Өөрчлөлт бүхний эхлэл нь таа өөрөө байдаг. Өөрийгөө хайж, өөрийгөө олох чиг шугам нь та өөрийгөө сонсож, өрөөлтэй зэрэгцүүлэн бусдын амжилтыг шохоорхохоос илүүтэй, өөрийнхөө эргэн тойронд байгаа саад бэрхшээл, боломж бололцоог сайтар тунгааж, өөрийнхөө үнэ цэнийг бусдаар баллуурдуулах биш, өөрөө тод гэрэлтэх оч нь болж амьдраарай. Мэргэжил сонголтоо хийх гэж байгаа залуус ч тэр, ажил мэргэжилдээ эзэн нь болж чадахгүй яваа мэт сэтгэгдэл төрж, эргэлдэж тээнэгэлзэх цагтаа ч тэр, өөрийг чинь бусад хүмүүс хэрхэн үнэлж, дүгнэдэгийг тэдний нүдээр, эсвэл тэдгээр чиний амжилтыг сааруулагч, чөдөр тушаа мэт нөхдийн дунд байдаг тэдний төлөөллөөр дамжуулан мэдэрч, өөрчлөлтийн төлөөх үйл хэрэгтээ урам дүүрэн тэмүүл. Бусдын заасан чиг шугам, үнэний мөртэй юу гэдэгт хааяа ч гэсэн эргэлзэж, өөрийгөө бусдаас биш өөрийнхөө өнгөрсөн ба одоо, ирээдүйгээс хай. Чадахгүй гээд хаях хүсэл эрмэлзлэл бий болсон бол таны зөв, чадна гэх урам тэмүүлэл үүссэн бол бас л таны зөв. Учир иймд шамдаж, шимтэж, дурлаж,...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ