Skip to main content

Ишлэл:Лондонд өнгөрүүлсэн хоёр жил

Явсан хүнээс ҮГ сонс гэдэгчлэн эрдэмтэй, мэдлэгтэй нэгэн эрхмийн бичвэрийг хуваалцаж байна. Би ч бас хүний нутагт суралцаж байгаагийнх нэг иймэрхүү зүйл тэрлэх цаг ирэх биз ээ. Ойрдоо оюутан хүүхэд цаг зав жаахан тааруу байна. Завгүй байх тусам их зүйл амжуулдаг гэдэг байхаа... Зун цаг айсуй... 
Санал нийлсэн ХЭДЭН үгсээ BOLD болгосон байгаа шүү... Цаг ХЭМНЭЛТ

Лондонд өнгөрүүлсэн хоёр жил

2014 оны 3 сарын 19
Лондонд өнгөрүүлсэн хоёр жилээ дурсан нэгэн нийтлэл бичнэ дээ гэж удаан бодож явлаа. Бороотой, хааяа их гунигтай Английн чийгтэй хүйтэн салхи, нам гүм, хүн цөөтэй гудамж, гэрээсээ хол ганцаараа амьдарч байсан үеийн тэр бүх мэдрэмжийг санагдуулах хөгжмүүдийг хайж олоод сонсох зуураа бичиж эхэллээ...
Үзэсгэлэнт Лондон хотыг хааяа би их санана. Хэдэн км үргэлжлэх ногоон төгөл бүхий парк, орчин үеийн хот хэрнээ хуучны байшингуудаар дүүрэн хөгшин гудамжнууд, хар такси, улаан автобус, хаа сайгүй байх метроны буудлууд, эрх чөлөөтэй эв хавгүй хувцаслалт, өглөө бүр үнэртэх кофены үнэр гээд л Лондонг санагдуулах тэр бүр зүйлс.
 
Ингээд л одоогоос 2, 3 жилийн өмнөхрүү аялж эхэллээ. Англид ихэнхдээ бороо орно, нар гарсан цөөхөн хэдэн хоногт хүмүүс наадам болж байгаа юм шиг парк дээрээ очиж хэвтэцгээнэ. Эргэн тойронд хүмүүс дугуй унаж, гудамжны хөгжимчдийн тоглолт энд тэндгүй сонсогдож хэд гурван зоос цуглуулж байгаа харагдана. 
Лондонгийн өглөө их эрт эхэлнэ. Хүмүүс бүгд гартаа цаасан аягатай кофе барьцгааж ажил хичээлдээ яарцгаана. Тэнд байгаа Монголчуудад завтай өдөр долоо хоногт гол төлөв нэг л байна, үүнээс бусад цагт нь үүрээс шөнө болтол ажиллаж, оюутнууд нь өдрийн цагаар хичээлдээ явж амжина.
 
Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын тоонд ордог энэ хотод нэг паунд хүртэл үнэ цэнэтэй. Гэлээ ч өдөр бүр тасралтгүй төлөвлөгөөтэй ажиллах хүмүүс амралтынхаа нэг өдөр алжаалаа тайлах шиг болж Английн нэрийн хуудас болсон пивоор өөрсдийгөө дайлцгаана. Тэнд пиво их хямд байдаг ба хүмүүс нь “нээрээ л шингэн талх” юмуу гэлтэй ихээр хэрэглэнэ. 
 
Хүний хөдөлмөрийг үнэлэх шиг болдог энэ газар хамаг хүчээрээ хөдөлмөрлөж, амьдралынхаа төлөө зүтгэж чадвал хувь хүнийхээ хувьд ч, санхүүгийн хувьд ч өсөн дэвжих боломжтой.
Ерөнхийдөө ажлууд Монгол хүмүүсийг ажилд авах сонирхол өндөр байдаг ба ази хүмүүс дундаасаа хамгийн хөдөлмөрийн бүтээмж сайтай, ачаалал даах чадвартай, хэлний мэдлэг сайтай гэж үнэлэгддэг. Миний ажигласнаар бол Монголчууд Европ хүмүүсээс ч гэсэн ажиллах чадвар, шинэ ажилд дасан зохицох, заасан зүйлийг хурдан сурах тал дээр үнэхээр илүү байдаг нь бахархалтай санагддаг байлаа.
 
Санхүүгийн хувьд чинээлэг бизнесмен эсвэл шуудхан хэлэхэд гишүүний хүүхэд биш л бол Лондонд оюутнууд дан ганц хичээлдээ анхаарч, ажил хийхгүй, эсвэл их цөөхөн цаг ажиллаад боломжын амьдрах бараг л боломжгүй. Ханшны зөрүү нь Монголоос 2,5 дахин өндөр учир гэр бүлээсээ мөнгө байнга авах нь оюутнуудын сэтгэл зүйд хүртэл хүндээр тусдаг байсан тул хүн бүр дор бүрнээ ажлыг голохгүй хийхийг хичээнэ. 
Эх нутагтаа байхдаа гэрийнхээ аяга шаазангаас өөр зүйлийг угааж арчиж үзээгүй танхилхан охидууд Лондонд очсон эхэн үедээ амьдрахын эрхээр голцуу зочид буудлын цэвэрлэгч хийнэ.
 
Өдөр бүр 10, 20 өрөө цэвэрлэж, хөгшин Англи эмээд загнуулж, хөлсөө дуслуулан гүрийж ажилладаг гэдгийг тэнд нь хамт байж үзээгүй хүмүүс бараг л мэдэхгүй болов уу. Гадагшаа явж сурахыг кинон дээр гардаг шигээр төсөөлж, мөрөөдөлдөө умбан буй хүмүүсийн бодож байснаас хэд дахин хүнд хэцүү нөхцөл байдал хүлээж байдаг гэдгийг ойлгох нь зүйтэй.
Харин тэнд очоод хэсэг хугацааг өнгөрөөж, хэлний чадвар нь дээшлээд, харийн нутагт дасаад ирэхийн цагт голцуу үйлчилгээний газрын ресепшн, зөөгч, бармен, тогооч хийнэ. Энэ үеэс эхлээд амьдралын хэв маяг нь арай илүү амар хялбар болж эхлэдэг ба энэ үед зарим оюутнууд мөнгө хөөж хичээлээ орхигдуулах тохиолдол байдаг бол харин зарим оюутнууд ажил хичээл хоёрыгоо гайхалтай сайхан хослуулж, цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж болоход суралцаж эхэлдэг.
 
Нэмж хэлэхэд Англид байсан хүмүүс өөрийн эрхгүй цагийн үнэ цэнийг мэддэг болдог ба нэг минут ч гэсэн хоцрохгүй байхыг үнэн голоосоо хичээдэг болдог нь ирээдүйн амьдралд нь хүртэл их давуу тал болдог юм шиг санагдсан.
 
Долоо хоногийн бараг 4 өдөр нь бороо орж, эсвэл бүдийж өнгөрөх саарал Лондонгийн уур амьсгал гэрээсээ хол байгаа хүмүүсийн сэтгэлийг хааяа их гуниглуулна. Тэр тусмаа нутгаасаа хол олон жил хууль бусаар амьдарч байгаа хүмүүс интернетээр Монгол дуу сонсох төдийд нулимс нь гарч, эх орон, ээж аав, үр хүүхдээ үнэн голоосоо санаж үгүйлнэ.
 
Тэгээд л тэднийхээ төлөө хатуу бүхнийг тэвчин үүрээс шөнө болтол хөдөлмөрлөдөг гэдгийг эх орондоо байгаа тэдний гэр бүлийнхэн нь мэдэж байвал зүйтэй. Нутаг буцахыг хүсэвч Монголоос багахан хэмжээгээр илүү өгдөг цалинд нь болон тэндээ олон арван жилийг хайртай хүмүүсээсээ хол өнгөрүүлж байгаа хүмүүсийг харж, өрөвдөх сэтгэл төрдөг байсныг энд бичмээр санагдлаа.
Дэлхийн том хотуудад байдаг сайн муу бүхэн тэнд байгаа. Хүний нутагт биеэ хичээж явахгүй л бол биднийг зорьсон замаас нь хазайлгаж, амьдралыг маань сүйрүүлэх зүйлүүд ч гэсэн булан тойрох төдийд байдаг. Тэнд очсон хойноо хар тамхинд орчихоод, сургуулиа хаячихсан байж гэрийнхэндээ хэлж чадахгүй яваа охин байхад, “халтарууд” гэж хочилдог хар, бор арьстнуудад биеэ үнэлэдэг болчихсон хүүхнүүд ч гэсэн байдаг байсныг нуух юун...
 
Жил бүр ээж аав, хайртай хүмүүсийнхээ итгэл найдвар нь болсон олон олон оюутнууд суралцах хугацаагаа дуусган эх нутгынхаа зүг ихийг хийж бүтээх эрмэлзэлтэйгээр буцаж байна.  Хөгшин Англи орон бидэнд юунд ч үл шантрах сэтгэл, амьдралынхаа төлөө гараа атгаад зүтгэх хатуужил, хүсэл тэмүүлэл, хэний ч өмнө нүүр бардам боловсролыг өгч, эх орон, эцэг эх, цаг хугацааны үнэ цэнийг мэдрүүлсэн юм шүү.
Төгсгөлд нь Их Британи улс бол та бидний сайн мэдэх гоо үзэсгэлэн төгс, харж үзэх, аялаж зугаалах, суралцах, туршлага хуримтлуулах, бас судалж мэдэх зүйлээр арвин баян улс билээ.
 
Энэ улсад хоёр жилийн хугацаанд суралцаж төгссөн хүний хувьд нийт уншигчид та бүхэндээ захиж хэлэхэд амьдралынхаа хугацаандаа заавал Англи улсад очиж үзээрэй гэж зөвлье. Эцэст нь танд зориулж өөрийн авсан гэрэл зургийн цуглуулгыг хүргэж байна. Таны найз Монголжингоо. 
 Сурвалж: http://www.mongoljingoo.mn/

Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...