Skip to main content

Posts

Сар шинэ айсуй 2026

 Цагаан сарын дэг жаяг, ёс уламжлал алсарчих гээд байна уу. үгүй байх л гэж боддог. Өтгөс буурлууд нь будант хорвоогийн жамыг дагаж, нялхас багачууд нь төлийн дуутайгаа сүлэлдэн ирэх, буурал хорвоогийн аясыг тэрэгний мөөр шиг л элээх тавилантай билээ бид. Буурлуудын буцах цагийн аясаас өмнөтгөж, хадаг юуган дэлгэж, хүндлэн тохой түшин золгох л жам нь юм байгаа юм. Мөнгө бэл бэнчин гийгүүлэх, гайхуулах, бэлэг сэлтээр уралдах шидтэй баяр болчихгээд байх шиг байдаг.  Үнсүүлэх, үнэрлүүлэхийн нэр болохоос тэтгэврээ зээлдэнхэн гаргаж байгаа баярт нь нэрмээс бас боломжгүй, Төгрөг барьж, хадагтай золгоод л үнсүүлэх нь хувь тохиол гэж бодох юм. Өгсөн элдэв бэлгийг нь авах хэцүү, авахгү байх бас хэцүү, болдогсон бол дараагийн олон садангуудын хүүхэд багачуулд өг гэчихмээр үе таардаг. Гэвч тэгэхээр нөгөө хэдийгээ гомдоочихвий гэж боддог тул эрхгүй өвөртөлдөг дөө.  Сайхан баяр шүү дээ, ам бүл найз нөхдөөрөө тааралдаж, буу халцгаадаг. ганган баяр билээ.  Өвөө эмээтэйгээ хөтлөлцөн...

Эерэг өөдрөг байх, хүндлэл ачлал энгийнээс шүү

 Э ерэг өөдрөг байх, хүндлэл ачлал энгийнээс шүү Түүнээс эрх мэдэлтэйг нь , эрх ямбатайг нь дагах бол хүн байхын утгатай амьдрахыг хичээдэг хүнтэй бол зөрчилддөг шүү залуус аа. Эмэгтэй, Эрэгтэйгээс , хөгшин залуу хүүхэд хөгшидөөс үл хамааран ухамсарт бидэнд олдсон, ухааны минь ялгаатай байдал билээ. Та өөр өөрийнхөөрөө, өөр өөрсдийнхөө ертөнциийг зурдаг ч өрөөлтэй, өөр бусадтай бид хамтдаа оршин амьдрах нийгмийн амьтад шүү дээ. #Өөрчлөгдөх бол өөрчлөгд, хувьсах бол хувьсан өөрчлөгд. Өөрт оногдсон хувь ерөөл хувь тавилан биднийг өөдрөгт хүргэх билээ. хүн хүндээ хүндлэлтэй, бурууг нь хэлчихдэг, ойлгоод ухаарах нэгэнд зөвийг нь магтаж, бурууг нь засах гээд хэлээд өгдөг байхыг хүсье. #Тэмдэглэл2026 https://www.facebook.com/reel/1165454645453880T

Ээж | Ижий | Эх хүн |

Өглөө өөдрөг эхлүүлэх нэг учир шалтгаан нь биднийг бий болгосон хайрт ээжийнхээ тухай бодол байдаг билээ. Өөр өөрийн сонгосон, тэр ч бүү хэл өөр өөрсдийн тавиланг бид туучиж яваа билээ. Өрөөлөөс хамаарах хэсгийг бага байлгаснаар бид өөрсдийнхөө ертөнцийг таньж, жамыг эрэлхийлж, зам мөрийг тэмтчидэг санагддаг даа. Эхийн сэтгэл, эхийн хайрыг бид юутай ч эс зүйрлэн санаж, энэ бие сэтгэлийнхээ угаас магтан дуулж хайрладаг ч ээж дээ та хэзээ хайртай гэж хэлсэн бэ, ээжийнхээ ачийг хариулах тухай танд ямар бодлууд хөвөрдөг вэ. гэвч бид дэлхий энтэй том эр хүн боллоо ч тэднийгээ нээх томоор баярлуулна гэсээр тэднийгээ буцаачихвий, угтаа бол тэдний минь сэтгэл, эхийн мяндас зөөлөн тэр уярам хайр таныг үзэх төдийд баясаж, таныг утсаар залгах төдийд сэмэрч, үнсүүлэх төдийд манцуйт үеийн тань үнэр хамарт санагдаж, эгшин тасрахгүй энэ л амьдралын тойрогт хамт байгаад нь баярладаг юм биш үү. Та яг одоо ээж гэж хадгалсан дугаар байдаг бол залгаж, тэнгэр дэвшиж, сэтгэлд нь сүүн зам татуулсан бол тэнгэ...

MN Agency | #MarketingTALK | Consumer lifestyle | Marketing Communication

#MarketingTALK контентийн энэ удаагийн дугаарт МУИС, Бизнесийн сургуулийн, Маркетинг, Худалдааны тэнхимийн багш Б.Угтахжаргал, залуу маркетер, ЮБИКАБ ХХК, маркетингийн менежер Э.Нямдэлгэр уригдлаа. #Хэрэглэгч #ХэрэглэгчийнЗөнТөлөв #ХэрэглэгчийнАмьдралынХэвМаяг #МаркетингийнХарилцаа гэж чухам юу болох талаар хэлэлцэж, хөөрөлдөнө. #ConsumerLifeStyle #CustomerJourneyMap #MarketingComm #MarCom 2022 оны 4 сарын 15 | 17:00 цагт уулзацгаая. энэхүү контентийг та бүхэнд Маркетинг зар сурталчилгааны MN Agency, Видео болон медиа контентын Orgil Media хамтран хүргэж байна. Meta Event : https://www.facebook.com/share/1Cqdwc9vch/ YouTube : https://youtu.be/-xrqFEImf6s

Ажил амьдралын тэнцвэрийг ханга | БодролЦуврал

    Элдэв дүрэм журмууд байх ч хувь хүнийхээ онцлогт тохируулан авах гээхээр хандана буй за. гэвч хамгийн үнэн нь гэвэл эрх мэдэл албан тушаал, цаг наргүй ажлын даалгаварууд, хэрэгтэй хэрэгцээгүй уулзалт юмс нь дийлэнх байгаа бол нөгөө талд нь таныг хүлээх гэр бүл, үр хүүхэддээ цагаа хумслаад ч хамаагүй чанартай гаргаж гэмээнэ таны сахилга бат, урам дэм тэр хэрээр хэд дахин сэргэдэг гэдгийг мартуузай. учир нь хоббигоо гээд хоолоо олж идэж байгаа чухал ажлуудаа буруу эрэмбэлж болохгүй, хог шаар шиг нетворкинг элдэв сонирхрлын бүлгүүдэд уруу татах сүлжээ шиг нөхдөөс цагаа харамлаж сурах хэрэгтэй. мэргэжлийн, сурах суралцах, бүтээлч хүрээллийг бий болгох нь зөв юм. олон нийтийн санаачлага, сайн дурын ажлуудын тун орцыг тохируулж сурах нь нийгмийн амьдралын нугачаанд хөлөө олоход маш чухал.     Х үн хаа ч тэр хэрэгтэй цагтаа л байхаас илүүтэй том тус гэж үгүй. залууст боломж бололцоог нь хангадаг сайн ах нар байхыг эрмэлзээрэй. Нэрийн хуудсанд тавигддаг сэтэр тү...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...