Skip to main content

Д.Пүрэвдорж “Буурай эмээ”

Буурай эмээгийн үрсүүд л маргаашийн Монголын төлөө өнөөдөр бантан, тараг, цагаан идээндээ торниж байгаа. Таны бага нас ч, таны бяцхан үр ч адил буурай эмээгийнхээ энгэрт нь эрхэлж байгаа бизээ. Буянтай буурлууддаа хайртай хэн бүхэн уншаад, сонсоод нэг үзээрэй.

http://music.zaluu.com/music/index_musicm.php?cid=28&ad=buurai_emee.mp3&title=Forex+Music


Д.Пүрэвдорж “Буурай эмээ”


Насны хярд бээрэн

Нар дагаж гадаалсан
Намрын хяруунд чичрэн
Навч шиг гандан ганцаардсан буурай эмээ
Гал дээр цай богшоосон
Гар харж нүд хариулсан
Газар дээр бүхнийг хайрласан
Ганцхан өөрт нь хайр дутсан буурай эмээ
Будангийн нар шиг бүдэгнэн
Буцах өдрөө хүлээсэн
Буруугүй атлаа буруудан
Бурхан чөтгөр хоёулаа мартсан буурай эмээ
Үр хүүхэддээ хоргодож
Үндэс мөчиртөө дарагдаж
Үгээн хүртэл цагдуулахдаа
Үнэхээр жаргадаг юм болов уу хөөрхий эмээ
Хүргэнээ, бэрээ царайчилж
Хүйтэн харцаар ороолгуулж
Хүүхэд шиг гөлөлзөж суухдаа
Хүсэл нь ханадаг юм болов уу хөөрхий эмээ
Арван буянаа өгчихөөд
Аягахан цайны мэдэлгүй
Алгаа олж холхихдоо
Ач нь баясдаг болов уу хөөрхий эмээ
Хаях болсон хувцас
Халаас холгосон төгрөг
Хааяа нэг сарвайлаа гээд
Хайр нь инээдэг юм болов уу хөөрхий эмээ
Хөл нь санаагаа гүйцэхгүй
Хөөрлөө зүрх нь даахгүй
Хөсөр балар тавилан
Хөгшрөхийн баяр гэж байхгүй ээ
Үглэмээр юман дээр үглэвч
Үг нь ханшгүй хүн тоохгүй
Үхэхээрээ айлгаж гоморховч
Үүнийг нь ч бас хүн тоохгүйhttps://www.facebook.com/MR.NYAMKHUU
Буурай эмээ нэг л өдөр
Буурь арилжиж бурхан болноо
Буянтан их насаллаа гэсэн
Буруу ерөөлтэй буцнаа.
Эмээгийн суудал гэрт эгнэгт эзэнгүй үлдэнэ.
Эцэсгүй харуусал зүрхэнд эдгэхгүй шархалж үлдэнээ
Өнгөрсөн хойно гэмшиж
Өмөлзөн нулимс унагаж
Өргөж чадаагүйдээ гасалж
Өнчрөлд ухааживч хожимдоноо
Алаг үрсийнхээ хөлд
Амиа дэвссээр байгаад
Авчиж алгын чинээхэн болсон
Ачтай эмээ эргэж ирэхгүй ээ.
Өрөөлийн төлөө ноцож
Өдөр хоногоор ширгэж
Өчүүхэн голоо шатаасан
Өргөлийн зул дахиад асахгүй ээ.
Аав ээжийн ээжийг
Ая гучийн эмээг
Алдаж халаглахаасаа өмнө
Амьдад нь баярлуулах юм саан, яанам билээ
Амьдралын бөгтөр гэрч
Айлын тэнгэрлэг зарц
Асгарсан ангир уураг
Аугаа их сэтгэлийн ариусал
Буян хураасан бурхан ээж буурай эмээ өршөө.

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...