Skip to main content

Би ТИС-ийн Холбооны сургууль төгссөн.





Оюутан цаг: 2003 оноос эхэлсэн 4 хавар, 4 намрын шуугиант мөчүүд одоо ч чихнээ жингэнээстэй. 5-р сарын 18 бол бидний дурсамжит мөнгөн хонхын баяраа тэмдэглэсэн өдөр тул оюутны найзууд бүгдээрээ энэ өдөр бие биенээ дурсан, нэг нэгэндээ баяр хүргэж хэвшээд хэдийнээ 5 жил өнгөрчээ.  Хоолонд минь залгуулж өгсөн сургуультайгаа амь нэгтэй төгсөгч байхыг хүн бүр л боддог байх. Би ч хувьдаа тийм л үзэлтэй нэгэн. Сургуулийн захирал Дамдинсүрэн багштайгаа 2004 оноос эхлэн танилцаж, багш шавийн сайн харилцааг эрхэмлэн өдийг хүрсэн. Нөмөртөй нөөлөгтөй энэ эрхэмтэй сар шинээр мэнд мэдэн золгож, хууч хөөрөн суух сайхан байдаг юм.  Сургуулийнхаа оюутан залуусын сайн сайхны төлөөх альваа үйлсийг дэмждэг байсан нь сайшаалтай. Би сургуулиараа бахархдаг. Үе үеийн төгсөгчид ч бас л ингэж хэлдэг.   http://erdmiin-inder.blogspot.com/ 

Доор өгүүлэх мэдээлэл, мөн сонирхолтой хэдэн гэрэл зургийг сонирхоно уу. Сургуулийн төгсөгчид сэтгэгдлээ үлдээх биз дээ. 
Холбооны салбарын мэргэжилтнүүд төгс бэлтгэгдэж гарнаҮүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Монголд харилцаа холбооны салбарын  ирээдүйн боловсон хүчин болох оюутан залууст, Мобикомын хэрэглэгчдэд үйлчилж, Монгол улсын 21 аймгийг сүлжээгээр хангаж байсан сайтын төхөөрөмж, радио байгууламж, дамжуулах байгууламж, зай тэжээлийн төхөөрөмж бүхий иж бүрэн компьютержсон, техник хэрэгсэл бүхий лабораторийг ШУТИС-ийн Холбоо Мэдээллийн Технологийн сургуульд бэлэглэлээ.
      
Энгийнээр хэлбэл тус сургуулийн оюутан суралцагсад өнөөдрөөс эхлэн зөвхөн онолд тулгуурлах бус өөрсдийн шийдэл бүхий туршилтыг сургуулийн танхимдаа туршиж, ажлын байрандаа бүрэн бэлтгэгдсэн боловсон хүчин болж очих боломж нээгдэж байгаа юм. 
      
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком Корпорацийн боловсролын салбарт хийж байгаа ээлжит хөрөнгө оруулалт нь харилцаа холбооны боловсон хүчнийг дангаараа бэлтгэдэг тус сургуулийн хувьд салбарын хөгжлийг хурдасгахад чухал ач холбогдолтой гэж салбарын багш мэргэжилтнүүд дүгнэж байлаа.  http://must.edu.mn/beta3/menu1 
   
ШУТИС-ын МХТС бол мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэх бизнесийн байгууллагуудын боловсон хүчнийг нь бэлдэж өгдөг үндсэн сургуулийн нэг юм. Мобиком корпорацийн 200 орчим техникийн ажиллагсдын 80 орчим хувийг тус сургуулийг төгсөгчид бүрдүүлдэг гэсэн тоо байдаг. Энэ лаборатори нь шинээр станц байгуулах, сүлжээ оруулах бүхий л төвшний дадлагыг хийх боломжтойгоос гадна суралцагч нь радио байгууламж, дамжуулах байгууламж, зай тэжээлийг төхөөрөмжийн үйл ажиллагааг задлан шинжлэх, үйлдэл, бүтэц, үүргийг хянах зэрэг дадлагуудыг хийх боломжтой.  http://www.sict.edu.mn/ 


Өөрөөр хэлбэл салбарын суралцагсдын хувьд  бодит системд холбогдож, хэрэглэгчийн тоо системийн ачаалалд хэрхэн нөлөөлөх, орон нутагт сүлжээ байгуулах зэрэг үйл ажиллагааг хяналтын төв баазад холбогдон туршиж үзэх, өндөр давтамжийг системд задлан шинжилдээ хийх, хянах, холбооны станцын үйл ажиллагаа бүтэц үүрэгтэй нэг бүрчлэн танилцах шалгах зэрэг үйлдлүүдийг өөрсдийн гараар турших боломж оюутанд нээгдэж байна. 


Энэхүү лабораторийг хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагааны үеэр Мобиком Корпораци болон холбооны салбарын ирээдүйг тодорхойлогч мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг ШУТИС-ийн Холбоо Мэдээллийн Технологийн сургуулийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа. 




"Эрдмийн Индэр" клубын гишүүд Захирал Б.Дамдинсүрэн , МШХХТГ-н дарга Ш.Сайханбилэгийн хамт  / Цахим Монгол уулзалтын дараа/ 
Миний оюутан үеийн сургуулийн удирдлагууд: Б.Дамдинсүрэн, О.Балдангомбо, Н.Эрдэнэхүү, Б.Сүхбаатар, гадаад хэлний Г.Баярмаа, Буянтай буурал Цогоо /агсан/ багш нартаа маш их баярладаг. 

Арго нөхөр ирж оюутнуудтай хэлний тухай их хөөрсөөн. тухайн үедээ од байсан юм. урилгыг минь хүлээн авсанд нь баярладаг юм.


Сургуулийнхаа багш нарыг хуримынхаа арга хэмжээнд урьж, цаг завтай хэд нь л ирсэн юм.

Ганбаа ахтай энд тэнд их л таардаг болсон үе. уулзалтын үеэр гишгэх газаргүй шахуу байсан даа. 2 ч удаа нижгэр лекц зохион байгуулсан юм даг.


Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...