Залуусын хэлээр ярьж, тэдний сэтгэлгээнд нийцүүлнэ гэдэг нэгэн хэцүү ч юм шиг. Оюутан дүү нар, сурагч дүү нартайгаа хаа нэгтэй мэдээлэл сонсож байх нь хэрэгтэй санагддаг. Та нар ч гэсэн бага гэлтгүй тэдэнтэй нээлттэй харьцаж байх хэрэгтэй шүү. Намайг сурагч, оюутан байхаас л ах эгч нар маань их сайн сонсож санал, зөвлөмжөө хэлдэг байсны ачаар би өөртөө их итгэлтэй болсон гэж боддог юм.
“Би Хайрынхаа Төлөө” gogo PR мэдээ
Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дуудлага Be,., брэнд хайрын сард зориулсан гал халуун бэлгүүдээ задалж “Би Хайрынхаа төлөө” дурлал сэдрээх аян 2-р сарын турш орон даяар үргэлжиллээ. Хайртай хосууддаа, дурласан бяцхан зүрх бүхэнд зориулсан “Би Хайрынхаа төлөө” мессэж мэндчилгээний уралдаан, зохиомжит гэрэл зургийн уралдаанууд хэдийнэ ялагчаа тодруулаад байна.
“Би Хайрынхаа төлөө” мессэж мэндчилгээний уралдаанд оролцсон мянга мянган залуусын дундаас 16 хос оролцогчид шалгарч, Be брэндийн ГАЛ ХАЛУУН хайрын Бэлгэдэл ЧАС УЛААН зүрхэн хэлбэртэй, ОХИД, БҮСГҮЙЧҮҮДИЙН сонголт SWAROVSKI зүүлт 5 хос , Цаг үеийнхээ дэвшилтэт технологийн гайхамшиг Samsung GALAXY note гар утас 1 хос, бүсгүй бүрийн сэтгэлийг догдлуулж, сэтгэлийг сэргээх гайхалтай сайхан амьд цэцгийн баглааг 10 хосод гэнэтийн бэлэгтэй хамт 2012.02.14 -нд гардуулсан.
Харин “Би Хайрынхаа Төлөө” зохиомжит ГЭРЭЛ ЗУРГИЙН уралдаанд 350 орчим гэрэл зураг ирснээс, шилдэг зургуудыг шалгарууллаа. Залуус хайрттайгаа, хамтдаа байхдаа л хамгийн гэгээлэг, бусдаас илүү гэрэлтдэг болохыг та өмнө нь анзаарч байсан уу? Уралдаанд ирсэн гэрэл зургууд дундаас уралдааны удирдамжид нийцсэн, нэр агуулгыг зохиомждоо сайн тусгасан, олонд хүрсэн байдал зэргийг үндэслэн гэрэл зургийг мэргэжлийн студийн төлөөлөл, зохион байгуулагчдаас бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулалтыг хийсэн юм.
Тэргүүн байр эзэлсэн гэрэл зурагчин Э.Энхтүвшингийн Бүтээл эзэндээ дэвшилтэт технологийн гайхамшиг Samsung Galaxy Note гар утас, Хамгийн хөгжилтэй, хамгийн олон Like цуглуулсан гэх зэрэг үзүүлэлтээр 10 гэрэл зургийг онцолж, бүтээлийн эзэд, гэрэл зургийн хосуудад Ве брэндийн багц бэлэг гардууллаа.
Уралдаан Ве брэндийн http://www.facebook.com/bemobicom хуудсаар 2012.02.01-02.20 өдрийг дуусталх хугацаанд явагдсан бөгөөд шилдэг бүтээлүүд Ве брэндийн үйлчилгээний төвийн хананд хадгалагдах болно. Уралдаандаа идэвхтэй оролцсон нийт хосууддаа, уран бүтээлчиддээ баярлалаа.
Ве брэндийн зүгээс залуусынхаа чөлөөт цагийг нь үр бүтээлтэй, сонирхолтой, бүтээлч өнгөрүүлэхэд нь анхаарч энэ жил олон уралдаан тэмцээнүүдийг тэр дундаа гэрэл зургийн уралдаануудыг зохиох төлөвлөгөөтэй байгааг дашрамд дуулгая. Гэрэл зураг сонирхогч залуусаа дараагийн уралдааны сэдэв юу байх бол,.,
Өөр өөрийнхөө хорвоог залуус сэтгэлдээ бий болгож түүндээ хайртдаа зориулсан хэнд ч үл харагдах гэрэлт харшаа сүндэрлүүлж, дурласан зүрх бүхэн маргаашийнхаа төлөө цохилж байг.
Залуусаа “Би Хайрынхаа Төлөө” Телевизийн нэвтрүүлэг, 247 мессэж уралдааны ялагчид,http://be.mobicom.mn/?menu_id=2&s=151 , зохиомжит гэрэл зургийн уралдааны бүтээлүүдтэйhttp://www.facebook.com/bemobicom хуудсаар зочлон танилцаарай.
Би Хайрынхаа Төлөө” зохиомжит ГЭРЭЛ ЗУРГИЙН уралдааны шилдэг бүтээлүүд
Гэрэл зургийн нэр: “Би Хайрынхаа Төлөө”
Гэрэл зурагчин: Э.Энхтүвшин
Зургийн № : 316
Гэрэл зургийн нэр: Би хайрынхаа төлөө бүхнийг хийнэ.
Гэрэл зурагчин: А.Нармандах
Зургийн № : 316
Гэрэл зургийн нэр: "Be... чамруугаа "
Гэрэл зурагчин: Э.Энхтайван
Зургийн № :323
Гэрэл зургийн нэр: "Бидний хайр ингэж эхэлсэн
Зургийн № :116
Гэрэл зургийн нэр: Хайр минь аз жаргалтай байна гэвэл
Би ч бас аз жаргалтайгаар холдож чадна
Гэрэл зурагчин: Г.Өлзий-орших
Зургийн № : 259
Гэрэл зургийн нэр: Өдөр бүр Валинтин <3
Гэрэл зурагчин: Урангоо
Зургийн № : 297
Гэрэл зургийн нэр: ХАЙРЫНХАА ТӨЛӨӨ БИ ХУРДАН ТОМ БОЛНО ОО
Гэрэл зурагчин: Ц.Билгүүн
Зургийн № : 297
Гэрэл зургийн нэр: Хоцрохыг үл хүснэ...
Гэрэл зурагчин: Б.Энхжин
Зургийн № : 289 Like : 1,170 share: 32 Comment: 118
Гэрэл зургийн нэр: Цаснаар
Гэрэл зурагчин: Ү.Одбаяр
Зургийн № : 82
Гэрэл зургийн нэр: Анхны болзоондоо хийсэн surprise
Гэрэл зурагчин: Ч. Өлзий - Очир
Зургийн № : 39 Like : 1,170 share: 32 Comment: 118
Гэрэл зургийн нэр: Хайр өөрөө гэнэтийн бэлэгээр дүүрэн ...
Гэрэл зурагчин: Б.Энхжин
Зургийн № : 260 Like : 617 share: 30 Comment: 54
Гэрэл зургийн нэр: Your memories...
Гэрэл зурагчин: Б. Соронзонболд
Зургийн № : 16 Like : 1,682 Comment: 113
Comments