Өглөө өөдрөг эхлүүлэх нэг учир шалтгаан нь биднийг бий болгосон хайрт ээжийнхээ тухай бодол байдаг билээ.
Өөр өөрийн сонгосон, тэр ч бүү хэл өөр өөрсдийн тавиланг бид туучиж яваа билээ. Өрөөлөөс хамаарах хэсгийг бага байлгаснаар бид өөрсдийнхөө ертөнцийг таньж, жамыг эрэлхийлж, зам мөрийг тэмтчидэг санагддаг даа.
Эхийн сэтгэл, эхийн хайрыг бид юутай ч эс зүйрлэн санаж, энэ бие сэтгэлийнхээ угаас магтан дуулж хайрладаг ч ээж дээ та хэзээ хайртай гэж хэлсэн бэ, ээжийнхээ ачийг хариулах тухай танд ямар бодлууд хөвөрдөг вэ. гэвч бид дэлхий энтэй том эр хүн боллоо ч тэднийгээ нээх томоор баярлуулна гэсээр тэднийгээ буцаачихвий, угтаа бол тэдний минь сэтгэл, эхийн мяндас зөөлөн тэр уярам хайр таныг үзэх төдийд баясаж, таныг утсаар залгах төдийд сэмэрч, үнсүүлэх төдийд манцуйт үеийн тань үнэр хамарт санагдаж, эгшин тасрахгүй энэ л амьдралын тойрогт хамт байгаад нь баярладаг юм биш үү.
Та яг одоо ээж гэж хадгалсан дугаар байдаг бол залгаж, тэнгэр дэвшиж, сэтгэлд нь сүүн зам татуулсан бол тэнгэртээ сүслэж, би ээжийнхээ ачийг хэрхэн хариулах вэ, хэрхэн би ээждээ сайн хүү, сайн охин, үр нь байж чадаж байгаа эсэхээ нэг эргэцүүлээрэй.
Таныг хэн ч бусадтай жишиж, сайн явсан, сайн эс явсныг нь эцэслэн шийдэхгүй ч бид сүүн замтай хорвоод өнгө нэмж алхахыг илүүтэй бодох учиртай шүү.
Ээжтэйгөө өтөл буурал болтол нь хамтдаан баясаж, зүдрэх гунихад нь энгэрт нь эрхэлж бид баясаж чадаж байгаа билүү. Ээждээ эрхлэх нь эрхэлснээ бодохоос бид яагаад ээжийгээ эрхлүүлж эс болох билээ. хамтдаа сайхан цайг нь сүлүүлж, ээждээ сайхан цай хоолыг нь дөхүүлж, хамтдаа алхаж, хамтдаа кино үзэж, бид ээжийнхээ энхрий хонгор хүүхэд нас, эрхэлж дурлаж хайрлаж явсан залуу сайхан насных нь дурсамж дуртгалыг бид мэдэх билүү, сэтгэлрүү нь өнгийж бас ажсан билүү гэж та өөрөөсөө, өөрсдөөсөө бас асуугаарай. Улаанбаатар хот (2025.12.19 08:45 Албан тасалгаанд, ажлын цаг эхлэхээс урьтаж сийрүүлэв.)
https://www.facebook.com/share/v/1C7o1RvwaT/
Comments