна

Таны инээмсэглэл сая саяын үнэтэй: Инээмсэглэж байгаа хүнээс ганц сохор зоос зарлагдахгүй атлаа инээмсэглэл хэдэн сая төгрөгийг авчрах чадалтай байдаг. Үйлчилгээний байгууллагын сайн ажилтнуудыг ажиглавал үргэлж инээмсэглэж таныг угтаж, инээмсэглэн үдэж байдаг. Өндөр борлуулалт хийдэг эмийн сангуудыг ажиглахад мөн тийм дүр зураг ажиглагддаг. Хүн бүрд инээмсэглэн хандаж зөвлөгөө зааварчилгааг төвөгшөөлгүй өгч байдаг. Эмийн санд ээлжээр ажилладаг 2 ээлжийн эм зүйч нарыг инээмсэглэдэг байдлыг нь борлуулалтаар жишвэл инээмсэглэж чаддаг эмийн санч инээмсэглэдэггүй эм зүйчтэй харьцуулахад бараг нэг дахин их борлуулалт хийдэг нь харагддаг. Сайхан үйлчилсэн газарт дахин орж эм бэлдмэл авах нь түгээмэл байдаг. Таны инээмсэглэл тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл санааг сайжруулж үнэнч хэрэглэгчийг бий болгох гол хэрэгсэл юм.
 Та инээмсэглэлээ хүн бүрд харамгүй хайрлаж аз жаргалыг мэдрүүлж өөрөө ч аз жаргал дүүрэн байгаарай.

Эх сурвалж: http://ka-marketing.blogspot.com

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...