Skip to main content

Дамдины Сүхбаатар илтгэх урлагийн ноён оргилуудын нэг байлаа


Дамдины Сүхбаатарын “Журмын нөхдөд хандан хэлсэн үг” нь илтгэх урлагийн ноён оргилуудын нэгэн болж үлдсэн байдаг. Энэхүү үг нь”Ардын цэрэг”сонины 1925 оны 1 дүгээрт “Ган төмөр мэт мохолтгүй, баатар зоригт гавъяат жанжны гайхамшигт дурсгалтай явсан, дурсгалын товч өгүүлэл” нэртэй Х.Чойбалсангийн нийтлүүлсэн өгүүлэлд үлдсэн байна. 


Дамдины Сүхбаатар илтгэх урлагийн ноён оргилуудын нэг байлаа

Монгол хүний дархалсан үгэн цамхаг-
Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Уран илтгэгч С.Эрдэнэболд, Б.Энхболд нарын бичсэн “Rhetorka” буюу байлдан дагуулахуйн урлаг ном 2006 онд хэвлэгдэн гарсан юм. Дэлхийн болон Монголын шилмэл илтгэлүүдийн дээжисээс түүвэрлэн бүтсэн уг ном тухайн оны Интер номын дэлгүүрийн хамгийн их борлолттой номоор шалгарч хоёр дахь удаагаа хэвлэгдэж байлаа. Энэ удаа уг номноос Дамдины Сүхбаатар уран илтгэгч байсан талаарх түүхэн баримтыг нийтэлж байна.
Цэл залуухан насандаа, хорьдугаар зууны Монгол түүхийн догшин хүлгийг тусгаар тогтнолын мөнгөн хазаараар амгайлж, хувь заяаны алтан эрвээлж оломлож, даян дэлхийг туулах эрх чөлөөний дөрөөг нь жийлцэж, ялгуусан гавьяагаараа ард түмний сэтгэл зүрхнээ мөнхөрсөн суут хөвгүүдийн нэгэн бол Хатан зоригт Жанжин Сүхбаатар билээ.
Монголд социализм ноёрхож байх үеийн ном зохиолд “Монгол ардын нам, Ардын төрийг үндэслэн байгуулагч, Монголын ард түмний удирдагч, аймшиггүй чин зоригт….” хэмээн түүний алдар гавъяаг бахархан дуудаг байлаа.
Хэдийвээр өнөөдөр Ардчилсан нийгэм тогтож, нэг хүнийг тахин шүтэх, бурханчлан дээдлэх ёс үгүйсгэгдэх болсон ч аль ч нийгмийн тогтолцоонд, аль ч үеийн түүхийн алтан хойморноо мөнхөд залрах түүний баатарлаг гавъяа сарнин одошгүй. Нийтийн тооллын 1893 оны хоёрдугаар сарын 2-нд түүний амьдрал эхэлсэн ч түүний түүх, монгол түмний түүхтэй хамт үеийн үед бичигдэнэ.
Дамдины Сүхбаатарын амьдралын замнал, үйл хэргийн түүх, эр зоригоороо шалгарсан нэгэн байсан тухай түүх өгүүлдэг. Ялангуяа цэргийн эрдэмд гарамгай, удирдахуйн урлагт цуутай чадварлаг уран илтгэгч байсан гэдэг.
Морины давхил дунд эмээл дээрээ зогсонгоо хурц илднийхээ дохилтоор бургасны толгой алдалгүй хяргаж байсан түүний ярианы урлаг,үгийн зэмсгээр бусдыг байлдан дагуулах чадвар нь түүхэнд эрхэмсэгээр бичигдсэн байдаг.
Дамдины Сүхбаатарын “Журмын нөхдөд хандан хэлсэн үг” нь илтгэх урлагийн ноён оргилуудын нэгэн болж үлдсэн байдаг. Энэхүү үг нь”Ардын цэрэг”сонины 1925 оны 1 дүгээрт “Ган төмөр мэт мохолтгүй, баатар зоригт гавъяат жанжны гайхамшигт дурсгалтай явсан, дурсгалын товч өгүүлэл” нэртэй Х.Чойбалсангийн нийтлүүлсэн өгүүлэлд үлдсэн байна. Хожим нь түүний нэрээр нэрийдсэн ард түмний талбайн төв хэсэг нь “ширхэнцэг” уулын оргил дээр ухаа хонгор мориндоо дөрөө жийн зогсоод наран ургах зүгт хандан ард олноо уриалан буй түүний хөшөөний өлмийд хэсгээс нь сийлжээ. Үгийг дор сийрүүлбэл:
“Журмын нөхдөд хандаж хэлсэн үг”
“Манай цөөн ядуулаг Монгол улс, энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх, асралд дэгжиж өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно, хэдий мэргэн, мунхаг адилгүй хүчирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өвсбээн /аяндаа/ тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна. Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”.
Жанжин Сүхбаатарын 1920 онд хэлсэн энэ илтгэл нь хэдийгээр цөөн үгээр бичигдсэн ч ертөнцийн зүй тогтол, ард түмний зорилго, чин хүсэл, итгэл найдвар, эрч хүчний гайхамшигт уриа, эв нэгдлийн илэрхийлэл болсон дуулал юм. Яруу тунгалаг, жавхаа төгөлдөр, агуулга гүнзгий, оновчтой зүйрлэл төгс бүрдсэн энэ зүйрлэл бол Авраам Линкольний “Геттисбергийн үг”-тэй эн зэрэгцэж, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” илтгэлтэй зиндаархаж чадахуйц монгол хүний дархалсан үгэн цамхаг юм. Энэ үгэн цамхаг цаг хугацааны салхинд нуран унашгүйгээр үл барам өнөөгийн бидэнд, өрнөх ирээдүйн үр ачид маань сургааль болон дээдлэгдэх учиртай.

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...