Буурай эмээгийн үрсүүд л маргаашийн Монголын төлөө өнөөдөр бантан, тараг, цагаан идээндээ торниж байгаа. Таны бага нас ч, таны бяцхан үр ч адил буурай эмээгийнхээ энгэрт нь эрхэлж байгаа бизээ. Буянтай буурлууддаа хайртай хэн бүхэн уншаад, сонсоод нэг үзээрэй. http://music.zaluu.com/music/ index_musicm.php?cid=28&ad=buur ai_emee.mp3&title=Forex+Music Д.Пүрэвдорж “Буурай эмээ” Насны хярд бээрэн Нар дагаж гадаалсан Намрын хяруунд чичрэн Навч шиг гандан ганцаардсан буурай эмээ Гал дээр цай богшоосон Гар харж нүд хариулсан Газар дээр бүхнийг хайрласан Ганцхан өөрт нь хайр дутсан буурай эмээ Будангийн нар шиг бүдэгнэн Буцах өдрөө хүлээсэн Буруугүй атлаа буруудан Бурхан чөтгөр хоёулаа мартсан буурай эмээ Үр хүүхэддээ хоргодож Үндэс мөчиртөө дарагдаж Үгээн хүртэл цагдуулахдаа Үнэхээр жаргадаг юм болов уу хөөрхий эмээ Хүргэнээ, бэрээ царайчилж Хүйтэн харцаар ороолгуулж Хүүхэд шиг гөлөлзөж суухдаа Хүсэл нь ханадаг юм болов уу хөөрхий эмээ Арван буянаа өгчихө...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ