Ажил хэрэгч xvн гэж хэнийг хэлэх вэ?
Уураа тэвчиж ухаанаа тvгээдэг хvн єєдєлдєг
Уурлахдаа хурдан, ухаарахдаа удаан бол уруудаж буйн шинж
Бид ажлаа явуулахдаа асуудлыг зєвхєн нэг єнцгєєс харж, єєрєє асуудал дундаа орон тєєрєгдлийн эргvvлэгт орчихдог. Яг vvнтэй адилаар аливаа vйлийг хийхдээ буруу бодлоор, хар санаагаар хийвэл тэр ажил амжилтаар тєгсєх нь ховор.
Тєєрєгдєл эндvvрэл єєрийн сэтгэлд оршдог болохоос биш гадна нєхцєлд оршдоггvй.
Гаднаас ирэх хорт сумнаас биеийг хамгаалж болох ч сэтгэл дотроос нэвчсэн хорноос хамгаалах боломжгvй юм. Буддын сургаалиас
АЖИЛ ХЭРЭГЧ ХVМVVС ЄЄРТЄЄ ИТГЭЛТЭЙ БАЙДАГ
“Зориг эс хvрвэл ухаан эс хvрнэ” хэмээн Шекспир нэгэнтээ хэлсэн байдаг. Хийж буй зvйлдээ єєрєє итгээгvй байж бусдыг итгvvлж чадахгvй, ажлаа итгэл тєгс, vр дvнтэй гvйцэтгэж чадахгvй. Тэд “айвал бvv хий, хийвэл бvv ай” гэсэн энгийн атлаа агуу зарчмыг баримтлаж ажилдаа ханддаг.
Иймээс та єєртєє итгэл тєгс байж, єєрийгєє vнэлж сурах хэрэгтэй. Та хэн нэгнээс зарим талаараа дутуу байж болох ч, бас ямар нэг талаараа илvv байж таараа.
Та энэ хорвоод их vйл хэргийг хийж бvтээхээр ирсэн элч тєлєєлєгч гэдгээ байнга сэтгэл оюундаа тээж явууштай.
“Санаа заяа тэнцдэггvй, сахал хємсєг нийлдэггvй” учир дан ганц єєртєє итгэх итгэл юунд ч хvрэхгvй гэх нь бий. Єєртєє хэт итгэж, амьдралыг бардамнах сэтгэлээр харах нь єєрийгєє хєгжvvлэхэд саад болдог нь vнэн. Гэхдээ огт итгэлгvй байснаас итгэлтэй явсан нь дээр шvv.
Зєв сэтгэл бусдын талаарх зєв бодол байдаг бол єєртєє итгэх итгэл єєрийн талаарх эерэг бодол билээ.
Хэн ч танд итгэдэггvй, та єєртєє ч, єрєєл бусдад ч итгэдэггvй бол таны амьдрал утга учиргvй байх байсан болов уу. Сэтгэл санаагаар унасан vедээ єєртєє итгэх итгэлээ дахин олж авах, ямар нэг зvйлд даатгаж нэмэгдvvлэх дадлыг хэвшvvлэх хэрэгтэй. Ямар нэгэн ухаантай, амжилттай яваа хvнийг єєрийн vлгэр дууриалаа болгож, тvvн шиг болохыг тэмvvлж амьдрах нь амьдралыг урам зоригтой. итгэлтэй алхахад чинь тус нэмэр болохыг санаж явууштай.
АЖИЛ ХЭРЭГЧ ХVН БЭРХШЭЭЛИЙГ БОЛОМЖ ГЭЖ ХАРДАГ
Амар юм гэж нэг ч vгvй. Бvх зvйлс амар хялбар байсан бол амьдрал єєрєє утгагvй, бид аз жаргалын амтыг мэдрэхгvй байх байсан бизээ.
Гэтэл бид vнэгvй зvйл, тааламжит байдал, амар хялбар зvйл рvv дэндvv татагдаж буй учраас амьдрал хэмээх эргvvлэгт байх ёстой энгийн сорилтыг дааж давашгvй саад бэрхшээл хэмээж аз жаргалын тэнгист хийх аяллаа зогсоох vе байдаг.
Бид єнєєдрийн бэрхшээлийг маргаашийн боломж гэж хар. Мэдээж та ямар нэг зvйлийг эхлvvлэхэд олон бэрхшээл байгаа мэт боловч энэ бvхэн биднийг улам хvчирхэгжvvлж, амьдралын туршлага, хэзээ ч vл дуусах дурсамж болон vлддэг билээ.
Дэлхийн хоёрдугаар дайны vед Их Британий ерєнхий сайдаар ажиллаж байсан Английн тєрийн зvтгэлтэн, Нобелийн шагналт Уинстон Черчиль 1941 оны 10 сарын 29-нд Харровын сургуулийн оюутнуудтай уулзалт хийхээр уригджээ. Тэрээр “хэзээ ч хэзээ ч хэзээ ч бvv бууж єг” гэж хэлээд єєрийн лекцээ єндєрлєсєн нь тvvний амьдралын гол философи нь байжээ. Тvvний онож хэлсэн энэ хэдхэн амьд vгс хэчиээн олон хvний зvрхэнд оч, итгэлд нь зул болон ассан болоо…
Бэрхшээлийн цаана бэлэг байдаг. Бэрхшээлийг бид тойрон гарч болно, бас зугтаж болно. Гэхдээ та урагшлах гэхэд єнєє бэрхшээл байх л учир шууд нэг дайраад гарчихсан нь дээр бишvv.
Судлаач Л.Оюун-Эрдэнэ ‘”Алсын хараа” хэмээх номондоо “Хорвоо бэрхшээлгvй болохыг хvлээснээс, бэрхшээлийг хэрхэн хvлээн авах хандлагаа єєрчлєхийг хичээж, асуудалд бус асуудлыг ишйдэх аргачлалд анхаарлаа хандуулж сурвах маш чухал ” хэмээн тун онож єгvvлсэн байдаг.
АЖИЛ ХЭРЭГЧ ХVН ЗЄВ ДАДАЛТАЙ БАЙДАГ
“Ялалт бол дадал, ялагдал ч мєн адил” хэмээн Винс Ломбардн хэлсэн байдаг. Ямар нэг vйлдлийг сайн гvйцэтгэж эерэг vр дvнд хvрэхийн тулд дадал чухал. Дээрх бvхий л зvйлийг та мэддэг байж болох ч, дадал болгоогvй бол амжилт гэдэг зvйлийн л атгаад алдах болноо.
A3 ЖАРГАЛЫГ БУСДААС БИШ ЄЄРЄЄСЄЄ ХАЙГТУН
Ихэнх хvн aз жаргалыг хайхдаа ємсчихсєн яваа гутал юмуу, гартаа барьсан бvрх малгайгаа эрж байгаа мунгинуу хvнийг санагдуулдаг Самуэль Шарп
Амжилт гэдэг бол банкинд байгаа мєнгє эсвэл материаллаг эд зvйлс мєн боловч, аз жаргал бишээ. Бидний олж авсан байр суурь, албан тушаал, гэр орны тохь тухтай байдал, ажил тєрєл зэрэг нь амжилтыг харуулах боловч аз жаргалын баталгаа болж чаддаггvй.
Амьдралын жинхэнэ vнэ цэнэ нь бидний сэтгэлийн дотоод дахь баяр баясгалан, тvvнийгээ хэрхэн бусадтай хуваалцаж буй байдал юм. Харин бид єнєєг хvртэл эрvvл мэнд, аз жаргал, амжилтанд хvрэх нууцуудыг багтаасан амьдрах ухаанд суралцсан билvv? Баяр баясгалан бидний амьдралд дvvрэн байж, уулзаж буй хvн болгонд бялхаж байдаг билvv?
Бидний хийж буй vйлдлvvд эргэн тойрондоо амар амгалан, тааламжтай сэтгэгдэл тєрvvлдэг vv? Эсвэл бид нэг амжилтанд хvрснийхээ дараа эцэс тєгсгєлгvй тэнгэрийн хаяа мэт дахиад л єєр аз жаргалыг хайж эхэлдэг vv? Энэ мэт асуудлууд бидний зvрх сэтгэлээс гардаггvй. Аз жаргал гэдэг бол єєрийн гаргасан амжилт, бvтээж бий болгосон vйлсийнхээ vр дvнгээ мэдрэх мэдрэмж. Хорвоод гэрэл сvvдэр байдаг л хойно хvмvvний амьдралд зовлон жаргал хослон байх учиртай. Таныг ялдам болгох аз жаргал, хvчтэй болгох бэрхшээл, хvн хэвээр нь байлгах зовлон, єєдрєг байлгахад хангалттай итгэл найдвар байж амьдрал єєрєє утга учиртай, тэмцэлтэй, бас амттай болдог.
Хvн эцсийн дvндээ єєрєє єєрийгєє хариуцдаг шиг єєрийн аз жаргал зовлонг єєрєє л мэдэрдэг. Хэдийгээр аз жаргал энэ гээд гарт баригдахгvй ч таны сэтгэлд баригдана. Сэтгэлээ єєдрєг, єєртєє итгэлтэй алхахын тулд та доорх дєрвєн зvйлсийг єєртєє бий болгоорой. Уг нь энэ бvлэг бидэнд байгаа ч тvvнээс сэтгэлийн таашаал, мэдрэмж, баяр баяслыг авдаг уу гэдгээ тунгаагаарай.
ЭРVVЛ МЭНД
Бидний аз жаргалын аравны есєн хувь нь эрvvл мэндээс шалтгаалдаг. Шопенгауэр
Хэрэв ямар нэг зовиур гадна илрэхгvй бол бид єєрсдийгєє эрvvл гэж боддог. Гэвч энэ нь эрvvл гэсэн vг бус. Бид эрvvл мэндээ биеийн, сэтгэл санааны гэж авч vзэх хэрэгтэй. Хэдийгээр та эрvvл мэт харагдавч таны сэтгэл євдсєн байж болно. Иймээс сэтгэлийн амар амгалан, сэтгэлийн эрvvл мэндийг єєрєє бvтээх нь аз жаргалын эх булаг билээ.
Жинхэнэ эрvvл хvний амьдрал аз жаргал, инээд хєєр, амьдрах эрч хvчээр дvvрэн байдаг
Хэн нэгэн сэтгэл санааны хувьд зvгээр юм шиг хэр нь аз жаргалгvй, уйтгар гунигтай, бvтээлч биш харагддаг. Хvн байгальтай зохицож, бие сэтгэлийнхээ хэмнэлээр амьдарч чадвал єєрийнхєє оршихуйд байж vvний vр дvнд эрvvл мэнд, баяр хєєр тэр хvнээс гэрэлтэх учиртай.
Ихийг хийж бvтээхэд эрvvл байх нь ихээхэн чухал. Эрvvл мэндийн асуудлаасаа болоод аз жаргалгvй, єєртєє итгэлгvй, сэтгэл дундуур явдаг олон хvн бидний дунд байсаар байна. ОХУ-ын ерєнхийлєгч асан Борис Ельцин ходоодны шархлаанаасаа болоод байн байн эмнэлэгт хэвтдэг байлаа. Тvvнийг эмнэлэгт хэвтэх болгонд vvрэгт ажлаа гvйцэтгэж чадахгvй тул дараагийн удирдагч хэн бэ? гэдэг асуудлыг сэтгvvлчид хєндєн тавьдаг нь Ельцинд маш хvндээр туссан хэмээн судлаачид vздэг. Хєгшин хонины насгvй хvн vvнийг хийж амжуулах нь юу л бол гэж хэлдэг зарим нэг хvнийг та сонсож байсан л байх.
Эрvvл мэнд муудахад ихэнх хvмvvс сэтгэлээр унаж єєртєє итгэх итгэл нь муудаж, ажиллах эрч хvч нь багасдаг. Эрvvл биед их амжилт бvтээл гаргах эрч хvч боломж хадгалагдаж байдаг. Єнєєдєр энэ нийгэмд эрvvл аж тєрєхєд хэцvv ч гэлээ эрvvл мэндээ хамгаалах энгийн аргуудыг мэдэх vvрэгтэй гэж бодогдож байна.
Эрvvл байхын тулд биеэ чийрэгжvvлж, буруу зуршлаасаа салах хэрэгтэй. Єглєє болгон шvдээ угаадаг шиг, та завгvй байсан ч жилд нэг удаа эмнэлгийн vзлэгт очих нь зєв.
Хэрвээ таны эрvvл мэндэд єєрчлєлт гарсан бол євчин vvсгэж байгаа гол шалтгааныг ол. Хэн нэгний бие євдєхєд эмчлэх гэж яарахаасаа ємнє євчнийг vvсгэж байгаа гол шалтгааныг олж тvvнийг нам дарж аваарай.
Таны дотоод эрхтэн муу тvvнийгээ эмчлэх эмчилгээ хийлээ гэхэд нэг удаа л vр дvнгээ єгнє. Тэр євчнийг vvсгээд байгаа муу зуршил байгаа бол тvvнийгээ мэдэж аваад засахгvй бол дахиад л євдєнє. Жишээ нь: ходоодны шархтай хvн шарх эдгээдэг эм уусан ч єєрєє стресстэй эсвэл буруу хооллодог муу зуршилтай бол удалгvй дахиад л шархална.
Эрvvл мэнд эмийн санд бус, таны дадал зуршилд байдаг
Эрvvл мэндээ муутгадаг олон шалтгаан байдаг бєгєєд судлаачид гурван гол шалтгааныг дэвшvvлэн тавьсан байдаг.
•Сэтгэл зvйн шалтгаан. Стресс, бухимдал, сэтгэл зvйн дарамт, уур хилэн зэрэг нь євчин vvсгэх шалтгаан болдог байна.
• Хєдєлгєєний дутагдал. Хєдєлгєєний дутагдал нь цусны эргэлттэй холбоотой учир дотоод эрхтэн тэр дундаа зvрх судас муудахад нєлєєлдєг байна. Эрvvл мэндээ хамгаалж хєдєлгєєний дутагдлаас сэргийлэхийн тулд энгийн аргуудыг ажлын байран дээрээ ашиглаж байх хэрэгтэй. Хєдєлгєєний дутагдалд орохгvйн тулд єдєрт дор хаяж гучин минут идэвхтэй хєдлєх хэрэгтэй. Бид биеийн тамираар хичээллэнэ гэхээр тамирчин болно гэж ойлгодог. Vvнийг эрvvл мэндийн боловсрол талаас нь харах хэрэгтэй.
Эрvvл байх нь зєв дадал, зуршлаас vvдэлтэй
•Буруу хооллолтын шалтгаан. Буруу хооллосноос болж дотоод эрхтнvvд мууддаг. Тэр тусмаа ходоод гэдэс євчлєх vндсэн шалтгаан болдог.
Хоолыг эм мэт хэрэглэ, эс тэгвээс эмийг хоол мэт хэрэглэх болно.
![]()
Євчнєє гvйцэд эмчлvvлэх. Эм уугаад євчлєлт гайгvй болоход эмчилгээгээ больчихдог сул тал хожмын нэг єдєр архаг євчтэй болжээ гэсэн муу мэдээг танд дуулгаж болно.
Эм тан уухад тохиромжтой цаг, тохиромжгvй цаг гэж байдаг. Энэ vедээ эмчилгээгээ сайн хийлгэж дадах хэрэгтэй. Жишээ нь: янз бvрийн даралт бууруулах эмийг 15-18 цагт єгвєл хамгийн vр дvнтэй байдаг гэнэ.
Хvн эрvvл байхыг хvсэж байгаа бол сэтгэл санаагаа эрvvл байлгах нь чухал. Сэтгэл ийн амар амгаланд биеийн амар амгалан орших учир, эрvvл мэндээ хамгаалж, бас тvvгээрээ гоёх нь тийм ч хvнд хэцvv зvйл бишээ.
Гэр бvл
Нєхєргvй бvсгvй цэцэг шиг хатна, эхнэргvй эр элс шиг нурна
Уран илтгэгч Б.Гэрэл
Аз жаргалын ордон бол гэр бvл. Хэн ч байсан ямар нэгэн гэр бvлийн гишvvн байдаг нь энэ хорвоогийн хууль. Иймээс аз жаргалтай байхын тулд та гэр бvлдээ аз жаргалыг бий болгох хэрэгтэй. Гэр бvлдээ бvлээн дулаан уур амьсгал тєрvvлдэг хvн хамт олон, ажил албандаа ч мєн тийм уур амьсгалыг бий болгон чаддаг. Гэр бvлдээ сэтгэл хангалуун хvн ажил амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Хайртай хvнтэйгээ гэрлэсэн хvмvvс хамгийн аз жаргалтай байдаг бол хамгийн аз жаргалгvй нь гэвэл гэр бvлийн хайр халамж хvртдэггvй хvнийг хэлж болно.
Айлаас эрэхээр авдраа уудалдагийн адил аз жаргалыг бусдаас хайгаад хэрэггvй ээ. Айл гэрийн аз жаргал модон байшинд, монгол гэр, хаусд, ер нь хаана амьдран суудгаас vл шалтгаалан зєвхєн таны гэр бvлд оршдог бєлгєє.
Аз жаргалтай гэр бvл хайр халамж, итгэлцэл, vр хvvхэд гэсэн тулгын гурван чулуутай байдаг гэж би боддог.
Хайр халамжийн дэм нь гэр бvл. Аз жаргалыг бусдаас хайгаад олохгvй. харин бусдыг хайрлах таны хайраас тэр бий болдог. Хайрлана гэдэг бол зєвхєн хайртай гэж хэлэхийн нэр бишээ. Хайр бол хариу нэхээгvй халуун сэтгэл, тvvний бодит тусгал юм.
Итгэлцэл дээр гэр бvл, зєвшилцєл дээр ажил єрнєдєг гэдэг. Нийлсэн хоёр биендээ vл итгэвэл айл гэрт хардалтын хvйтэн хар салхи сэвэлзэж, алс хэтдээ хэрvvлийн далайд живэх аюултай болдог.
Vртэй хvн жаргалтай гэдэг. Хайртай, итгэлтэй байх ч vр хvvхэдгvй бол єрєєсєн дугуйтай тэрэг адил. Хvvхдvvдийн хєгжимлєг дуу айл гэрт аз жаргал инээд хєєр бэлэглэж, гэр бvлийг улам бат бєх болгодгийг бид мэднэ. Айл гэр тогтвортой оршин байх улс орон хєгжин цэцэглэхийн тулд хvн амын тоо чухал учир, энэ дашрамд уншигч та бvхэндээ ам бvлээ нэмэхийг уриалж байна. Хvн нэмвэл хvнс ч, баяр бахдал ч, хєгжил ч нэмэгдэх учиртай.
Гэр бvлээс олон зvйл эхэлдэг. Хvмvvжлийн, наад захын маролийн, жудгийн, оюуны боловсролын “эхийн цагаан сvv” буюу ундарга нь чухам энд л оршдог бєлгєє.
Гэрлэх нь єєрийн тєлєє, мєн бусдын тєлєєх хариуцлага нэмэгдэнэ гэсэн vг.
Гэрлэнэ гэдэг бол эр хvний хувьд эрхээ багасгаж, vvргээ нэмэгдvvлэх, харин эмэгтэй хvний хувьд халамжаа єсгєж, нэр тєрєє хадгалахыг шаардааг гэсэн явдал юм.
Эмэгтэй хvн гэрлэхдээ хайртыгаа єєрчлєхийг хvсдэг ч залуу єєрчлєгддєггvй. Харин эрэгтэй хvн гэрлэхдээ бvсгvйгээ бvv єєрчлєгдєєсэй хэмээн хvсдэг ч бvсгvй аяндаа єєрчлєгддєг.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ихэнх хvмvvс ямар нэг ажил хийдэг ч, ажлаасаа сэтгэл ханамж авдаг нь цєєхєн. Ажил мэргэжилтэй байх нь чухал ч, тvvндээ дуртай, сэтгэл ханамж авдаг байх нь амьдрал утга учиртай, магад аз жаргалтай байхын эхлэл байж болох юм.
Та хvссэн мэргэжлээ эзэмш. Єєрийн сонирхлоороо мэргэжлээ сонгох нь ажил мэргэжилдээ амжилт гаргахын vндэс суурь болдог. Олон мэргэжил эзэмшихдээ бус, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх чухал. Хvн єєрийн хvссэн мэргэжлээ сонгож, тэрхvv мэргэжлээрээ оргилд хvрэх нь аз жаргал, баяр баяслын дээд билээ.
Єєрийн хvссэн зvйлээ сонгож ажиллах нь амжилт алдрыг авчирдаг гэсэн АНУ-ын эрдэмтдийн судалгаа харлаа.
АНУ-ын Сролиблотникийн хvрээлэнд элссэн 2500 орчим оюутнаас судалгаа авчээ. Уг судалгаанаас vзэхэд дээрх оюутнууд хоёр хуваагджээ. Асуулт нь та мэргэжлээрээ суралцахдаа єєрийн хvсэл сонирхлын дагуу элсэн орсон уу эсвэл цалин хэлс, хангамж, орчны нєхцєл нь хэрэгтэй байсан учраас элсэн орсон уу гэдэг асуулт байв. Тэдний 2100 нь буюу 84 хувь нь цалин хєлс, орчны нєхцлєєс нь болж элссэн гэж хариулсан бол 16 хувь буюу 400 нь єєрийн хvсэл сонирхлын дагуу орсон гэж хариулжээ. 20 жилийн дараа дээрх тєгсєгчдєє дахин судлахад 2500 тєгсєгчєєс 102 нь чинээлэг аз жаргалтай амьдарч байжээ. Тэдний 100 нь єєрийн хvсэл сонирхлын дагуу суралцагчид байжээ.
Єєртєє тохирох ажлаа ол. Єєртєє тохирох мэргэжил, ажил, албан тушаал гэж байдгийг ухааран ойлгож, ажил хэрэг болговол ажилдаа ахиц дэвшил гаргахын эх булаг билээ. Иймээс vvнийг олж илрvvлдэг сэтгэл зvйн бодитой сорилуудаар боломж олдвол єєрийгєє нэг шинжээд аваарай.
Сэтгэл шингээгvй ажил амь сvнсгvй. Хэн ч байсан ємнєє байгаа ажлаа чин сэтгэлээсээ хийвэл тэр ажил vр дvнтэй, бас хурдан бvтдэгийг амьдрал харуулчихсан.
Єєрийнхєє ажилд сэтгэлээ тєвлєрvvлвэл зvй тогтлыг нь олно, зvй тогтлыг нь олвол амжилт гаргадаг
Ажилдаа тєвлєр. Олон туулай хєєсєн хvн хоосон хоцордог шиг бvх зvйлийг мэддэг чаддаг болохын тєлєє явбал хvч тарамдана. Бvх талаараа давуу байх нь бvх талаараа сулын шинж байдаг тул нэг л зvйл дээр тєвлєрєх хэрэгтэй.
САНХVVГИЙН ЭРХ ЧЄЛЄЄ
Аз жаргалтай байх хоёр арга байдаг. Эхнийх нь хvслээ хорогдуулах, нєгєєх нь мєнгєє нэмэгдvvлэх. Хэрвээ чи ухаалаг бол энэ хоёрыг нэгэн зэрэг хийнэ. Бенжамин Франклин
Амьдрал дээр мєнгєєр шийдэж, бас хэмжиж болохгvй олон зvйл байдаг ч, мєн мєнгєєр хэмжиж болох олон зvйл байдаг нь vнэн.
Хэрэгцээгээ хангах, хvсэл зорилгоо биелvvлэхийн тулд бидэнд мєнгє шаардлагатай нь маргашгvй билээ. Харин бид vндсэн хэрэгцээгээ хангачихаад санхvvгийн эрх чєлєєний тухай бодож эхэлдэг. Хvн болгоны хувьд эрх чєлєєний тухай ойлголт єєр байдаг шиг мєнгєний талаарх бодол ч ялгаатай. Миний хувьд санхvvгийн эрх чєлєє гэдэг бол хоббигоо дарах, дараа нь тvvнии хойноос харамсахгvй байх хэмжээний мєнгє гэж боддог. Жишээ нь: Та амралтаараа аялах зугаалах дуртай бол тvvнийг хэрэгжvvлэх мєнгє хvрэлцээтэй, дараа нь дэмий vрлээ гэхээргvй л байх ёстой. Дуртай ажлаа хийж гvйцэтгэх мєнгє санхvv хvрэлцээтэй бол та баяр баяслын далайгаар сэлvvрдэх болно.
Хvний амьдралыг хєдєлгєгч гол хvч бол мєнгє санхvv мєнєєс мєн. Амьдрал мєнгэн дээр тогтдог гэж нэг хэсэг нь vзэж байхад нєгєє хэсэг нь мєнгє амьдрал дээр чухал бишээ гэх юм. Гэхдээ л єнгє мєнгєний энэ хорвоод мєнгє санхvv дутаад, санхvvгийн салбар ганхаад эхлэхэд бусад бvх салбартаа сvvдэр дагуулдаг. Зуутын ногоон доллар бvх хvнд таалагддагvй ч гэлээ бидний ихэнх нь л vvний тєлєє энэ насаа зориулж байгаа амьдралын хатуу vнэн хууль гэлтэй.
Их мєнгє шаналал зовлон дагуулна гэх юм. Vнэндээ хvн их мєнгєтэй байвал хадгалж vржvvлэх гэж шанална, мєнгєгvй бол мєнгє олох гэж бас шанална. Зарим нь мєнгийг муу зvйл гэж vздэг ч, мєнгє vнэндээ муу ёрын ид шидтэй, гайтай эд бишээ. Тvvнд буруу байхгvй, харин баялагт хэтэрхий их шунасан сэтгэл буруутах vе байдаг. Иймээс мєнгєний талаарх vнэнд ойр тєсєєллийг бий болгож, тvvнийг єсгєж vржvvлэх арга ухаанд суралдацгаая.
Ямар ч хvн эхлээд єєрийн мєнгєний vзлийг єєртєє бий болгох хэрэгтэй. Мєнгєний vнэ цэнэ бол тvvний гурван vvргээр бус тvvнд бид хэр ач холбогдол єгч байгаагаар хэмжигддэг. Жирийн нэгэн хvнд 10000 тєгрєг их санагдахад єєр хэн нэгэнд бага мэт санагдаж болно. Орлого, ашгаа нэмэгдvvлэх гэж ажилладаг шигээ, хэмнэж хадгалах тухай зєвхєн бодох бус бодитой алхмыг хийх хэрэгтэй. Мєнгєний vнэ цэнийг мэдэрч, мєнгє арвижуулах арга ухаанд суралцсан хvн амжилтанд хvрч, санхvvгийн эрх чєлєєний гайхамшигт ертєнцєєр аялах эрхээ олж авдаг билээ.
Мєнгє єєртєє итгэх итгэлийг нэмэгдvvлдэг. Хvний тvрийвч нимгэн, дансан дахь мєнгє нь багасаад ирэхээр амьдралд итгэх итгэл нь буурч сандарч эхэлдэг. Ажил хэрэгч хvний нэг шинж бол єєрийн санхvvгийн салбарыг амжилттай зохицуулах учиртай.
Мєнгє таны амжиргааны ухааныг илэрхийлдэг. Бидний дунд бизнес эдийн засгийн мэдлэг сайтай биш атлаа амьдралаа аятайхан залгуулчихдаг олон хvн байдаг шиг бид ч ийм болох боломжтой.
Мєнгє болон боломжууд ядуу хоосон байдалд бус ур чадварт єврєє нээдэг. Хvн єєрийн vйл хэрэгт дvйцхvйц шан харамжийг хvртдэг. Єнєєдрийн хуримтлуулсан таны баялаг єчигдрийн гаргасан шийдвэрийн vр дvн гэдгийг та ухаарах хэрэгтэй. Танд ашиг авчирч буй ажил юу вэ? гэдгийг олж хар. Та одоо огт мєнгєгvй байж болно. Таны давуу тал бол таны жинхэнэ баялаг билээ. Тvvн дээрээ тєвлєрєх хэрэгтэй.
Орлогоо байнга нэмэгдvvл. Орлого нэмэгдэх нь сайн ч, бас баялаг биш билээ. Орлогыг баялаг болгох ухаан л єєрєє жинхэнэ баялаг байдаг.
“Бидний зайлшгvй гэж нэрлээд байгаа зарлагууд байнга л єсєн нэмэгдэх хандлагатай байдаг. Хэдий хэмжээгээр нэмэгдэхийг бидний орлого тодорхойлдог” гэсэн эртний Римийн vг байдаг. Орлогыг бий болгодог дєрвєн зvйл байдаг хэмээн Европын мєнгєний эцэг Бодо Шёфер тэмдэглэсэн байдаг.
1. Та бараа бvтээгдэхvvн vйлдвэрлэж болно. Орлогыг бий болгодог хамгийн найдвартай арга бол vйлдвэрлэл явуулж бараа бvтээгдэхvvнээ худалдаалах. Дэлхийн тэргvvн баячуудын ихэнх нь vйлдвэрлэл явуулдаг. Vйлдвэрлэл эрхлэх нь гарааны хєрєнгє их шаардах ч нэг явуулсан байхад эргэлт нь илvv унацтай байдаг.
2. Хvмvvсийн сэтгэлд хvрсэн vйлчилгээ vзvvлж болно. Єнєєдрийг хvртэл дэлхийн тэргvvн баячуудын эгнээнд Wall Man хэмээх сvлжээ дэлгvvрийн эзэд байсаар байна. Хvний єдєр тутмын хэрэгцээг хангадаг зах зээл хэзээ ч хумигддаггvй. 3. Та єєрийн мэдлэг боловсролыг ашиглаж баяжиж болно. Жишээ нь: Дейл Карнеги шиг єєрийн мэдлэг чадварын хvчээр амжилтанд хvрч болно. 4. Шинэ санаа гаргаж тvvнийгээ зарж болно. Напалеон Хилл хэлэхдээ ”миний компани, миний амжилт бvхэн шинэ санаанаас эхлэлтэй” гэж vздэг. Сvvлийи vед мєнгєгvйгээр бизнес эрхэлж болох нэг арга бол шинэ санаагаа хєрєнгийн зах зээл дээр хувьцаа болгон зарж орлогыг бий болгож болно. Hoy Xay буюу шинэ санаа гаргана гэдэг бол орлогыг бий болгох хамгийн шинэлэг хэлбэр гэж би боддог.
Єєдлєх хvмvvн шинээр санаж сэдэх, хэмнэхээсээ эхлэх учиртай
Дуслыг хураавал далай. Бид заримдаа гэнэт нэг их мєнгєтэй болж санхvvгийн асуудлаа шийдчихнэ гэж эндvvрдэг. Бага багаар, их ч бай бага ч бай єєрийн олж буйгаа хэмнэж гамнах нь чухал. Хааяа бид таксидахын оронд нийтийн тээврээр, нийтийн тээврийн оронд алхаад, зарим vед єндєр vнэтэй хоолны газар хоол идэхийн оронд гэртээ хоол хийж идвэл овоо хэдэн тєгрєг хэмнэгдэх байх.
Хэмнэж гамнах гэдэг нь оюун ухааны охин, биеэ барьж тэвчихийн эгч, эрх чєлєєний ээж мєн
Мєнгєтэй байхын тулд хуримтлал хийх дадалтай бол. Бид баялаг хуримтлуулахыг хvсвэл орлогоо байнга нэмэгдvvлж нэмэгдэж байгаа орлогоосоо хадгалах хэрэгтэйг мэддэг ч бодит байдал дээр хэрэгжvvлдэггvй нь харамсалтай. Ихэнх айл сарын эцэст илvv гарсан мєнгєє хадгална гэж боддог. Гэтэл илvv гарна гэсэн ойлголт бараг байхгvй. Cap болгоны эхэнд, цалингаа авангуутаа орлогынхоо тодорхой хэсгийг хуримтлуулах хэрэгтэй. Ийм дадлыг єєртєє бий болго.
Тариачин бvх буудайгаа идчихвэл дараа жил тариалах vргvй болдог
Миний нэг шавь сарын цалингийнхаа хорин хувийг хуримтлуулах хэрэгтэй гэж хэлснийг минь эєвшєєрч цалингаа аваад банкинд очоод, хvмvvс их мєнгє хадгалуулж байгааг хараад мєнгєє хийлгvй буцаж иржээ. Тэр бодохдоо нэг мєсєн их болгож байгаад банкинд хийнэ гэж боджээ.
Бид Жамц баяны аргаар cap болгон гэртээ 20000 тєгрєг хадгалаад байвал 4166 жилийн дараа тэрбум тєгрєгтэй болно. Харин жилийн 24 хувийн хадгаламжийн хvvтэй банканд cap болгон 20000 тєгрєгийг 5 жил хадгалуулаад дараа нь гар хvрэхгvй 28 жил болоход тэрбум болох тухай тооцоог гapгасан байдаг. Тэгэхээр залуу гэр бvлvvд хvvхэддээ ийм маягаар мєнгє хадгалуулбал 33 жилийн дараа таны хvv эсвэл охин чинь тэрбумтан болчихсан таны ачийг яаж хариулах вэ? гэж асууж зогсох байх.
Мєнгєє арвижуулах дараагийн нэг арга бол хєрєнгє оруулах. АНУ-ын тэрбумтан Уоран Баффэтээс “та яаж баян болов оо?” гэж асуухад тэрээр “хэмнээд хєрєнгє оруул бас дахин хэмнээд хєрєнгє оруул” гэжээ. Анхны бизнесийн гараагаа тэрээр сонин зарж эхэлсэн байдаг. Єнєєдєр ирээдvйтэй бизнест хєрєнгє оруулах хувьцаа авах зэрэг нь мєнгєє арвижуулах гол арга болсон.
Та мєнгє баялагийг бvтээхийн тулд баялагтай зєв харьцаж сурах хэрэгтэй. Хэрэв чинээлэг хvмvvсийн хvрээлэлд байвал амархан сурна. Хvн сайн хvнтэй шатар тоглож байж сайн шатарчин болдог. Ухаалаг хvмvvстэй ярилцаж сууж ухаан задардаг. Та баялаг хуримтлуулахын тулд аливаа зvйлийг дээрээс нь хараарай. Маргаашийн хоолны мєнгийг яаж олно доо гэж єдєржин бодож байгаа бол та их хуримтлал хийж амжихгvй л болов уу. Тєвлєрєх нь чухал ч жижиг жижгээр сэтгэсээр байгаад тэр ажилдаа хэт их тvvртсэнээс болоод єєр боломжуудыг харахгvй орхичих тал байдаг. Амьдрал дээр олон боломжууд хаалгыг чинь єдєр болгон тогшиж байдаг. Зєв vед нээх нь их чухал гэдэг. Бvх зvйлд санаа зовж, єдєржин ажиллавал шинэ юм сэтгэхээ больчих талтай. “Хэн єдєржин ажиллана тэр мєнгє олж чадахгvй” гэсэн хятад зvйр vг байдаг. Та мєнгєний машин болох уу? эсвэл машинтай болох уу? гэдгээ сайн бодоорой. Та баялгийг хуримтлуулахын тулд туршлагатай хэн нэгэнд шавь орох нь буруу юу байхав.
Амжилттай бизнес хийж байгаа хvмvvсийн 95 хувь нь сургагч
багштай байсан
Санхvvгиин эрх чєлєєний зам мєрийг хамгийн энгийнээр томъёолвол:
Дуртай бас чадах ажлаа ол+тvvн дээрээ тєвлєр+орлогоо нэмэгдvvл+хадгал+хєрєнгє оруул=санхvvгийн эрх чєлєє
Бизнесийн ганц хууль ба 5 vг:
Эрэлт
хэрэгцээг бий болгоод ханга.
Ажил хэргийн гурвалжин
МОНГОЛЫН ЛЕКТОР ТЄВ
Зохиогч Ц.Баатархvv
эх сурвалж: www.lector.mn
|
- Get link
- X
- Other Apps
- Get link
- X
- Other Apps

Comments