Ве үйлчилгээний төвд анх удаагаа загварын тайз заслыг гүйцэтгэсэн нь АНХДАГЧ байлаа. Үйл ажиллагааг зохион байгуулж, хөтөллөө. Дажгүй л гэж хэлмээр байна. Ирэх жилийн наадмыг тэс өөрөөр илүү их хөрөнгө хүч зарцуулан ТЭСРЭЛТ хийх бодолтой байгаа. Бид мэдээж чадна.
Монголын залуусын №1 брэнд “Ве” жил бvр залуусынхаа загварын чиг хандлагыг тодорхойлох, авьяаслаг дизайнеруудын ур чадварыг шалгаж, загвар ємсєгчдийн хєдєлмєрийг vнэлэх зорилготой “Bе Fashion-2012” загварын наадмыг “Монголын Оюутны холбоо”-той хамтран 2011.12.23-ний єдєр Be тєвд зохион байгууллаа. “Be Fashion-2012” наадмын шvvгчээр "Гоёл-2012" наадмын Шилдэг загвар зохион бvтээгч “Шилмэл загвар” ХХК-ийн загварын товчооны дизайнер Д.Єнєболор, “Гоёл-2009” наадмын Топ модель загвар ємсєгч О.Уянга нар оролцсон юм.
“Be Fashion-2012” наадамд “Шилмэл модель агентлаг”-ийн моделиуд, хувцас загвар, дизайны чиглэлийн 6 их дээд сургуулийн 32 загвар зохион бvтээгчийн 160 гаруй бvтээл “Be Fashion-2012” наадамын тайзнаа амилсанаас “Авангард”, “Гоёл”, “Be Free Style” загварын тєрєлд єрсєлдєж шилдэг загвар ємсєгч, шилдэг загвар зохион бvтээгчдээ тун єрсєлдєєнтэйгээр тодрууллаа.
АВАНГАРД ЗАГВАРЫН ТЄРЄЛД:
1-р байр: Батцэцэг, “Vндэсний Авангард” бvтээл (УЭДС), “Шилдэг загвар зохион бvтээгч” єргємжлєл, МОХ-ны “Манлайлагч оюутан” алтан медаль, Be-ийн нэрэмжит бэлэг;
2-р байр: Нарангоо “Galaxy” бvтээл (ШУТИС,VТДС ), Єргємжлєл, Be-ийн нэрэмжит бэлэг;
ГОЁЛЫН ЗАГВАРЫН ТЄРЄЛД:
1-р байр: Саранзаяа “Paradise of Nature” бvтээл (УЭДС), “Шилдэг загвар зохион бvтээгч” єргємжлєл, МОХ-ны “Манлайлагч оюутан” алтан медаль, Be-ийн нэрэмжит бэлэг;
2-р байр: Доржпагма “Эрхэмсэг хатад” бvтээл (Vйлдвэрлэл урлалын дээд сургууль) єргємжлєл, Be-ийн нэрэмжит бэлэг;
BE FREE STYLE ЗАГВАРЫН ТЄРЄЛД:
1-р байр: Сувд-Эрдэнэ “Индиго” бvтээл (Дизайн Урлагийн Дээд сургууль), “Шилдэг загвар зохион бvтээгч” єргємжлєл, МОХ-ны “Манлайлагч оюутан” алтан медаль, Be-ийн нэрэмжит бэлэг;
2-р байр: Мєнхцэцэг “Sport Dress” бvтээл (Урлах Эрдэм Дээд Сургууль), єргємжлєл, Be-ийн нэрэмжит бэлэг;
Шилдэг загвар ємсєгчєєр: ШУТИС-VТДС-ийн оюутан, Шилмэл загварын ордоны загвар ємсєгч Золбоо, Оюундарь, Батцэцэг, Эрэгтэй шилдэг загвар ємсєгчєєр Сити дээд сургуулийн оюутан Наранбат нар шалгарч “Шилдэг загвар ємсєгч” єргємжлєл, Be-ийн нэрэмжит бэлгийн эзэд боллоо.
“Be Fashion-2012” наадмын тайзнаа EXTACY хамтлагийн цоглог охидууд єнгє нэмж, реппер Gee, электро болон цэнгээнт бvжгийн vзvvлбэр, хєгжєєнт тэмцээнvvд vзэгч, сонирхогч залуусыг доргиож эрч хvчийг бэлэглэхийн зэрэгцээ, дизайнер залуусын сэтгэлгээний гайхамшиг, цоглог моделиудын эрч хvчний давалгааг мэдрvvлсэн єнгєлєг, єрсєлдєєнтэй наадам болж єнгєрлєє.
Жил бvрийн “Be Fashion” наадмын залуу загвар зохион бvтээгчдийн євєрмєц хийц, ур ухаан шингэсэн загварын бvтээл Монголын залуусын гоёл байж, загварын чиг хандлагыг тодорхойлох болно.
Comments