Skip to main content

This Is Marketing | Монгол хэлнээ хөрвүүлэгдэж байна...


Маркетингийн салбарт нэгэн ном мэндлэхээр дуншиж байна... Монголын медиа салбарт 

VINZO /В.Ганзориг/ нэрээрээ танигдсан #СиндикатЯрилцлагаараа #Дефакто ах шиг танигдаад буй эрхэм...

Тэрээр энэхүү номыг орчуулах явцдаа олон сонирхолтой постуудыг оруулсаар байгаа...

ОНЦЛОХ ишлэлүүдээс нь та бүхэнд хүргэж байна...

Номны товчлолыг сонирхох бол доорхи холбоосоор үзээрэй 

https://bit.ly/37TaITo 

https://bit.ly/2HzdZMJ 

Унших бол... 

https://issuu.com/amine.skri/docs/this_is_marketing_you_cant_be_seen_until_you_learn 


Харин энэхүү номын зохиогчийн талаарх мэдээллийг, түүний юу ярьдаг талаарх мэдээллийг энэхүү видео ярилцлагуудаас ойлгож аваарай 





аа харин эндээс VINZO эрхмийн пост эхэлж байгаа шүү...

-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*

Seth Godin 18 олон улсын бэстсэллэр ном бичсэн. Мань эрийн олон шинэлэг бас бүтээлч санаа маркетингийн салбарын чиг хандлагыг тодорхойлдог бизнесийн хэллэг болдог бичигдээгүй хуультай. Түүний номууд 40 гаруй хэлнээ орчуулагдан гарч, дэлхий даяар олон сая хүмүүсийн хандлага, соёл, ажил, амьдралаа харах өнцгийг нь өөрчилсөөр иржээ. Одоогоор түүний хамгийн сүүлд бичсэн This Is Marketing бөгөөд бидний хэсэг нөхөд ондоо багтан энэ бүтээлийг нь монголоор орчуулан хэвлүүлэхээр шамдаж байна.

Ямартаа ч өөрийн хариуцсан авсан бүлгүүдээ арай гэж орчуулж дуусгаад редактортоо илгээлээ. Сайхан ном нь хэвлэгдээд гарахад энэ салбарт нь хальт ажиллаж байгаа хүний хувьд салбартаа оруулж буй багахан хувь нэмэр болох болов уу гэж найдаж байна. Сургалтын гоё агуулгууд ч зөндөө гарахаар байна. Орчуулгын зарим хэсгээс энд эшлэвэл:

Богино хугацааны ашиг харсан, эрээ цээргүй үйлдэлтэй хүний сэтгэхүй маш амархан эвдэрдэг. Тэд бусдын тархийг угааж, хэрэглэгчээ луйвардан, тэр бүү хэл харилцагчаа албадан шахдаг. Ийм үйлдлийг бахархалтайгаар хийдэг өөр мэргэжил байдаг билүү?

Маркетинг зөв үйлийг хийхэд чухал зүйл боловч тэрхүү зөв үйлээ маркетингаа хийхээсээ өмнө эхлүүлэх ёстой байдаг. Маркетинг гэдэг нь өөрчлөгдөхийг хүсч буй хүмүүст чин сэтгэлээсээ тусалж буй үйлдэл юм. Иймээс бодит түүхийг бүтээж, энэхүү түүх нь цаашаа олонд цуурайтан явах учиртай. Маркетер хүн бусдад асуудлаа шийдэх шийдэл ба боломжийг санал болгож, хамтдаа цаашаа алхдаг.

Бүх зүйлийг сайжруулж, хүсч буй өөрчлөлтөө хийхийн тулд маркетингийн салбарт салхи оруулах цаг болжээ. Хийж байгаа төслөө хөгжүүлж бас томруулахын тулд үйлчилгээ үзүүлж буй хүмүүсээ хайрлан халамжлахаас таны ажил хамгийн түрүүнд эхлэх ёстой.

Маркетинг бол бусдыг асуудлыг шийдэхэд нь тусалж буй өгөөмөр үйлдэл. Бусдын асуудал шүү. 


Энэ бол тогтсон соёлыг сайжруулан өөрчлөх боломж. Маркетинг гэдэг бол хэн чанга хашгирсан нь, эсвэл бусдыг айлгаж, залилж, албадан хүчилж чадсан нь хийдэг ажил огт биш. Эсрэгээрээ бусдад үйлчлэх урлаг билээ.

Маркетинг өөрчлөгдсөн. Гэвч бид энэ өөрчлөлтийг мэдэрч бас дагаж чадахгүй байна. Бид эргэлзсэн үедээ зөвхөн амиа бодсон үйлдэл хийдэг. Бид жижигхэн буланд тоглохдоо өрсөлдөгчөөсөө бөмбөгөө булаахыг хичээдэг болохоос зах зээлээ өргөжүүлэх тухай боддоггүй.

Маркетинг бол өөрчлөлт хийх үйлдэл юм. Гэхдээ зүгээр л “хийх” нь хангалтгүй. Та хэн нэгнийг өөрчлөхөөс нааш бодитой нөлөөлөл үүсгэж чадахгүй. Хүн эргэлзсэн үедээ ухаалаг шийдвэр гаргах бус сэтгэл хөдлөл дээрээ суурилан үйлдэл хийдэг. Үзэх ёстой мэдээллийг өөрийн итгэл үнэмшлийн төлөө үл тоож чадах төдийгүй богино хугацааны ашгийн төлөө урт хугацааны зорилгоо золиосолж чаддаг. Энэ бүхэн тэдний өөрсдийнх нь тодорхойлдог соёлтой салшгүй холбоотой байдаг”. Соёл стратегийг ялдаг. Том соёл өөрөө стратеги болдог.

Маркетинг бол бидний өмнө байдаг том хариуцлагуудын нэг. Энэ бол эерэг өөрчлөлтийг бүтээх гайхалтай ажил. Энэ аяллыг таньтай цуг хамтдаа эхлүүлэх гэж буйдаа баяртай байна. Хэрэгтэй мэдлэг, мэдээллээ энэ номноос олж авч чадна гэдэгт танд итгэж байна.

За цаашхийг нь ном хэвлэгдэн гарахаар худалдан авч уншаарай:)

Одоо тэгээд бас нөгөө нэг эдийн засгийн номныхоо орчуулгыг дуусгаж хэвлүүлэхгүй бол...


Түүний талаарх мэдээллийг... түүний бичвэрүүдийг ... http://baabar.mn/author/ganzorigv эндээс...




Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...