Skip to main content

Оюутны "ЭРДМИЙН ИНДЭР" клуб ШУТИС-д шилдэг хэвээрээ л байна


Оюутны "ЭРДМИЙН ИНДЭР" клуб ШУТИС-н шилдэг клубээр дахин дахин шалгарч, бидний асаасан эрдмийн бамбар бадарсаар байгаад хуучин үүсгэн байгуулж байсан бидний 9 найз талархалтай ханддаг юм. Сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд боломжоороо дэмжин ажиллаж, шилдэг илтгэгч оюутан, тэргүүн байрныханд Мобикомын гарын бэлэг гардуулж ажиллаж байдаг юм. Залуусын цохилох зүрх эх орныхоо маргаашийн төлөө тэмүүлж байдаг гэдэгт би итгэдэг.


Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн нээлттэй өдөрлөг болов


Нийтэлсэн | 2011 11 18 11:04:23
ШУТИС-ийн Оюутны холбооны Клубүүдийн нэгдсэн зөвлөлийн нээлттэй өдөрлөг 2011 оны 11 дүгээр сарын  09-ний өдөр хичээлийн 2-р байранд амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт Соёл хүмүүжлийн албаны Дуулаачийн клуб,  Бүжгийн клуб, Амьд хөгжмийн клуб, ЭХИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний клуб, УУИС-ийн Хөгжлийн ирээдүй клуб, ГХХАА-ны Speaking club, ҮТДС-ийн Хос морь шатрын клуб, Хүний нөөц менежментийн албаны Must sea кино клуб, МХТС-ийн Эрдмийн индэр, Sys & Co Tech, High Tech клуб болон Багшийн туслах клуб гэсэн нийт 12 клуб оролцож өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга хийж гишүүнчлэл хийсэн юм.
  
Түүнчлэн 2011 оны 10 дугаар сарын бүтээлч клуб шалгаруулах сарын аянд амжилттай оролцсон клубүүд үйл ажиллагааны төсөв авах эрхээр шагнагдлаа. ШУТИС-ийн Оюутны холбооны Клубүүдын нэгдсэн зөвлөлд бүртгэлтэй 50 орчим клубээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 20 орчим клуб байна. Эдгээр клубүүдийг дэмжиж хамтран ажиллах нь Клубүүдын нэгдсэн зөвлөлийн цаашдын үйл ажиллагааны чиглэл юм. 

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...