Цагаан сарын дэг жаяг, ёс уламжлал алсарчих гээд байна уу.
үгүй байх л гэж боддог. Өтгөс буурлууд нь будант хорвоогийн жамыг дагаж, нялхас багачууд нь төлийн дуутайгаа сүлэлдэн ирэх, буурал хорвоогийн аясыг тэрэгний мөөр шиг л элээх тавилантай билээ бид.
Буурлуудын буцах цагийн аясаас өмнөтгөж, хадаг юуган дэлгэж, хүндлэн тохой түшин золгох л жам нь юм байгаа юм. Мөнгө бэл бэнчин гийгүүлэх, гайхуулах, бэлэг сэлтээр уралдах шидтэй баяр болчихгээд байх шиг байдаг.
Үнсүүлэх, үнэрлүүлэхийн нэр болохоос тэтгэврээ зээлдэнхэн гаргаж байгаа баярт нь нэрмээс бас боломжгүй, Төгрөг барьж, хадагтай золгоод л үнсүүлэх нь хувь тохиол гэж бодох юм. Өгсөн элдэв бэлгийг нь авах хэцүү, авахгү байх бас хэцүү, болдогсон бол дараагийн олон садангуудын хүүхэд багачуулд өг гэчихмээр үе таардаг. Гэвч тэгэхээр нөгөө хэдийгээ гомдоочихвий гэж боддог тул эрхгүй өвөртөлдөг дөө.
Сайхан баяр шүү дээ, ам бүл найз нөхдөөрөө тааралдаж, буу халцгаадаг. ганган баяр билээ.
Өвөө эмээтэйгээ хөтлөлцөн, айл саахалт ахан дүүсээр золголддог байсан үе л ер нь тод томруун үлддэг болтой.
Удахгүй тэгээд ууц тэргүүтэн биш юмаа гэхэд сайхан мах шөлөө чанаад цомхон идээ будаагаа засах болох байлгүй дээ.
доор байх цугларсан мэдээллүүдээс та бүхэн минь хэрэгтэйгээ шүүн тунгаагаарай.
Цагаан сарын уламжлалт дэг жаяг
нарийн дэг жаяг, уламжлал бэлгэдлийг чандлан сахидаг. Тиймээс та
бvхэндээ битvvлэх ёс, ууц хєндєх ёс, шинэлэх болон золгох ёсны талаар
хvргэхээр бэлтгэлээ.
Уламжлал ёсыг чандлан сахихын хэрээр ирэх
жилдээ ажил, амьдрал бvтэмжтэй ололт амжилтаар арвин байдаг гэдэг.
Нєгєєтэйгvvр шинийн нэгний єглєє тухайн айлын идээ цагаа, бууз битvvлэг
амт шимттэй єнгєлєг байхын хэрээр бvтэн жилийн єнгє тодорхойлогддог
билээ.
БИТVVЛЭХ ЁСОН
Cap гарахгvй битvv харанхуй байдаг
учир оны отгон шєнийг "битvvн" хэмээн нэрийддэг байна. Эл єдєр бvх
зvйлс бvтэн, битvv байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дvvрэн
байсан бєгєєд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн
бэлгэдэл билээ. Євлийн адаг сарын сvvлийн єдєр буюу битvvний єдрєєс
ємнє монголчууд хуучин оны єр шир, єглєг авлагаа дуусган, дутуу зvйлсээ
гvйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн
vздэг байна.
Битvvлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ
будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр
тунгалаг цас мєс тавьж сайн зvгийн эзэд сахиус орохын vvдийг нээхийн
хамт, зvvн тотгоны дээр єргєс харгана, шарилж тавих нь муу зvгийн ад
чєтгєрийн хорлолыг хаадаг учиртай. Битvvний орой цэвэр цэмцгэр
хувцаслаж, єтгєс бууралдаа єнгєтэй єєдтэй олбог дэвсгэрээ дэвсэн,
ширээгээ засч дээр нь битvvлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зvvнээс
баруун тийш єрж, галдаа єргєж, бурхандаа дээжилсний дараа гэрийн
эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван
марал одонд идээ єргєж битvvлгээ хєндєнє. Цагаан сарын идээг онцгой
хvндэтгэлтэйд тооцдог. Битvvний зоогт эрvvг нь заагаагvй хонины битvv
толгой юм уу, євчvv байдаг. Хонины бvтэн махыг гэрийн эзэн эхэлж есєн
хєндлєнг (толгой, хошуу, хоёр эрvv, хоёр чих, ууцны хоёр тал) хєндєж
эхлээд галдаа, дараа нь бурхандаа єргєєд, гэрт байгаа хvмvvст тараана.
Тавиас дээш настанд архи хvртээдэг учиртай.
Битvvлгийн идээ
будаанаас идэж, ёслол дууссаны дараа vлгэр, тууль ярихаас эхлээд
шагайгаар алаг мэлхий єрєх, морь, тэмээ уралдуулах, дєрвєн бэрх орхих,
буга нуух, хорол зэндмэн эвлvvлэх зэргээр тоглодог. Энэ vдэш мал хуйгаа
хээр, эд зvйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мєн хvн халуун бvлээсээ
тасарч айлд хонох, хєлчvvрхэх, євчин хэлэх, vг сєрєх, хувцсаа гадаа
хонуулах, хоосон сав байлгах, єлєн зэлмэн байхыг цээрлэнэ. Бvтэн байхын
учир нь битvvний цээр хийгээд зан vйлд бий.
УУЦ ХЄНДЄХ ЁСОН
Ууц
нь зургаан хавирга, ууц сvvлийн хамт vргэлжилж байгаа хэсгийг нэрлэх
бєгєєд ууцан дээр сээр, эсвэл хvзvv, дал, дєрвєн єндєр, хавирга,
хонготой шагайт чємєг дагуулан тавьдаг. Гийчний ємнє ууц тавихдаа баруун
гарт нь дєрвєн єндєр хавиргыг тавих бєгєєд сээрний нарийн vзvvр,
шаантыг борви, далны маяа, хавирганы бураа талыг ууцны харцага єєд
харуулан тавина. Хэрэв сээрний оронд хvзvv тавих бол аман хvзvv талыг
харцага тийш нь, харцагыг зочны зvг харуулан тавина. Ууцыг хєндєхєд зvvн
гараараа харцаганаас тvшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сvvл
хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн
єєрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ.
Тvvний дагуу сvvлний бєгтрєг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй
хоёр хэсэг єєх хєрслєн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний
мах єєхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой
сvvлнээс авсан хоёр дээжтэй нийлvvлэн гал голомтын хувь гэж тусгай
тавина. Ийнхvv хєндєж гvйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж
авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг
нь дээж болгож тусгай тавина. Vлдсэн хоёрыг хувь болгон vлдээж амсана.
Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг
ёстой.
ШИНЭЛЭХ ЁСОН
Хаврын тэргvvн сарын шинийн
нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хvндэтгэлийн идээ, ундаа
бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битvvлгийг шинийн нэгний урьд
орой ёсолдог бєгєєд цагаалгын ёслолыг єглєє ургах нарнаар туулай цагт
эхлэн vйлддэг. Шинийн нэгний идээний vндсэн хэсэг нь давхарлан єрсєн
бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт vндсэн тавгийн
идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан єрдєг. Эцэг,
ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх
нь долоон давхар идээ засна. Тєрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг
голчлон есєн давхар засдаг уламжлалтай. Тавгаа єрєм, ааруул, шар,
цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах vеэр эвтэй
найртай явахын бэлгэдэл болгож хєєрєг зєрvvлж тамхилах бєгєєд харин
хєєрєг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггvй.
Хєєргєє тєр тvших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар
тvшиж тамхилдаг. Энэ нь тухайн хvнийг тєрийн хэмжээнд хvндэлж
байгаагийн тэмдэг юм.
ЗОЛГОХ ЁСОН
Єндєр настай, нутаг
орондоо хvндтэй хvмvvстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг
золгох хvн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хvний хоёр
гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа
золгоно. Авч байгаа хvн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь
баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зvvн гар дээр эвхэн нугалдаг
нь хадагны хээ, vсгийн толгойг буруу харуулахгvйг хичээж байгаа ёс юм.
Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгvй. Харин хадгаа тавьчихаад
золгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын vеэр хэн боловч ёс горим
зєрчих, ах захыг эс хvндэтгэх, агсам согтуу тавих, хэрvvл шуугиан
гаргах, бие биедээ бардамнан баярхах, vрлэг зарлагыг хэтрvvлэх бvдvvлэг
vг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан
байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо, мэндтэй хvндтэй
байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.
http://boldbaatar.blogspot.com/
Цагаан сар: Монголчуудын цагаан сэтгэл, ёс уламжлал, шинэ эхлэлийн философи
Оршил
Цагаан сар бол монголчуудын хувьд зүгээр нэг шинэ жил бус, ёс суртахуун, ахмад-залуугийн хүндлэл, эв нэгдэл, цагаан сэтгэлийн баяр юм. Энэ баяр нь байгаль, хүн, цаг хугацаа гуравын зохирол, хүний амьдралын ёс зүй, хариуцлага, харилцааг нэгэн цэгт зангидаж өгдгөөрөө онцлог.
Өнөө цагийн хурдтай нийгэмд Цагаан сар нь биднийг түр зогсоож, эргэн харах, улмаар шинэчлэн эхлэх боломжийг олгодог оюуны баяр билээ.
I. Цагаан сарын уг гарвал ба гүн утга
“Цагаан” гэх ойлголт нь монгол сэтгэлгээнд:
-
Ариун
-
Шударга
-
Сайн сайхан
-
Эв нэгдэл
-
Энх амгалан
гэдэг утгуудыг цогцоор нь илэрхийлдэг.
Цагаан сар нь:
-
Мал аж ахуйн шинэ жилийн мөчлөг
-
Хаврын эхлэл
-
Байгаль сэргэх цаг
-
Хүний сэтгэл цэвэрших мөч
гэдгээрээ байгаль–хүн–нийгмийн философийн баяр юм.
II. Битүүн — Ёс суртахууны “цэвэрлэгээ”
Битүүн бол зөвхөн айл гэрээ цэвэрлэх өдөр бус:
-
Сэтгэлээ цэгцлэх
-
Үг, үйлдлээ засах
-
Өр шир, маргаанаа шийдэх
-
Уучлал гуйж, уучлах
ёс суртахууны шинэчлэл-ийн өдөр юм.
“Битүүнд гомдол битүүлж үлдээхгүй”
гэдэг нь монголчуудын нийгмийн ёс зүйн өндөр түвшинг илтгэнэ.
III. Шинийн нэгэн — Золголтын утга
Золголт нь:
-
Насны эрэмбийг хүндэтгэх
-
Удам угсаагаа санах
-
Хариуцлагаа ухамсарлах
ёслол юм.
Золгож мэндлэхдээ:
-
Залуу нь ахмадаа түшиж
-
Ахмад нь ерөөл хайрладаг
Энэ бол монгол нийгмийн тогтвортой байдлын амьд механизм байсаар ирсэн.
IV. Цагаан сарын ширээ — Бэлгэдлийн хэл
Тавгийн идээ
-
Давхарласан боов → өсөлт, үргэлжлэл
-
Цагаан идээ → ариун амьдрал
-
Чихэр, жимс → амттай ирээдүй
Бууз
Дугуй хэлбэр нь:
-
Бүтэн
-
Элбэг
-
Эвтэй
байдлыг бэлгэддэг.
V. Орчин үеийн Цагаан сар: Алдах ёсгүй утга
Өнөөдөр Цагаан сар:
-
Хэт их зардал
-
Гадна хэлбэр
-
Уралдаант бэлэг
руу хэлбийх хандлага ажиглагддаг.
Гэвч жинхэнэ Цагаан сар бол:
-
Сэтгэлийн золголт
-
Үгийн цэвэр байдал
-
Хүндэтгэлийн уур амьсгал
юм.
Цагаан сар баян, ядуу ялгах бус
цэвэр, хиртэй сэтгэлийг л ялгадаг баяр юм.
VI. 2026 оны Цагаан сар — Шинэ эхлэлийн жил
2026 оныг монгол зурхайд:
-
Эрч хүч
-
Хөдөлгөөн
-
Шийдэмгий өөрчлөлт
давамгайлах жил хэмээн үздэг.
Иймд энэ жилийн Цагаан сар:
-
Сэтгэлгээ шинэчлэх
-
Хуучин дадлыг орхих
-
Зорилгоо тодорхойлох
дотоод шинэчлэлийн бэлгэдэл байх учиртай.
Дүгнэлт
Цагаан сар бол:
-
Үндэсний бахархал
-
Сэтгэлийн боловсрол
-
Нийгмийн эв нэгдлийн суурь
-
Монгол хүний философи
юм.
Хэрэв бид Цагаан сарыг ёслолоор нь бус, утгаар нь тэмдэглэж чадвал энэ баяр хойч үедээ амьд соёл болон уламжлагдана.
Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.
1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.
Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай.
УУЦ ХӨНДӨХ ЁСОН
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаастүшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.
Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол
хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.
Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаантос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.
Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших
гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.
Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаадзолгохдоо мэндийг нь асууна.
Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.
золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.
Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор
талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.
Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих
хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.
Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/
ЦАГААН САРААР ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛ
- Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
- Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
- Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
- Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
- Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
- Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
- Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
- Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
- Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.
- Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.
/Ч.Арьяасvрэн "Монгол ёс заншлын их тайлбар толь" Гутгаар боть/
Эх сурвалж: http://tsagaansar.blogspot.com/
Монгол түмний хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг болох Цагаан сар хэзээнээс, яагаад жил бүр хүсэн хүлээдэг уламжлал болон тогтсон юм бол? Цагаан сар гэж нэрлэхийн учир юу вэ? Анх хэрхэн тэмдэглэж байгаад өнөөгийн байдал руу хувьсан өөрчлөгдсөн бэ?
Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтан тэмдэглэдэг баярын тухай эдгээр танин мэдэхүйн асуултад салбарын эрдэмтэн, судлаачдаас хариулт авлаа.
БИЧИЛ УРГИЙН БАЯР ШИГ БОЛСОН ЦАГААН САРЫН БАЯРЫН УЛАМЖЛАЛ ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭЛТЭЙ ВЭ?
Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ч.Туулцэцэг:
Цагаан сартай холбоотой зан үйл нэлээн эртнийх. Зарим судалгаагаар энэ баярыг анх намар тэмдэглэдэг байсан гэж үздэг. Цагаан идээний баяр учраас “Цагаан сар, Хувь сар” хэмээн нэрлэдэг байсан байх магадлалтай. Цагаан сарыг мал хуй таргалсан, идээ цагаа элбэг намрын улиралд тэмдэглэдэг байсан тухай Хүннүгийн үеийн сурвалжид тэмдэглэсэн. Гэтэл Чингис хааны үед энэ баярыг хавар тэмдэглэж, түүний албатууд олноороо цуглан алба гувчуур өгч байсан тухай 1206, 1217 оны баримт бичиг бий. Түүнчлэн Марко Пологийн тэмдэглэлд “Цагаан сарын шинийн нэгэнд монголчууд цагаан өнгийн хувцас өмсөхийг эрхэмлэж хоорондоо золгон шинэ жилээ угтдаг” хэмээсэн. Хавар тэмдэглэхийн учир нь өвлийг өнтэй давж, малчдын малаа эрхэмлэж ирсэн зан үйлтэй холбоотой байж болох ч бидэнд хэзээнээс эхлэн намраас хавар руу шилжсэн тухай баримт алга. Ямартай ч анх намар тэмдэглэдэг байгаад хавар тэмдэглэх болсон тухай баримтууд бий.
Хахир өвлийг өнтэй давж хаврын урин дулаантай золгож юм бүхэн шинэ байх утгаараа цагаан сар бол монголчуудын хувьд шинэ жил. Монголчууд аливаа зан үйлийг бэлэгдлээрээ тайлбарладаг. Түүнчлэн цагаан сар нь ах эгч, аав ээжээ хүндэтгэж төрөл саднаа мэддэг баяр бөгөөд одоогийн байдлаар ураг төрлийг нэгтгэдэг баярын нэг.
![]()
Ч.МөнхтөрЕрөнхий боловсролын сурагчдад зориулан 2020 онд эрхлэн гаргасан "Монголчуудын цагаан сар" номын зохиолч, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ч.Мөнхтөр:
Монголчууд эртнээс нааш дорнын ард түмний нэгэн адил жилийн тодорхой мөчлөгт он солигдох ёслолыг үйлддэг уламжлалтай. Сарны орчлоор жил, сар, өдрийг тоолж тэмдэглэж ирсэн ард түмний хувьд нэг жилийн ойролцоо мөчлөгт хуучин жилийг үдэж, шинэ оныг угтах нь түгээмэл байсаар ирсэн. Өдгөө бидний “Цагаан сар” хэмээн нэрлэдэг Монголчуудын он солигдохыг бэлгэдсэн төрт ёсны уламжлалт баярыг Хүннү гүрний үед ч тэмдэглэж байсан байж болохыг сурвалжийн мэдээнээс тодруулж болохуйц. Хятадын эртний түүхч Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл” зохиолын Хүннүгийн шастирт Хүннүчүүдийн баяр ёслолын тухай ...жил бүрийн 1-р сард бүх түшмэл Шаньюйгийн өргөөнд бага хуралдайд цугларан тахилга хийж, өргөл барьц өргөнө. Тавдугаар сард Лунчэнд их хуралдайд цугларан өвөг дээдэс, тэнгэр, газрыг тахих бөгөөд хүмүүсийн сүнс болон газар тэнгэрийн савдагт мөн тайлга өргөнө. Намар адуу таргалсан цагаар Дайлинд цугларан их хуралдай хийж, хүн, ам малын тооллого хийнэ хэмээн нэг жилд гурван удаагийн томоохон баяр ёслол үйлддэг тухай өгүүлж байна. Үүнээс эхний буюу 1-р сард үйлдэж буй хуралдай нь Цагаан сарын ёслол байх боломжтой хэмээн үзүүштэй.
Цагаан сарын үүсэл, ёслол тэмдэглэх улирал, зан үйлийн тухай судалсан монголч эрдэмтэд нийтлэгдээ намар тэмдэглэж байгаад хожим тодорхой шалтгааны улмаас хавар хийх болсон гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Үүнд буриадад наймдугаар сарыг “сүүн сар” гэдэгт түшиглэсэн, Мичид тэнгэрийн хаяанд үзэгдсэн цагт шинэ жилийн баяр хийнэ зэрэг аман түүх, үгийн гарвал, бэлгэдэлд хэт дулдуйдан хэл шинжлэлийн голдуу эрдэмтэд нэг нэгнийхээ саналыг аялдан дэмжсэн болох нь харагддаг.
Аливаа ард түмний уламжлалт баяр ёслолууд нь өрнүүн их хөдөлмөрийн эхлэл болон төгсгөлд үйлдэгддэг тодорхой дүр зураг ажиглагддаг.
Бидний зүгээс дээрх асуудалд аж ахуйн арга ажиллагаа, байгаль цаг уурын онцлог, бүс нутгийн ард түмний ёслолын давтамжийг харгуулан бодох нь чухал хэмээн үзэж байгаа бөгөөд түүхийн сурвалжид буй ёслолын тухай өгүүлэмж дэх “өргөл барьц өргөж буй” нь өдгөө ч хэлбэршин тогтсон цагаан сарын бэлэг солилцох зан үйлтэй ойролцоо байгааг хайхралгүй өнгөрч болохгүй. Мөн эртнээс нааш намрын улиралд шинэ хосуудын найр хурим, унага тамгалах найр гэхчлэн баяр ёслолууд өдгөө ч байх агаад идэш уушаа бэлтгэх, хувь тос хүргэх, мал тооллого хийгдэх зэрэг нь урт удаан хугацаанд төдий л хувиралтгүй хийгдэж ирсэн байдаг. Аливаа ард түмний уламжлалт баяр ёслолууд нь өрнүүн их хөдөлмөрийн эхлэл болон төгсгөлд үйлдэгддэг тодорхой дүр зураг ажиглагддаг. Тиймээс хатуу өвлийг давж, урин хавартай золгох энэ мөчлөгт малын хариуцлага маллагааны хувьд ч харьцангуй амар болж эхэлдэг зурвасхан үе байдаг. Яагаад гэвэл эх малын хээл хүндэрч харьцангуй нам дор, ойрын бэлчээрт тогтнуун идээшлэх болдог юм. Түүнчлэн монголын өндөрлөг дэх хаврын эхэн сар бол байгалийн хууль, аж ахуй эрхлэлтийн горим, нүүдэлчдийн ахуйн хийгээд оюун сэтгэлгээний ойлголтын ертөнцөд эх дэлхийн эд эс сэргэх, шинэ төл хүлээн авах, ичигсэд хөдлөх, нас нэмэх зэрэг эхлэлийн цэг болдог. Тиймээс ч цагаан сарын өглөө хэлдэг шинэ жилийг угтсан ардын бэлгэ үгэнд буур жил гарлаа, ботгон жил орлоо гэж тодруулдаг.
Мөн үүнээс хожуу Их монгол улсын үед Тэмүжин хаанд өргөмжлөгдсөн барс сарын барс өдөр шинэлж золгож баяр цэнгэл үйлдэх болсон хэмээнэ.
Сайн бүхэн, аз жаргал ч авч ирэх Барс жилийн хавар цагийн эхэнд Чингис хаан есөн хөлт цагаан тугаа босго гэж айлдаад сүр жавхлан төгөлдөр их хуралдай хуруулав. зэрэг сурвалжийн мэдээнүүд бий. Төрт ёсны уламжлал болохыг тод томруун харуулдаг ёслол нь өглөө уул овоонд гарч “зүгт мөргөх”, “индэрт мөргөх” ёс, цаг тооны бичиг гэх мэт олон зүйлээр илэрдэг билээ. Тиймээс Цагаан сар нь өнө эртнээс Монголчуудын төрт ёсны уламжлал, төрөл садны энх мэнд, бэлгэдэл хүндэтгэлийн баяр байсаар ирсэн гэж хэлж болно.
ЦАГААН САРЫН БАЯР ХЭРХЭН ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ ӨНӨӨГИЙН ХЭВ МАЯГАА ОЛСОН БОЛ?

Ч.Туулцэцэг: Цагаан сар эхэндээ цагаан идээний баяр байжээ. Тэгвэл монголд шарын шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор Төвөдөөс ул боовны соёл нэвтэрсэн. Төвөдийн шашинд боов бэлдэж тахилгад хэрэглэдэг зан үйл бий. Энэ мэт олон зан зүйл манайд нутагшиж уламжлал болон тогтсон. Тухайлбал энэтхэгээс үүсэж бурхны шашинтай ард түмний дунд дэлгэрсэн хадаг барих ёс байна. Анх мөн шашны зан үйл байсан ч манайд ахмад настнаа хүндэтгэн золгох соёл болсон. Мөн 16-р зуунд Америкаас Европ, Европоос Азид дэлгэрсэн хамрын тамхины соёл хятадын хөөрөгтэй хамт манайд орж ирсэн. Хамрын тамхи, хадаг аль нь ч бай монголчуудын зан үйлд нутагшин өдийг хүрчээ.

Ч.ТуулцэцэгМонголчууд цагаан сараар ах дүү хамаатан садандаа “хувь” өгдөг байсан. Хувь гэдэг нь хэн нэгэнд өгч буй хүндэтгэлийн идээний дээж хэсэг юм. Харин хожим энэ соёл 1960-аад оны үеэс хувьсаж бэлэг болон өөрчлөгдсөн.
1950-1990 оныг хүртэл цагаан сарын уламжлал алдагдсан. Харин 90 оноос хойш зан заншил эргэн сэргэсэн ба ингэхдээ тодорхой хэмжээгээр шинэ зан үйлийг бий болгосон.
Ч.Мөнхтөр: Аливаа баяр ёслолтой холбоотой хувцас хэрэглэл, идээ ундаа хувьсахгүй нэг хэвдээ байна гэж үгүй. Монголчууд юу байна түүгээрээ дайлна гэдэгтэй ижил. Тухайн цаг үед хамгийн амттай идээ, хамгийн өнгөтэй хувцас юу байна түүнийгээ хэрэглэдэг байсан. Энэ хэрэглээний хувьслыг нарийвчлан хэлэх төвөгтэй. Гэхдээ монголчуудын хүндэтгэлийн идээ хэмээдэгт цагаан идээнээс гадна, бүхэл мах ордог. Хувь хүний боломж бололцооноосоо хамаарч ямар мах тавих нь дур.
БАЯРААР ХЭРЭГЛЭДЭГ ЭД ЗҮЙЛС, ЗАН ҮЙЛ ӨӨРЧЛӨГДӨХ НЬ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ ҮҮ?
Ч.Туулцэцэг: Нийгэмтэйгээ хөл зэрэгцэн авах зүйлээ аваад явах хэрэгтэй. Ахмад настнаа хүндэтгэх, ураг саднаа мэдэх зэрэг уламжлалыг авч үлдэх нь зүйтэй. Харин ууц тавих, олон үеэр тавгийн идээ хэвийн боов засах, заавал мөнгөтэй золгох зэрэг хэрэглээг дуурайх албагүй. Зан үйлийг өөртөө тааруулан авч явах нь зүйтэй. Харин залуу хүн учраас цагаан сар тэмдэглэхгүй гэдэг нь өрөөсгөл. Өөрийнхөө хэмжээнд бэлэгдлээ хүндэтгэх хэрэгтэй.
Ч.Мөнхтөр: Бусад орны цагаан сар ч хувьсаж байдаг бөгөөд тодорхойлон дэглэсэн зүйл үгүй. Аливаа ёс заншлын амин шинжтэй зан үйлс нь хадгалагдаж үлдээд бусад нь хүссэн хүсээгүй өөрчлөгддөг. Цагаан сарыг зөвхөн ахмад настнаа хүндэтгэдэг баяр хэмээх ойлголт их дэлгэрсэн нь харамсалтай. Наадмыг хэн ч хийж болдог. Харин цагаан сарыг жилд нэг л өдрийг сонгож, нэг төрлийн зан үйлээр хийдэг нь илүү төрд ёсны том уламжлал болгож байгаа юм. https://gogo.mn/r/xd57g
Comments