Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.
1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.
(Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин)
Эх сурвалж №1
Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилбар нь хар, цагаан өнгөтэй байсан ба Хубилай хааны захиалгаар 1278 онд монгол зураач Хорихосон урлажээ. Зураг татах бол https://e-mongolia.mn/chingis-khaanii-esh-khurug
Эх сурвалж №2
Yuan dynasty
Portraits of Emperors Taizu (Genghis Khan), Shizu (Kublai Khan), and Wenzong (Tegtemur)

https://theme.npm.edu.tw/khan/Article.aspx?sNo=03009223&lang=2
Portraits of Emperors T'ai-tsu (Chinggis Khan), Shih-tsu (Khubilai Khan), and Wen-tsung (Tegtemur)
- Anonymous, Yuan Dynasty (1260-1368)
- Album leaf, ink and colors on silk, 59.4 x 47 cm
Portraits of Khubilai Khan's Consort (Chabi) and Shunzong's Consort (Targi)
- Anonymous, Yuan Dynasty (1260-1368)
- Album leaf, ink and colors on silk, 61.5 x 48 cm
These renderings, from left to right, of Genghis Khan, Kublai Khan, and Tegtemur, as well as Chabi and Targi, come from the albums "Bust Portraits of the Yuan Dynasty Emperors" and "Bust Portraits of the Yuan Dynasty Empresses." They are now arranged in a horizontal format, which is probably the result of remounting that took place during the reign of the Qianlong Emperor (r. 1736-1795) in the Qing dynasty.
The three emperors shown here all have their hair tied in braids and are dressed in monochrome robes. Genghis and Kublai wear a leather warming cap, and the even the delicate texture of the leather of Genghis' cap is clearly evident. Tegtemur wears a "seven-jewel" crown inlaid at the top with a red gem. Even the luster of the gem has been indicated using white pigment to show the shine.
Kublai's empress, Chabi, wears a "kuku" crown, which was one of the most distinctive forms of headwear worn by Mongolian nobility. Besides textual evidence, archaeological findings also support the existence of this crown, the name of which is a direct translation from Monolian. The crown is distinctive for its tall and flaring conical form that is decorated with pearls and other objects along with a pheasant tail feather at the top. Her hair is tucked into the crown and then held in place with cloth. Both of the empresses here are shown with three collars. The edge of one is wider form of cecorative textile with a black background upon which a white floral pattern appears in gold and silver. The inner collars include red decoration on a gold background and a black pattern. These two strips of decoration represent the famous Yuan dynasty textile known as "nashishi", which was woven with strands of gold. The technique for this textile originated in Central Asia, but with the military conquest of the Mongols it was transported and specialists in this craft also moved east, bringing it to China.
Compared to Song imperial portraits, those of the Yuan reveal several distinctive differences. First, despite the three-quarters view of the Yuan figures, their line of vision is frontal, suggesting that they are looking at the viewer. Second, in terms of technique, their faces have been rendered using very fine washes of color. For example, the way that the area around the eye sockets in the portrait of Khubilai has been depicted differs from the representation in using lines found in "Emperor T'ai-tsu of the Sung". In the Yuan portrait, very fine colors were washed over the surface to sculpt out the features for a volumetric effect. The cheek areas in the portrait of Chabi, for instance, reveal this presence of the skin and flesh. Recent research shows that this fine color wash technique commonly found in Yuan imperial portraits was perhaps related to similar ones found in the southwest area of Nepal and Tibet. The famous Nepalese artist Anige (1244-1306) appears to have played a key role in this transformation. Records indicate that Anige did imperial portraits for the Yuan court, and the high quality and consistency of the portraits of Kublai, Chabi, and Targi suggest the same hand-perhaps that of Anige.
Furthermore, the treatment of the transparent thin gauze along Targi's forehead is similar to that found in 13th-century Nepalese thangka paintings which in turn derived from east Indian styles. Though not conclusively by Anige, these portraits must be closely related to him.
The sketch-like alterations used to make some of the strokes in these portraits suggest that they were done on the spot before the sitters and perhaps intended as models for other portraits. These portraits reflect the extant to which Mongol and Chinese customs fused in Yuan China.
Эх сурвалж №3
Чингис хааны харц
Эл хөрөг дээрх Чингис хааны харц тун учиртай анам. Хөргийг хэдэнтээ дэргэдээс нь харж, нягтлан шинжиж, тогтон харах тусам их хааны харц ер бишийн болох нь улам бүр мэдэгдэнэ.


Өмнөд Хятадыг эзлэн нэгтгэх их аян дайныг удирдан Хятад орны гүнд явж асан Хубилай, ах Мөнх хааныг тэнгэрт хальсан тухай мэдээ аваад өөрийгөө хаанд өргөмжилсөн юм. Энэ бол 1260 оны хэрэг явдал болой. Улмаар 1267 онд Хархорумд төвлөж байсан их нийслэлийг дотор газарт шилжүүлэн Бээжинд аваачжээ. Тийнхүү Италийн алдарт жуулчин Марко Пологийн дуун алдсанчлан, Дайду-Хаанбалгас хэмээх дэлхийд хосгүй үзэсгэлэнт сайхан хотыг цогцлоосон түүхтэй. Хятад ард түмний дунд “Бээжингээс өмнө Дайду-Хаанбалгас байсан” гэсэн зүйр үг байдаг. Тэр их нийслэлд агч их хааны ордон бас хосгүй үзэсгэлэнтэй, сүрлэг төгөлдөр байсныг Марко Поло дуу алдан зураглаж өгүүлсэн байдаг.

Их хааны хөргийг сайтар ажин өгүүлье: Хаан бээр тэргүүндээ элдэв гоёл чимэглэлгүй жирийн нэг малгай өмсчээ. Малгайн нүүрэн тал нь цагаан өнгөтэй, орой нь хар өнгөтэй, арьсан малгай бололтой. Дашрамд дурдахад, Хубилай хааны зураг дээр тэр бас яг ийм, гэхдээ нүүрэн тал нь хар, орой нь цагаан өнгөтэйгөөр дүрслэгджээ. Нарийн ажвал малгайг хийсэн бөс эдийн ширхэг, ангийн үсний ширхэг нь ялгаран харагдана. Тэгэхлээр энэ бол булган малгай биз. Асаасан дээл нь цагаан өнгөтэй. Мөн л элдэв гоёл чимэглэл, товч сэлт байхгүй, эртний монгол дээлийн нийтлэг хийц хэлбэртэй. Хубилай хаан зураг дээрээ бас л яг ийм дээлтэй байна. Тэр үеийн монголчууд толгойн оройн үсийг хусч, зулай дээрээ тав гэзэг үлдээдэг, мөн хоёр чихний дээд ард туг үс үлдээн, түүнээ доош сүлжин унжуулдаг байжээ. Үүгээрээ хитанчуудын үсний засалттай тун адилхан юм. Түүх бичлэгт тэмдэглэсэнчлэн, Чингис хааны хөргийг зурсан энэ тиг жаягаар хожмын хаадын хөргийг зурдаг журамтай болсон нь үнэн аж. Хайсан хүлэг, Төмөр өлзийт, Ринченбал Эрдэнэцогт, Содбал гэгээн хааны хөрөг бүгд ижил хийж загвартай, өмссөн дээл хувцад, үс гэзэг, суугаа байрлал зэрэг нь яг адилхан байна.

Энэ бүхнээс үзэхэд, өдгөө Тайваньд хадгалагдаж байгаа эл зургийг их хааны өөрийнх нь зураг биш, хятад жанжны зураг гэх аваас Хубилай хааны хөргийг ч өөрийнх нь биш, өөр хүний зураг гэж үзэхэд хүрнэ. Гэтэл өнөөг хүртэл Хубилай хааны хөргийг өөрийнх нь биш гэж байсангүй, бас энд хадгалагдаж байгаа их хааны хөргийг ч өөрийнх нь биш гэж байсангүй. Дахин хэлэхэд мөн, биш гэж мэтгэлцэж ирсэн тэр маргааны бай бол өөр зураг юм аа.
Яагаад заавал Эш хөрөг гэж?
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмаар Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр дээдлэн залах тухай зарлиг гаргасан нь олны анхаарлын төв дэх сэдэв хэвээр байна. Олон нийтийн дунд энэхүү зарлигийн агуулга санааг дэмжин сайшаах хандлага түлхүү байгаа ч чухам юуны учир заавал эш хөргийг, заавал зарлиг гарган барин дээдлэх ёстой гэж гэсэн асуултууд зэрэгцэн гарсаар байгаа юм.
Зарлигт тодруулан дурдсан эш хөрөг гэдэг нь түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр бол 1278 онд Хубилай хааны даалгаснаар монгол зураач Хорихасуны зурсан хөрөг. Хубилай хааны зарлиг ёсоор бүтээгдсэн эш хөрөг нь хоёр хувь байх агаад алинаас алийг нь хуулсан бэ гэдгийг тогтоох боломжгүй байдаг. Одоо нэг нь Тайваний Үндэсний ордон музейд, нөгөө нь БНХАУ-ын Түүхийн музейд бий бөгөөд эдгээр музейнхэн өөр өөрийн хөргийг жинхэнэ эх хэмээн маргадаг. Ямартаа ч эрдэмтэд энэ хоёр маш адилхан хөрөг зургийг хоёул 13-р зууны үеийн бүтээл гэдгийг бүх талаас нь судлан хөдлөшгүй нотолсон. Тахилгад зориулж нэгийг нь, харин нөгөөг үр хойчид нь үлдээхээр зурсан байх магадтай ч гэж үзэх нь бий.
Дэлхийн түүхэнд тодоос тод бичигдсэн, дэлхийн газрын зургийг шинээр зурахад хүргэж явсан Хаан Чингисийн эш хөргийг тахин дээдлэх нь ердөө зарлиг захиас төдий зүйл огтхон ч биш. Бодит түүх, эх сурвалжууд бүдгэрэх, магад ирээдүйд устаж үгүй болох, баримжаалах зүйлгүй үлдэх аюул ч нүүрлэж мэднэ. Тэр цагт хойч үе юугаар өнгөрсөн үеэ төсөөлж үлдэх. Одоо л бид урд хөршид байх эш хөргийг дээдлэн залах тухай ярьж эхэлж байгаагаас бус үнэндээ таамаг төдий дүрсэлсэн олон янз зурагаар Чингис хааныгаа төлөөлүүлэн төсөөлж ирсэн нь үнэн билээ.
Өнгөрсөн хугацаанд буруу зургийг хааны хөрөг гэж эндүүрч явсан тохиолдол ч бий. Эзэн богд Чингисийн байлдан дагуулалтын олон олон түүх сурвалж бичиг, мөн янз бүрээр дүрсэлсэн олон хөрөг зургууд дэлхийн өнцөг булан бүрээс гарч ирсээр байдаг. Олон газар орон, улсад өөр өөрийнхөөрөө царай төрх зохион, янз бүрийн төрх байдалтайгаар харуулдаг.
Ингэж ямар нэгэн тогтсон дүр төрхгүй шахам шүтэн тахих нь явцын дунд үнэн түүх арилан балрах, аль ч үгүй хоцрох уршигт ч хүргэж мэдэх тул энэхүү зарлигийг олон нийтээр өндөр ач холбогдол өгөн дагах нь ихээхэн чухал юм. Мөн дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчууд маань бахархан дээдлэх шүтээн нэгтэй байна гэдэг оюун санааны хувьд ч нэгдмэл байхын зэрэгцээ оюуны нэгэн дархлаа нь болж байх тустай юм. Тиймээс ч "тэр зураг нь илүү нүдэнд дулаан юм" гэж эргэлзээтэй байдлаар, дур зоргоор аль нэгэн хөрөг дүрд Их хааны нэр оноох нь оновчтой биш.
Олон сурвалж бичиг, түүхэн тэмдэглэлийг нийцүүлэн шүүж үзсэнээр Их Эзэн Чингис хааны жинхэнэ гэгдсэн хоёр хөрөг хоёул Хятадад байна. Монголын өв болсон эдгээр бүтээлүүд хэдийгээр хилийн цаана, гаднын улсын музейд буй ч эрхбиш хөрөг хуулбарыг нь хүндлэн залах эрх нь бидэнд нээлттэй.
Ер нь зарим нэг шүүмжлэлт хандлага буюу заавал зарлиг тушаалаар зураг хөрөг тахин шүтэх онц шаардлага чухам юунд байгааг асуух явдалд эсрэгцүүлэн тавих учир шалтгаан олон. Үүний нэгдүгээрт одоогоор баттай ноттой болгож авсан түүхийн үнэт өв, үнэт зүйлээ үнэн мөнөөр нь түүх тэмдэглэл болгон үлдээх явдал нэн чухал. Мөн Чингис хааны дүр царайг нэг янзаар тогтоон авч үр хойчид үнэнээр үлдээн түүхлэх нь бидний үүрэг мөнөөсөө мөн юм. Түүхчид, эрдэмтэн судлаачид ч энэ зарлиг шийдвэрийг онцгойлон талархаж хүлээж авч байгаагаа илэрхийлсээр байгаа.
Тайваний Үндэсний музейнхэн өөрт хадгалагдаж байгаа хөргийг Чин улсын эзэн хааны ордны цуглуулгаас уламжилж ирсэн учраас жинхэнэ эх нь мөн гэдэг. Харин Хятадын түүхийн музейнхэн “бидэнд буй хөрөг бол Монголын ван хэргэмт язгууртны гэрээс олдсон, үе удам дамжин хадгалж шүтэж ирсэн учир эх хөрөг мөн" хэмээн тайлбарладаг.
Юань улсын судар болон бусад түүх сурвалжид тэмдэглэн үлдээснийг үзвэл: Тавдугаар жарны шар Барс жил буюу аргын он тооллын 1278 онд Хубилай хаан өвөг эцэг Чингис хааны хөргийг бүтээхийг ордны зураач, монгол үндэстэн Хорихасунд зарлиглан тушаасан. Чингээд өөрөө, өвөөгийнхөө дүр төрхийг зураачид хэлж зөвлөн, Их хааныг амьд сэрүүнд нь үзээгүй Хорихасун зураач түүний ач хүү Хубилайнх нь дүр төрхөөр баримжаалж зурсныг “Чингис хааны гэгээн дүр мөн” хэмээн таалж ордондоо хүндэтгэн залсан байдаг. Энэ мэтээс үзэхэд, эрдэмтэн судлаачдын олж тогтоосноос харахад дээрх хөргийг эш хөрөг хэмээн үзэх бүрэн боломжтой ажээ. Харин өмнөдийн болон бусад улсын жуулчлан явагч, элч тушаалтнуудын тэмдэглэл зэрэгт Монголын Их хааныг ихэвчлэн “хүдэр том биетэй, өргөн дух магнайтай, сүрлэг, хүчирхэг” гэх зэргээр дүрсэлсэн байдаг.
Эш хөрөг гэж үзэх баримт аль алинд нь олон байдаг энэ хоёр хөргийг олон шалгуураар шалгаж нягталсны үндсэн дээр Юань улсын үеийн зураг гэдгийг бат нот болгосон. Харин хаан амьд сэрүүн байх үед бүтээгээгүй гэж үзсэн байдаг. Ийнхүү тэртэй тэргүй маш нарийн үндэслэл, шинжлэх ухааны тайлбар сэлттэйгээр одоогоос 700 гаруй жилийн өмнө зурж бүтээсэн хөрөг мөн гэж баталсныг өмнөдөд ихэд олзуурхан хадгалж байна. Үүнийг бид үл тоон, түүнээс өөр дүртэй байх ёстой гэж зөрж мэлзэх нь яг үнэндээ зүйтэй биш юм. Өөрөөр хэлбэл Хятадад ч нэг өөр, Монголд ч өөр нэгэн Чингисийн хөрөг байх нь утгагүйн дээр тэр нь мөн, энэ нь худал гэх маргаан үргэлжлүүлэх огт шаардлагагүй. Тиймийн учир цаашид монгол туургатан цөм бүгдээр Их эзнийхээ хөрөг дүрийг нэг янзад тогтоон авч ойлголтоо нэг мөр цэгцлэхэд Ерөнхийлөгчийн энэ зарлиг ихээхэн чухал болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч: Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс ийнхүү зарлиг болгожээ. Зарлигт:
Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.
Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.
Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.
Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.
Эх сурвалж №5
СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Б.Баяртөртэй ярилцлаа. Тэрээр Чингис хааны хөрөг дүрийн харьцуулсан шинэ судалгааг хийсэн юм.
-Их хааны дүр монгол хөрөг зурагт хэрхэн буусан талаарх цогц судалгаа хийсэн судлаач хэр олон бэ. Та хэзээнээс судлав?
-Ийм судалгаа дуулдаагүй. Гэхдээ миний судалгаанд ашигласан зургууд бол энд тэнд хэвлэгдсэн, зарим нь монголчуудад танил болсон, зарим нь огт мэдэгдээгүй бүтээлүүд байгаа. Би 2016 оноос хөрөг зураг талаас нь судалсан.
Түүнээс түүх, аж байдлын сэдэвтэй үйл явдал талаас харуулсан зургууд цөөнгүй байдаг.
-Монгол хөрөг зурагт Чингис хааныг хэрхэн дүрсэлж байсан юм бэ?
-Миний судалгаа яг энэ чиглэлд хандсан. Энд ашигласан бүтээлүүдээс хамгийн эртнийх нь Юань гүрний үед бүтээгдсэн Чингис хааны эш хөрөг. Энэ хөрөг хоёр байдаг, нэг нь Бээжин хот дахь Дундад улсын түүхийн музейд, нөгөө нь Тайвань улсын Тайбэй хотын Үндэсний ордон музейд хадгалагдаж байдаг. Эдгээр зураг нь лав 700 гаруй жилийн өмнө, өөрөөр хэлбэл Юань улсын үед уг хөргийг зуржээ гэдгийг, эрдэмтэд тал талаас нь судлаад тогтоочихсон байгаа. Үүнээс үзэхэд монгол хөрөг зургийн үүсэл мөн 700 жилийн өмнөх үед холбогдож байна. Ер нь үүний өмнө уламжлал байсан уу гээд үзвэл Уйгар Киданы үед хаан, хатан, эрдэм чадалтай хүмүүсийнхээ хөргийг зурж мөнхөлдөг байсан. Арга барил нь урлаг уран сайхны зориулалтай, тайлга тахилгын үеэр голдуу зурдаг байж. Энэ уламжлал явсаар Юань гүрний үед ирэхэд дээрх хөргүүдийг зурсан гэж үздэг. Тиймээс Чингис хааны хөрөг зургуудыг Уйгар, Киданы үед зурсан гэж зарим судлаач ном зохиолдоо бичсэн байдаг. Ямартай ч эзэн хаадын хөргийг зурдаг уламжлал явсаар өнөөг хүрсэн гэж болно. Түүнчлэн Бага хаад, Манжийн үе, социализмын үе гээд аваад үзэхэд их хааны хөргийг янз бүрээр зурж байсан байж таарна. Гэхдээ цаг үеийн онцлогоос хамаарч бидний үед хадгалж ирсэн нь цөөхөн.
-БНМАУ буюу социализмын үед хөрөг бүтээж байсан юм болов уу?
-Их Эзэн Чингис хаанаар бахархах, тэр талаар ярих ч хүртэл хориотой байсан цаг үе шүү дээ. Гэхдээ манай зураачид их хааныхаа хөргийг зурж байсан. 1947 онд Ардын зураач, Төрийн шагналт Ү.Ядамсүрэн гуай Чингис хааны хөргийг зурсан байдаг. Орчин цагийн урлаг үүссэнээс хойш бүтээсэн хөрөг гэвэл энэ. Одоо Монголд байдаг уу гэвэл, 1958 онд Говь-Алтай аймгийн музей Ү.Ядамсүрэн гуайгаас дөрвөн зураг худалдаж авсан юм гэнэ лээ. Түүний нэгэнд тэр зураг явсан гэж бичсэн байдаг. Говь-Алтай аймагт эх зураг байхгүй, хуулбар нь байгаа гэсэн мэдээлэл ч бас дуулддаг. Чингис хааны хөргийг анх зурснаас 11 жилийн дараа зурсан “Өвгөн хуурч” гэж зураг бас бий. Тэр зурагт мөн Чингис хааны хөргийг бүтээсэн, цаг үе хаалттай учраас өвгөн хуурчийн дүрээр зурсан гэлцдэг. Энэ талаар зураач Б.Бадрал, МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш О.Доржготов нар бичсэн байдаг. Ү.Ядамсүрэн гуайн зээ охин, зураач Я.Булган мөн энэ талаар бичсэн нь бий. Ач охинтой нь гэр бүл болсон ТЕГ-ын дарга асан Б.Хурц мөн нэгэн ярилцлагадаа дурссан байдаг. Тэгэхээр үзэл суртлын хаалттай социализмын цаг үед ч гэсэн уран бүтээлчид аргалаад их хаанаа бүтээж байсан байгаа юм.
Мөн Д.Маньбадар гэж зураачийн “Эртний баатар” гэж монгол хөрөг бий. Нэр нь өөр боловч түүнд их хаанаа дүрсэлсэн гэж зарим хүн хэлдэг. Ингэхдээ бодит баримтад тулгуурлахаас илүүтэй өөрийн сэтгэлд бий болсон төсөөллийг уран бүтээлээрээ гаргасан гэж бичсэн байдаг.
-Архины лонхон дээр хүртэл их хааныхаа хөргийг хэвлэдэг болж задгайрсан үед бол тоо томшгүй хөрөг зураг зурсан байх?
-Ерөнхийдөө 1990-ээд оноос хойш их хааны хөргийг зурах асуудал задгайрсан гэж болно. Монголын болон гадаадын олон хүн хөрөг зурсан байдаг. Тэдгээрийг Тайваньд хадгалагдаж байгаа эш хөргийг гуйвуулалгүй барьж хуулбарлаж уу гэтэл тийм биш. Зүс дүр нь огт өөр, зориуд үнэнийг, түүхийг гуйвуулсан хөрөг маш олон. Зөвтгөж үзье гэвэл, гадаадын зураачид өөрсдийн соёл сэтгэлгээний үүднээс, Чингис хааныг үзэх үзэл, түүний талаарх өөрсдийн ойлголтыг илэрхийлжээ гэж бодож болох. Сөрөг талаас үзэхэд, Чингис хаан бол монгол хүн, дэлхийн ямар ч улсаас ялгагдах атал тэдгээр хөрөгт европ төрхтэй, бүр араб, түрэг төрхтэй зурсан байх жишээтэй. Үүний сөрөг үр дагавар нь хойч үеийнхнийг төөрөгдүүлэх, будлиулах, үнэнийг гуйвуулах янз бүрийн зорилготой байдаг байх. Энэ нь монгол хүний сэтгэхүй, сэтгэлгээ, ухамсар, танин мэдэхүйд хортой.
-Орчин үед их хааны дүрийг монгол хөрөг зургийн аргаар зурсан ямар уран бүтээл байна?
-Хамгийн олон удаа зурсан нь гэвэл зураач Д.Уртнасан гуай байна. Их төлөв уламжлалт маягаар сууж байгаа маягтай бүтээсэн. Цаашилбал, их хаан тэнгэр шүтлэгтэй байсан, монголчуудын язгуур шашин бөө мөргөл байсан гэдгийг тодруулсан, Чингис хаанд ойр домгийн өгүүлэмжтэй холбогдсон хөргүүд байна. Мөн бурханч лам Б.Пүрэвбатын зурсан хөргүүд байдаг. Одоо Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд байгаа. Тэр зураг бол бидний мэддэг Энэтхэг, Төвдийн танка зургийн тэг онол, зохиомжийн суурь дээр аваад өөрийн уран сайхныг оруулсан шүтээн хөрөг юм. 1990 -ээд оноос хойш олон ургальч үзэл дэлгэрч, уран бүтээлчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ямар ч урсгал чиглэл, “изм”-ийг өөрийн уран сайхны илэрхийлэл болгох болсны үүднээс уламжлалт хөрөг зургаас эрс татгалзсан, орчин үеийн модерн, тэр бүү хэл постмодерн, контемпорари маягийн хөрөг зургууд ч байна. Тухайлбал, Б.Бадралын бүтээсэн Чингис хааны хөргийг Туркийн нэгэн зураач музей байгуулаад тэндээ авсан гэсэн. Тэр зурагт Чингис хааныг есөн мэлмийтэй зурсан байгаа. Миний түрүүнд дурдсан Бээжин, Тайваньд хадгалагдаж байгаа их хааны хөргийг суурь болгосон атлаа, есөн мэлмийтэйгээр дүрсэлсэн нь Чингис хааныг бусдаас илүү, эгэлгүй байсан учир нь оюун билгийн нүдтэй байсан. Тиймээс эгэлгүй их гавьяаг байгуулсан гэдэг санааг гаргасан байгаа юм. Ес гэдэг тохиолдлын тоо бас биш. Тэнгэрийн билэгдэл юм. Тэнгэрийн хөх хүчийг олсон, тэнгэрт тэтгэгдсэн хүн юм гэсэн санаа тэгж гарсан болов уу. Түүнээс гадна Чингис хааны ариун үйл хэрэг, цаашид монголчуудын хувь заяа мөхөшгүй юм гэдэг санааг гаргаж задгай сэтгэсэн байгаа юм.
-Чингис хааны дүрийг бүтээхэд анхааралтай хандах ёстой байх. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Чингис хаан түүхэн хүн. Их хааныг бодитой дүрсэлсэн хөргийг л бид голлож үзэх ёстой. Энэ бол яах аргагүй 700 жилийн өмнө зурсан их хааны эш хөргүүд юм. Их хааны хөрөг зургууд, түүн дэх уран сайхны сэтгэлгээ, илэрхийлсэн аргыг харьцуулж үзэхэд зургаан хэв шинжид хувааж үзэж болно. Нэгдүгээрт, түүхэн бодит баримтад тулгуурласан, хоёрдугаарт “Монголын нууц товчоо” зэрэг сурвалжид байдаг домгийн өгүүлэмжүүдтэй холбосон билэгдэл хөрөг, гуравдугаарт зураач, уран бүтээлчид өөр өөрийн уран сайхнаар бүтээсэн хөрөг, дөрөвдүгээрт монгол хүний төрхийг зориуд өөрчилсөн хөрөг, тавдугаарт бурханчилсан шүтээн хөрөг, зургадугаарт орчин үеийн хийсвэр сэтгэлгээгээр бүтээсэн хөргүүд байна. Цаашид хэн боловч их хааныхаа хөргийг бүтээхэд эш хөргийг баримтлах нь зүйтэй. Их хааны хөргийг бүтээж байна гээд зүс, дүр төрхийг өөрчлөн гутаадаг байж болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийд Чингис хааны эш хөрөг хоёрхон л бий
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмын нээлтэд зориулан үг хэлэхдээ Чингис хааны хөргийг залах тухай зарлиг гаргаснаа дуулгасан. Уг зарлигт “Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.
Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.
Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.
Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.
Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.
Ийнхүү Ерөнхийлөгч зарлиг гаргасантай холбоотойгоор төрийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд Чингис хааны эш хөргийг залж эхэллээ. Энэ хэрээр Чингис хааны эш хөрөг зургийн эрэлт нэмэгдэж байгаа бололтой. Чингис хааны хөргийг А3-ийн хэмжээтэй зурах ханш 500 мянга төгрөг гэдгийг нэгэн зураач хэллээ.
Эш хөрөг гэдэг нь анхны буюу үндсэн хөрөг гэсэн үг юм. Чингис хааны бодит эш хөргийн хоёр л эх хувь байдаг гэдгийг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан, доктор, дэд профессор А.Пунсаг хэлсэн юм.
Тэрээр "Чингис хаан баруун Тангад улсыг дайлж яваад 1227 онд таалал төгссөн. Их хааныг таалал төгссөний дараа монголчууд уламжлалт ёс заншлаараа эх нутагт нь авчирч оршуулсан тухай Судрын чуулган, Юань улсын судар, Хятадын түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Чингис хааныг эх нутагт нь авчирч онголохдоо алтаар хөргийг нь бүтээж, дөрвөн их ордонд залсан тухай түүхэн сурвалжуудад бий. Чингис хааны тахилгын үндэс суурь үүнээс бий болсон. Тодруулбал, Хубилай хаан 1260 онд хаан суугаад өнөөгийн Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шанду голын хөвөөнд буюу Бээжинд нийслэлээ байгуулсан. Тэнд Бумбан толгой гэх газарт дээдсийн тахилгаа хийж байсан. Юань улс бүх Хятадыг эзэлсний дараа 1276 онд улсын нэрээ Их Юань болгон өөрчилж, нийслэлдээ Есүхэй баатар болон Чингис хааны тахилга бүхий найман орд байгуулжээ. Энэ үедээ тахилгын шүтээн хөрөг бүтээсэн тухай Юань улсын сударт тэмдэглэсэн байдаг. Монголын тухайн үеийн нэртэй зураачдыг цуглуулж шалгаруулаад Хори Хасун гэх хүнийг сонгож, Чингис хааны хөргийг тусгайлан зуруулсан гэдэг. Өвөрмонголын нэрт эрдэмтэн Сайшаалын судалгаагаар 1987 онд олны хүртээл болсон “Чингис хааны товчоон” гэсэн томоохон бүтээлд Чингис хааны эш хөргийн талаар тодорхой баримттай бичсэн. Үүнд бичсэнээр өдгөө БНХАУ-ын Түүхийн музейд байгаа Чингисийн хөрөг нь XIII зууны үеэс уламжлагдан ирснийг цаас, өнгө будаг, бэх зэргээр олон талаас судалж, баталсан талаар уг бүтээлд өгүүлсан байдаг. XIX зууны эхээр их бужигнаан болж Манж Чин улсын ноёрхлыг Монгол Улс түлхэн унагасан. Гэвч дараа нь 1920 онд Хятад манайхыг хэсэгтээ дарангуйлж, Гоминданы Засгийн газар гэгчийг байгуулан хоёр жил болсон. Энэ үед Гоминданы Засгийн газарт ажиллаж байсан генерал монгол язгууртнаас Чингисийн хөрөг бэлгэнд авсан байдаг. Үүнийгээ хүүхдэдээ захиж өвлүүлсэн гэдэг юм. Генералын үр хойчис болох Хэбэй мужид амьдардаг Чинь Хуан гэдэг хүн 1953 онд уг зургийг БНХАУ-ын Түүхийн музейд өгсөн. Бээжингийн Түүхийн музейд хадгалагдаж буй язгууртны эш хөрөг бол Хори Хасуны зурсан Чингис хааны жинхэнэ хөрөг гэдгийг Да.Баяр гуай “Монголын чулуун хөрөг” номдоо тодорхой бичсэн. БНХАУ-ын түүхийн музейд хадгалагдаж буй эш зургийн дээрх хувцас загвар, үс засалт хэв маяг нь археологийн баримтаар олдоод байгаа язгууртны хүн чулуутай тохирч байна гэж үзсэн.
Эрдэмтэд Чингис хааны эш хөрөг дэлхий дахинд хоёр байгааг тогтоосон. Чин улс Мин улсыг эзлэх үед Бээжингийн эртний эдлэл хадгалдаг газраас 500 гаруй хааны хөргийг шатаалгүй авч үлдсэн байдаг. Үүний дотор Чингис хааны бас нэг хөрөг байжээ. Энэ зураг өдгөө Тайваньд хадгалагдаж буй. Тэмгэт хэмээх харчин хүн 1925 онд Тайваньд байгаа уг хөргийн зургийг нь авч олшруулсан. Мөн 1926, 1927 онд дахин олшруулж хэвлэсэн гэдэг. Олшруулсан хувилбарын нэг, нэг хувь манай Үндэсний түүхийн музей, Төв номын санд бий. Бас Төрийн ордонд байдаг. Хувь хүмүүст ч бий байх. Тайвань, Хятад хоёр өөрт байгаагаа манайх анхны гэж маргадаг. Тайвань “Манайх Чин улсын үеэс уламжлагдаж ирсэн анхны хөрөг” гэдэг бол Хятадууд “Манай хөрөг хожуу олдсон боловч Ар Монголын язгууртнаас авсан жинхэнэ нь” гэдэг юм. Хоёр хөрөг хоорондоо их төстэй. Нөгөө талаар аль аль нь жинхэнэ хөрөг байх талтай. Тахилгад зориулж нэг зураад, үр хойчид нь үлдээхээр дахин нэгийг зурсан байх. Ямартай ч аль аль нь судлагдахуунаараа XIII зууны үед хамаарах нь батлагдсан. Юань улсын үед Чингисийн хөргийг зурах зарлиг буулгасан нь түүхэн сурвалжуудад тодорхой бий" гэсэн юм.
https://www.reddit.com/r/mongolia/comments/wixdch/why_the_original_portray_of_genghis_khan_is_in/?utm_source=share&utm_medium=web3x&utm_name=web3xcss&utm_term=1&utm_content=share_button










Comments