Цагаан сарын дэг жаяг, ёс уламжлал алсарчих гээд байна уу. үгүй байх л гэж боддог. Өтгөс буурлууд нь будант хорвоогийн жамыг дагаж, нялхас багачууд нь төлийн дуутайгаа сүлэлдэн ирэх, буурал хорвоогийн аясыг тэрэгний мөөр шиг л элээх тавилантай билээ бид. Буурлуудын буцах цагийн аясаас өмнөтгөж, хадаг юуган дэлгэж, хүндлэн тохой түшин золгох л жам нь юм байгаа юм. Мөнгө бэл бэнчин гийгүүлэх, гайхуулах, бэлэг сэлтээр уралдах шидтэй баяр болчихгээд байх шиг байдаг. Үнсүүлэх, үнэрлүүлэхийн нэр болохоос тэтгэврээ зээлдэнхэн гаргаж байгаа баярт нь нэрмээс бас боломжгүй, Төгрөг барьж, хадагтай золгоод л үнсүүлэх нь хувь тохиол гэж бодох юм. Өгсөн элдэв бэлгийг нь авах хэцүү, авахгү байх бас хэцүү, болдогсон бол дараагийн олон садангуудын хүүхэд багачуулд өг гэчихмээр үе таардаг. Гэвч тэгэхээр нөгөө хэдийгээ гомдоочихвий гэж боддог тул эрхгүй өвөртөлдөг дөө. Сайхан баяр шүү дээ, ам бүл найз нөхдөөрөө тааралдаж, буу халцгаадаг. ганган баяр билээ. Өвөө эмээтэйгээ хөтлөлцөн...
Э ерэг өөдрөг байх, хүндлэл ачлал энгийнээс шүү Түүнээс эрх мэдэлтэйг нь , эрх ямбатайг нь дагах бол хүн байхын утгатай амьдрахыг хичээдэг хүнтэй бол зөрчилддөг шүү залуус аа. Эмэгтэй, Эрэгтэйгээс , хөгшин залуу хүүхэд хөгшидөөс үл хамааран ухамсарт бидэнд олдсон, ухааны минь ялгаатай байдал билээ. Та өөр өөрийнхөөрөө, өөр өөрсдийнхөө ертөнциийг зурдаг ч өрөөлтэй, өөр бусадтай бид хамтдаа оршин амьдрах нийгмийн амьтад шүү дээ. #Өөрчлөгдөх бол өөрчлөгд, хувьсах бол хувьсан өөрчлөгд. Өөрт оногдсон хувь ерөөл хувь тавилан биднийг өөдрөгт хүргэх билээ. хүн хүндээ хүндлэлтэй, бурууг нь хэлчихдэг, ойлгоод ухаарах нэгэнд зөвийг нь магтаж, бурууг нь засах гээд хэлээд өгдөг байхыг хүсье. #Тэмдэглэл2026 https://www.facebook.com/reel/1165454645453880T