Элдэв дүрэм журмууд байх ч хувь хүнийхээ онцлогт тохируулан авах гээхээр хандана буй за. гэвч хамгийн үнэн нь гэвэл эрх мэдэл албан тушаал, цаг наргүй ажлын даалгаварууд, хэрэгтэй хэрэгцээгүй уулзалт юмс нь дийлэнх байгаа бол нөгөө талд нь таныг хүлээх гэр бүл, үр хүүхэддээ цагаа хумслаад ч хамаагүй чанартай гаргаж гэмээнэ таны сахилга бат, урам дэм тэр хэрээр хэд дахин сэргэдэг гэдгийг мартуузай. учир нь хоббигоо гээд хоолоо олж идэж байгаа чухал ажлуудаа буруу эрэмбэлж болохгүй, хог шаар шиг нетворкинг элдэв сонирхрлын бүлгүүдэд уруу татах сүлжээ шиг нөхдөөс цагаа харамлаж сурах хэрэгтэй. мэргэжлийн, сурах суралцах, бүтээлч хүрээллийг бий болгох нь зөв юм. олон нийтийн санаачлага, сайн дурын ажлуудын тун орцыг тохируулж сурах нь нийгмийн амьдралын нугачаанд хөлөө олоход маш чухал.
Хүн хаа ч тэр хэрэгтэй цагтаа л байхаас илүүтэй том тус гэж үгүй. залууст боломж бололцоог нь хангадаг сайн ах нар байхыг эрмэлзээрэй. Нэрийн хуудсанд тавигддаг сэтэр түр зуурынх таныг хоногшуулах АЛДАР НЭР насан туршынх гэдгийг санаж сэрж яваасай. СЕО байна уу, менежер байна уу. амьдралд нийцэмжтэй ойр байхыг, уян хатан хувилбартай эрсдлүүдийг тооцож шийдвэрлэдэг гаргалгаатай хурдтай ажиллаж байх нь чухал санагддаг. (Бодрол2025)
Comments